УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

2025-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын хаврын чуулганыг ирэх долоо хоногийн пүрэв гарагт хаана. УИХ-ын хаврын чуулганыг өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд нээсэн бөгөөд гурван сар гаруйн хугацаанд хуралдаад ийн өндөрлүүлэх болж байна.Энэ жилийн хаврын чуулганаар олон чухал хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталсны дотор Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталснаар 17 жилийн турш гацаатай байсан асуудал хөдөлж, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.

Мөн УИХ энэ хаврын чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд олонхийн дэмжлэг аваагүйгээс Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон. Иймээс Ерөнхий сайдыг шинээр томилж, шинэ танхим бүрдсэн. Гэхдээ танхимын гишүүдийн 60 орчим хувь нь өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайд нар. Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа байгуулсан даруйдаа Монгол Улсын 2025 оны төсвийг тодотгохоо мэдэгдэж, хэмнэлтийн горимд шилжсэн төсвийг УИХ-аар хэлэлцүүлж буй. Нүүрсний үнэ төсөвт суулгасан үнээс 40 гаруй хувиар унаснаар төсвийн орлого дутаж, зарлагыг бууруулахаас аргагүйд хүрсэн. Гадаад дотоодын эрсдэлт хүчин зүйлүүд ч төсөв тодотгохоос аргагүйд хүрсэн.

Иймээс Засгийн газар Монгол Улсын 2025 оны төсөвт тодотголыг боловсруулахдаа нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг гурван их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэг их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нэг их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай байхаар тооцож өргөн мэдүүлсэн юм.

УИХ Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлээд байгаа бөгөөд хаврын чуулганыг өндөрлүүлэхийн өмнө батлахаар төлөвлөжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

6 цаг 39 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29