Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

2025-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Улсын дуурь бүжгийн эрдмийн театртай холбоотой нэгэн зар өнөөдөр /2025 07 04/-нд цацагдав. Тодруулбал, тус театрын уран бүтээлчид “Улсын дуурь бүжгийн эрдмийн театр ардчиллаар цангаж байна” сэдэвт хэвлэлийн бага хурал хийхээр товложээ. Уг зарлалд “Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид уран сайхны удирдагчтайгаа цаашид хамтран ажиллах боломжгүй болсон талаарх байр сууриа илэрхийлж, ажил олгогч тал болон салбарын яаманд хандсан хэдий ч асуудлыг сонсохгүй шийдвэрлэхгүй байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор театрын уран бүтээлчид Улсын баяр наадмын концертод оролцохгүй, ажил хаялт хийх шийдвэр гаргасан юм. Энэ талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал дараах өдөр, цагт болно. 

Хэзээ: 2025 оны 7 дугаар сарын 7 (Даваа гараг)
Цаг: 11:00 цагт
Хаана: МҮЭ-ийн холбооны төв байр, 4-р давхрын хурлын танхимд

Холбоо барих: 88076411 гэжээ. 

Үндэсний их баяр наадам хаяанд тулсан энэ үед төрийн ёслол хүндэтгэлийн концертын гол ачааг үүрдэг тус театрын уран бүтээлчид ажил хаяхаар болсон нь анхаарал татаж байгаа бөгөөд энэ талаар театрын удирдлага болон харьяалдаг Соёлын яамны зүгээр ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. 

Эх сурвалж: polit.mn

Зөв дэмжиж бна
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

6 цаг 39 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29