Н.Золжаргал: Валютын ханш зах зээлийн жамаар зохицуулагдана

2014-02-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

Ерөнхий сайд тогт­сон ёсоороо өчигдөр сэтгүүлчидтэй уулзлаа. Ам.долларын ханш чангарсан тул хэвлэлийнхний асуух зүйл  тодорхой байв. Засгийн газрын тэргүүн үүнийг тооцож Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг дагуулж иржээ.

Сэтгүүлчдийн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хариулав.

-Эдийн засгийн нөхцөл байдлын талаар бодит мэдээлэл өгөөч. Сөрөг хүчний мэдээлж байгаагаар улаан гал ассан уу. Валютын ханш өсч буй шалтгааныг оношлосон уу?

Н.Золжаргал:

- Сүүлийн таван жил Монгол Улсын гадаад худалдаа тотмол алдагдалтай байж сардаа 100-200 сая ам.долларын алдагдал хүлээж байсан.   Өнгөрсөн онд гадаад худалдааны гол бүтээгдэхүүнүүд, тэр дундаа нүүрсний үнэ сул байсан нь Монголын эдийн засагт тохиолдсон хүндрэлийн нэг. Энэ жилийн хувьд оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ өсөх хандлагатай байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд эерэг тоонууд харагдаж эхэлсэн. Өнгөрсөн оны энэ үед 214 сая ам.долларын хөрөнгө оруулалт орсон бол энэ оны эхний хоёр сард 280 сая ам.долларын хөрөнгө оруулалт орсон байна. 2014 оны эхний нэг сарын худалдааны тэнцэл анх удаагаа тэнцвэртэй гарлаа. Оны эхэнд байсан нэг доллартай харьцах 1700 төгрөгийн ханш  нь гадаад худалдаа тэнцвэржихэд боломжтой ханш гэж манай мэргэжилтнүүд үзэж байгаа. Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад гадаад валютын орох урсгал нэмэгдэж, гарах урсгал багассан үзүүлэлттэй байна. Монгол банкны зүгээс  гадаад худалдаа тэнцвэртэй болж эхэлж байгаа энэ ханшийг хамгаалах бодлого баримтална.  Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ өнгөрсөн оны эхний хоёр сард   500 кг байсан бол өнөөдрийн байдлаар 1300 кг алт тушаасан. Энэ нь нүүрснээс алдаж байгаа алдагдлыг нөхөх хэмжээний өсөлт  юм. Монголын эдийн засаг нэлээд тэнцвэржиж байгаа. Төгрөг дээр барьж буй бодлого тодорхой. Бид хоёр долоо хоногийн өмнө бодлогоо танилцуулсан. Төгрөгөөр илэрхийлж буй бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих нь гол зорилго. Түүнээс ханш биш. Ханш маш олон зүйлээс шалтгаалдаг учир зах зээлийн жамаараа зохицуулагдаад явна.

-Валютын нөөц хангалттай байгаа юу?

-Хангалттай.

-Зээлийн эргэн төлөлт ямар байна. Ам.доллараар зээл авсан иргэд, бизнесийнхэн нэлээд хохирч байгаа. Үүнийг яаж зохицуулах вэ?

-Зээл хангалттай өсөлт­тэй байсан. Ханшийн хөдөлгөөнөөс бий болж ам.доллараар зээл авсан хүмүүс хүндрэл хүлээж байгаа нь мэдээж. Гэхдээ манай бизнесийнхэн ханшийн зөрүү гарахаар асуудлыг дотооддоо зохицуулаад сурчихсан.

Н.Алтанхуяг:

-Ганцхан Монголбанк бүх зүйлийг хийдэг юм биш. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж нэг зүйл хэлмээр байна. Ер нь хэрэгтэй, хэрэггүй зүйл гадаадаас аваад байх шаардлагагүй. Гарцаагүй шаардлагатай тоног төхөөрөмж авдаг л байх. Хоёрын хооронд чихэр, үзэг гадаадаас авах шаардлагагүй шүү дээ.  Аль болох дотооддоо үйлдвэрлэдэг болох нь чухал.  Засгийн газар энэ чиглэлээр “Монголдоо бүтээцгээе” уриа дэв­шүүлэн ажиллаж байна.

-Цахилгааны үнийг 10-15 хувиар, дулааны үнийг хоёр дахин нэмэх саналыг Эрчим хүчний яам боловсруулж байгаа гэсэн. Засгийн газар зөвшөөрөх үү?

-Яам, Засгийн газрын төвшинд огт яриагүй, цаашид ч яригүй.

-Төрийн албан хаагчдын цалинг хэзээ нэмэх бол?

-Гурван талт ажлын хэсэг ажиллаж байгаа. Цалинг нэмнэ гэж өнгөрсөн намар яриад энэ оны төсөвт тодорхой хэмжээний мөнгө тусгасан. Аль салбарыг хэдэн хувиар нэмэхийг тухайн үед нь шийднэ.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21