Тагнуулынхан байшингаа барихдаа төөрөлддөг гэнэ

2014-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.СОНОР

“Үе үеийн тагнуулчдын түүх ийм л байсан” хэмээх шторктой манай тусгай ажилтнуудын тухай олон ангит кино нэгэн телевизээр гарч  байна. Харин үүнтэй зэрэгцэн нөгөө сувгуудаар нь тагнуулчид ажил  үүргээ явуулах барилгынхаа  байршлыг буруу сонгосноос  шинэ баригдаж буй  обьектийг нь Засгийн газраас дуудлагаар худалдах болсон тухай мэдээллүүд урсана. Баянзүрх дүүргийн 14 дүгээр  хорооны нутагт орших 1.5 га газрыг хамарсан цогцолбор барилгын дуудлага худалдаа товынхоо  дагуу өнгөрсөн баасан гаригт болох  байсан ч өрсөлдөгчгүйн  улмаас хойшилжээ.  Энэ цогцолбор барилга тагнуулчдад гологдсон үндсэн шалтгаан ердөө л байршил гэсэн. Ерөнхий  сайд “Тагнуулын барилгын байршил буруу, хуучин байрныхаасаа жижиг хэмжээтэй, ашиглах боломж тааруу” хэмээж. Улсын чухал обьектийн ойролцоо өндөр ,өндөр орон сууцны барилгууд  олноор боссон учир тагнуулынхаа барилгын байршлыг солихоос өөр аргагүй болсон ажээ. Ингэхэд улс орны үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах учиртай  манай тагнуулчид яагаад ийм алдаа гаргасан юм бол. Тухайн газарт нь ийм олон байшин зэрэгцэн босохыг мэдээгүй гэнэ. Аль эсвэл энэ барилгыг сонгож  болохгүй өөр олон  шалтгаан байсан юм болов уу. Яадаг ч байсан дараагийн  удаад орон гэрээ барих газраа  сонгохдоо  ойр хавийг нь сайн л  тагнаж, чагнаж  үзээрэй  дээ, тагнуулынхан минь. 

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21