Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

2025-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 1960 оны хоёрдугаар сарын 23-нд Токио хотод төрсөн. 65 настай.Японы Гакүшүин их сургуулийг 1982 онд түүхийн ухааны бакалавр зэрэгтэй төгссөн.

Оксфордын их сургуульд 1983 онд элсэн орж, гидрологи (гол мөрөн, усны нөөцийг судлах, голын тээвэр) мэргэжлээр суралцаж төгссөн. Оксфордын их сургуульд 1 жил суралцсаны дараа тэрээр Европ, Хойд Америкаар аялж, 1985 онд Японд эргэн ирж, 1988 онд Гакүшүин их сургуулийн магистрантурыг дүүргэсэн.

Түүний эцэг Япон Улсын 125 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Акихито 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр сэнтийгээсээ бууж, 05 дугаар сарын 01-ний өдөр Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Хаан ширээндээ заларсан. Мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” (үзэсгэлэнт зохицол) он тоолол эхэлсэн.   

 Япон Улсын Эрхэм дээд Хатан Масако-той 1993 онд гэрлэсэн. Тэдний охин Гүнж Аико нь 2001 онд төрсөн, 24 настай, Японы Улаан загалмай нийгэмлэгийн ажилтан.

Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар 2007 оны долоодугаар сард Монгол Улсад айлчилсан.  Англи, франц хэлийг өндөр түвшинд эзэмшсэн.

Төгсөлтийн судалгааны ажлаа 18-19 дүгээр зууны Темза мөрний тээврийн сэдэв (“A Study of Navigation and Traffic on the Upper Thames in the 18th Century”)-ээр бичиж, хожим “Темза мөрөнтэй хамтдаа” “The Thames and I: A Memoir of Two Years at Oxford” номоо гаргасан.

“Дэлхийн усны форум” зэрэг олон улсын хурал, чуулганд оролцдог. Мексик Улсад 2006 онд зохион байгуулагдсан “Дэлхийн усны 4 дэх удаагийн форум”-д оролцож, “Усны нөөцийн менежмент ба тогтвортой хөгжил” сэдвээр лекц тавьсан. НҮБ-ын “Ус ба эрүүл ахуйн асуудлын зөвлөл”-ийн Хүндэт Ерөнхийлөгчөөр 2007-2015 онд ажилласан байна.

Эх сурвалж:www.polit.m

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

6 цаг 40 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29