“Төрийн тогтолцоонд социал демократ үзлийг төлөвшүүлэх нь” сургалт боллоо

2019-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Социал демократ үзэл баримталлыг намынхаа гол зарчим болгосон МАХН төрийн тогтолцоо болон нийгмийн ардчилалд социал демократ үзлийг төлөвшүүлэх шаардлага байгааг гол бодлогоо болгож байна. Монгол Улсад социал демократ үзэл баримтлал ямар ач холбогдолтой болох, 21 дүгээр зуунд социалдемократ үзэл баримтлал ямар байх, нийгмийн ардчилалын үнэт зүйлс болсон шударга ёс, тэгш эрх, эв санааны зарчмыг ямар хэрэгслүүдээр түгээн дэлгэрүүлэх вэ зэрэг сэдвээр МАХН, Фридрик Эбертийн сантай хамтран Өвөрхангай аймгийн Хархорин суманд өнгөрөгч сарын 28, 29-нд найман аймгийн намын анхан шатны байгууллагын дарга нарт зориулан сургалт зохион байгуулав. Сургалтад МАХН-ын дарга Н.Энхбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, дэд дарга С.Ганбаатар, гүйцэтгэх товчооны гишүүд болоод аймгийн намын дарга, мянгат, зуутын дарга нар зэрэг 100 орчим хүн оролцлоо. Сургалтын эхэнд социал демократ үзэл ба төрийн тогтолцоо сэдвээр Фридрик Эбертийн сангийн суурин төлөөлөгч Нийлс Хегевиш илтгэлээ тавьсан юм. Тэрээр илтгэлдээ “Социал демократ үзэл баримтлалын гол үнэт зүйл болсон эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл зэргийг нийгмийн амьдралын бүхий л салбарт хэрэгжүүлжсэнээр нийгэм илүү шударга болдог. Нийгэм шударга байхыг ард түмний бүгдийнх нь эрх жигд хангадснаар шударга байна гэж үздэг. Нийгмийн эрх чөлөөг хуулиар тогтоодог. Гэвч хуульдаа эрх чөлөө, шударга ёс, тэгш эрхтэй байх тухай тусгасан хэрнээ хэрэгжүүлэх арга зам нь тодорхой бусаас болж шударга ёс тогтдоггүй” гэсэн юм. Социалдемократ үзэл баримтлалын нэг болох нийгмийн ардчилал, шударга ёс гэдэг нь энгийн зүйлээс эхэлдэг гэдгийг тэрээр тодотгож байв. Тухайлбал, социалдемократууд тэгш хуваарилалтын зарчмын талаар их ярьдаг. Хуваарилалт нь хөрөнгө мөнгөний, боломжийн гэсэн хоёр төрөлтэй. Өөрөөр хэлбэл, хэн нэгэнд зарим нэг зүйл бусдаас илүү хуваарилагдсан тохиолдолд тэр нь ил тод бусад нь хүлээн зөвшөөрсөн байвал шударга ёс тогтсон гэж үздэг. Хэрэв маргаантай байвал шударга ёс тогтсон гэж үздэггүй. Боломжийн хувиарлалтын зарчмыг социалдемократууд илүү гэж үздэг юм байна. Жишээлбэл, ерөнхий боловсролыг хүн болгонд тэгш олгох ёстой. Харин энэ боломжийг хэн бусдаас илүү ашиглаж хүчин зүтгэл гаргаж суралцсан гэдгээр илүү боломжийг олгох нь шударга хуваарилалт юм гэж үздэг юм байна. Нөгөөтэйгүүр, Монгол Улс Үндсэн хуульдаа хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй, төр нь иргэддээ шударга хандах ёстой гэх мэтээр тусгасан хэрнээ ямар замаар хэрэгжүүлэх нь тодорхойгүй. Ийм байдалтай 20 гаруй жил явж ирснээс болж шударга ёс тогтохгүй өдий хүрчээ. Иргэдийн амьдралд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хуулийг хэрэгжүүлэх, сайжруулах, өөрчлөх санаачилгыг улс төрийн намууд гаргаж тавих үүрэгтэй юм байна.Тиймээс энэ үүргийнхээ хүрээнд МАХН Шинэ дээд хуулийг социал демократ үзлийг шингээн боловсруулсан нь нийгмийн шинэчлэлийн хэрэгцээг хангах хууль болсон гэдэгтэй санал нэг хэмээн тус сургалтад “Социал демократ үзэл ба нийгмийн бодлого” илтгэл тавьсан Фридрик Эбертийн сангийн төслийн удирдагч Ч.