Ж.Токаевын анхны илгээлтэд юу багтав?

2019-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ЦОЛМОН Казахстаны шинэхэн сонгогдсон ерөнхийлөгч Ж.Токаев ард түмэндээ хандаж гаргасан анхны илгээлт нь дотоод төдийгүй гадаадыхны анхаарлыг ихэд татаж байна. Уг илгээлтэд Төв Азийн энэ улсын ойрын ирээдүйн зорилтууд тусгагджээ. Олон түмнийх нь хүсэл эрмэлзэлд яв цав нийцэж урмыг сэргээж дэмжлэгийг хүлээж байгаа хэмээн ХМХ-үүд нь бичиж байна. Тухайлбал, эдийн засгаа эрчимжүүлэх замаар иргэдийнхээ амьдрал, амжиргааны чанарыг сайжруулах, улмаар иргэний нээлттэй нийгэм бий болгох чиглэлд дорвитой ахиц гаргах талаар зорилт дэвшүүлжээ. Нийгмийнхээ тулгамдсан асуудлуудад анхнаасаа ийнхүү анхаарлаа хандуулж байгаа нь казах олон түмний урам зоригийг хөгжөөж байна. Наймдугаар сард болж өнгөрсөн Сурган хүмүүжүүлэгч нарын улсын зөвлөлгөөний үеэр багш нарын цалинг ойрын дөрвөн жилд хоёр дахин нэмэгдүүлэхийг холбогдох байгууллагуудад ерөнхийлөгч Ж.Токаев үүрэгдэв. Сурган хүмүүжүүлэгч нарынхаа эрх дархыг өмгөөлсөн хууль боловсруулан гаргах замаар багш нарын нэр хүнд, статусыг дээшлүүлэхийн чухлыг мөн анхны илгээлтдээ цохон тэмдэглэжээ. Багш нарын нөр их хөдөлмөрийг зохих төвшинд нь зөв үнэлэхийг зорьсон энэ алхам нь сурган хүмүүжүүлэгч нарын нэр төрийг сэргээж, нийгэмдээ хүндтэй байр суурь эзлэхэд нааштай дохио өгч тэдний урмыг сэргээлээ гэж казахын хэвлэлүүд үнэлж байна. Түүгээр үл барам БНКазУ-аас боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт зориулах төсвийг эрс нэмэгдүүлэн ННБ-ны 10 хүртэлх хувийг зарцуулах том зорилт тавьжээ. Тус улсын эдийн засгийн нөхцөл байдал, боломж нь энэ зорилттоо төвөггүй хүрэх ажээ. Эрүүл мэндийн үйлчилгээний өнөөгийн хүртээмж, чанарыг цаашид шат ахиулах талаар Токаевын илгээлтэд тодорхой заалтууд оржээ. Өнөө хүртэл үзүүлж ирсэн эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээгээ баталгаажуулж цаашид ч үргэлжлүүлэн үзүүлэхээ ерөнхийлөгч илгээлтдээ нотолжээ. Тус улсын нийгмийн халамж, үйлчилгээний хэмжээ сүүлийн гурван жилд 17 дахин өсснийг энд тэмдэглэх хэрэгтэй. Нийгмийн халамжийн энэ их зорилтууддаа хүрэхэд Казахстаны эдийн засаг чамбай, бядтай байх ёстой. Эдийн засгийн чадавхиа нэмэгдүүлэх үндэс нь түүний үр өгөөж, цахимжуулалт, шинжлэх ухаанч багтаамж зэргийг тэргүүлэх зорилт болгох ажээ. ХАА-н салбартаа ч их ач холбогдол өгч, энэ салбараа Казахстаны эдийн засгийг чирэгч гол хүч болгохоор төлөвлөжээ. Чингээд газар тариаланд ашиглаж буй газрыг яаравчлан гадаадынханд худалдахгүй байх нь зохистой гэж үзжээ. Манай улс ч гэсэн ХАА-даа ингэж ач холбогдол МАА, газар тариалангаа бүрэн дүүрэн ашиглавал БНКазУ-аас нэг их дутагдахгүй дээ. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжин хөгжүүлэхийг чухалчлахын сацуу тэдний дундуур орж самууруулж буй авлигач-гэмт хэрэгтнүүдээс болж нийгэм, бизнес эрхлэгчид ихээхэн хохирч байгааг ерөнхийлөгч цохон, онцгой анхаарахыг чухалчилжээ. Нийгэм, улс хоорондын харилцан ажиллагааны чухлыг тэмдэглэхдээ хувь хүн хийгээд бэлгийн ахуйн шинж чанартай хүчирхийлэл нь хүнд гэмт хэрэгтнүүдэд хууль цааз өршөөлгүй байхыг онцолжээ. Шинэ ерөнхийлөгч нийгэм эдийн засгаар тогтохгүй, улс төрийн реформ, либериалчлалын замд тууштай гарч байгаагаа илгээлтдээ нотолжээ. Тэрээр олон намын систем болон нийгэм, иргэний яриа хэлэлцээ, улс төрчдийн сорилт тэмцээнийг хөгжүүлэхийн чухлыг илгээлтдээ онцлохын хамт цуглаан жагсаалын тухай хуулийг өнөөгийн үеийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгохыг холбогдох байгууллагууддаа үүрэгджээ. Чингэснээр Казахстаны Үндсэн хуулийн хүрээнд иргэд нь тайван жагсаал цуглаанд чөлөөтэй гарч үзэл бодлоо илэрхийлэх боломж хуульчлагдаж бүрдэх нь. Өмнөх ерөнхийлөгч Н.Назарбаевын үндсэн чиг шугам нэг хэсэгтээ өвлөгдөн үргэлжлэх нь мэдээж. Гэхдээ нефть, байгалийн баялгаар нэн баян Төв Азийн энэ орныг ардчилал, улс төрийн өөрчлөлтөд хойрго ханддаг гэдэг үзэл, бодол ойлголт мөд арилж, нэг мэдэхнээ манай урд гарчихсан явж байж магадгүй байна. Иргэдийн амьжиргаа, эдийн засгийн хөгжлөөрөө манай улс энэ хөршөөсөө хол хаягдаад удаж байна. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

13 цаг 47 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин