Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

2025-07-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

Монгол Улсын иргэд эх нутгийнхаа эрдэс баялгаас хувь хүртэх учиртай. Харин, Монголын төр баялгийн зохистой хуваарилалтыг хийх үүрэгтэй. Тэгж байж монголчууд хүн шиг амьдарна. Манай улс шиг баялагтай хэрнээ хүн ам цөөтэй улсын хөгжих цорын ганц гарц нь энэ.

Сарын өмнө сонгогдсон Ерөнхий сайд Г.Занданшатар ч “...Манай Засгийн газрын мега төсөл нь монгол хүн” гэж мэдэгдсэн. Хүний хөгжилд хөрөнгө хэрэгтэй. Хөрөнгөтэй монгол хүнд хөгжих боломж үүснэ.

Энэ мэт уялдаж гинжилдсэн шалтгаанаас харахад л, Монголын төр баялгийн зохистой хуваарилалтыг хийхдээ цаг алдах учиргүй болж байгаа юм. Гэхдээ баялгийг хуваарилах сүлжээгээ хийчихсэн. Тэр нь, Баялгийн сан юм. Үндсэн хуулийн заалттай. Үндэсний баялгийн сангийн хуультай.

Эдгээрийг хэрэгжүүлж эхлээд л өмнөх Засгийн газар гацаанд орсон. Улмаар, унасан. Шулуухан хэлэхэд, “...Тавантолгойн нэг хэсэг болсон Ухаахудагийг Баялгийн санд авна” гээд, тэр концепцоороо “ном” хийж тараасан. Удалгүй уначихсан. Тухайн үед ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “…Ажлын хэсэгт цугларсан баримтуудаас түүвэрлэж хоёр боть эмхэтгэл бэлдэж хэвлүүлсэн. Тавантолгойн бүлэг ордын хайгуулд төр 50 жилийн турш ямар их хөрөнгө хүч зарсан бэ. Орд хэрхэн хувьд очиж хэд дамжсан, стратегийн орд гэгч ойлголт хуульд хэрхэн орж, хэн хэн ямар байр суурьтай байсан бэ.  Засгийн газар энэхүү ордыг буцаан авах талаар ямар алхам хийсэн бэ. Яагаад УИХ-аар хэлэлцүүлээгүй вэ. Эдүгээ Ухаахудагийн хэсгийн олборлолт, орлого, татвар төлөлт ямар байгаа вэ. Яригдаж буй олон баримт энд бий” гэж байв.

Ер нь бол, УИХ-аас 2019 онд байгалийн баялгийг иргэдэд эзэмшүүлэхтэй холбоотойгоор баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, 2024 онд гаргасан. Үндэсний баялгийн сангийн тухай хууль байдаг. Үүнийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас “…УИХ, Засгийн газрын ямар ч шийдвэргүйгээр хувийн компанид шилжсэн Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг Ухаахудагийн тодорхой хувийг Баялгийн санд авахыг УИХ-аар шийдүүлье” гэх шийдвэрийг гаргасан. Засгийн газар 2025 оны хоёрдугаар сарын 17-нд  Ухаахудаг ордтой холбоотой санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан. Тэр ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргаад УИХ-д хүргүүлсэн. УИХ түүнийг нь хэлэлцэлгүй орхисон. Улмаар, 2025 оны тавдугаар сарын 8-нд УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Тэрхүү ажлын хэсгийн ахлагч П.Мөнхтулга “…Бид мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтан, мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж, мэдээлэл судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулна. Үүний үндсэнд санал, дүгнэлтээ гарган цаашид авах арга хэмжээний талаарх санал шийдвэрийн төсөл боловсруулж, УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулна” гэсэн. Эндээс, “…Засгийн газрын бэлдсэн Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр удах нь” гэж уншигдсан. Үнэхээр ч, түүнээс хойш хоёр сар өнгөрч, Ухаахудагийн асуудал үндсэндээ “унтчихаж” байна. Гэтэл, Ухаахудагийнхан 2025 оны гуравдугаар сарын 26-нд ордоо барьцаалаад 350 сая ам.доллар авчихсан байгаа юм. “…Тэр мөнгө юунд зарцуулагдсан нь удахгүй тодорхой болно” гэсэн улс төрийнхний битүү хатуу яриа л үлдэв.  Тиймээс “…Ухаахудагийн тогтоолын төслийг УИХ дээр унагахаар төлөвлөөд байна уу” гэдэг хардлага, сэрдлэг үүсээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 126, 127 (7623, 7624)

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21