Оюунгэрэл онцолсон юм. Сургалтаар ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхэд социал демократ үзлийг шингээсэн зүйл заалт орсон эсэхээр оролцогчид таван баг болж саналаа хэлсэн нь сонирхолтой байлаа. Тухайлбал, Хөвсгөл аймгийн МАХН-ын 39 дүгээр мянгатын дарга Э.Магнайбаяр багаа төлөөлөн тайлбарлахдаа “Монголд өнөөдөр мөнгөтэй, олны танил од хүн л эрүүл байх боломжтой. Харин энгийн иргэд хүнд өвчин тусвал эмчилгээний зардлаа төлж чадахгүй үхэх ийм цаг үед амьдарч байгаа нь 1992 оны Үндсэн хууль дэндүү хатуу байгаатай холбоотой. Түүнчлэн сонгуулийн тогтолцоо тэгш эрхийн, шударга ёсны, эв санааны нэгдлийн зарчимд нийцээгүй. Өөрөөр хэлбэл, сонгуулийн зардлыг нэр дэвшигчид өөрсдөө гаргадаг. Түүнчлэн нам санхүүжилтээ өөрсдөө босгодог. Энэ бол либерал зарчим. Харин Шинэ дээд хуульд нэр дэвшигчдийн зардлыг төр хариуцна гэсэн. Мөн нэг нэр дэвшигч 20 мянган хүний санал авч нэр дэвшинэ гэж одоогийн Үндсэн хуульд тусгасан бол МАХН-аас боловсруулсан шинэ дээд хуульд 100 хүний саналаар нэр дэвших боломжтой байгаа нь хүн бүр тэгш эрхтэй байх зарчимд нийцэж байгаа юм” гэв. Харин Төв аймгийн МАХН-ын түмтийн дарга О.Буяннэмэх багаа төлөөлж ярихдаа “Байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчим 1992 оны Үндсэн хуулийн 6.2-т заахдаа байгалийн баялаг төрийн нийтийн өмч мөн гэсэн нь социал демократ үзэлд харшилсан. Үүнийг ард түмний дундын өмч мөн гэсэн заалтаар сольж оруулбал нийцэх боломжтой” гэлээ. Мөн Баянхонгор аймгийн намын дарга Ж.Ганзул “ Дэлхийн нийтээр залуучуудад боломж олгож байхад Монгол Улсын Ерөнхийлөгчид 50 нас хүрсэн хүн нэр дэвших боломжтой гэж нэмэлт өөрчлөлтөөр оруулж байгаа нь буруу юм. Түүнчлэн Үндсэн хуулийн II бүлэг Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт өөрчлөлтөд засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлах гэсэн атлаа 39.1 дэх зүйлд зааснаар Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газар дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэжээ. Энэ нь давхар дээлтэй байж болно гэдэг нь үргэлжилнэ гэсэн үг. Энэ нь мөн л энэ үзэлд харшилж байна” гэлээ. Социал демократ үзэл нь нийгмийн гарал үүсэл, хүйс эсвэл шашин шүтлэгээс үл хамааран хүн бүрд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын оролцооны тэгш боломжийг бүрдүүлдэг. Мөн тэгш оролцоог хангадаг чөлөөт, эв санааны нэгдэлтэй нийгмийн төлөө, хүчирхэг, оролцоотой ардчиллын төлөө, хүн бүрд зохистой хөдөлмөрийн суурь нөхцөлүүдийг хангасан ажлын байрыг бий болгодог аж. Түүнчлэн тогтвортой, өсөлттэй эдийн засгийн төлөө, сайн боловсрол, илүү сайн эрүүл мэндийн үйлчилгээг баталгаажуулдаг эдгээр асуудлыг урьдчилан харах чадамжтай, ядууралтай тэмцдэг, амьдралын томоохон эрсдэлүүдээс иргэдээ хамгаалдаг нийгмийн баримжаат төрийн төлөө байх зарчим хэмээн Фридрик Эбертийн сангийн суурин төлөөлөгч Нийлс Хегевиш онцолж байсан юм. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

13 цаг 49 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин