Нам өмчтэй байхыг хориглох ёстой гэлээ

2014-02-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн ирэх хаврын чуулганаар төслөө танилцуулах сураг байна. Энэ хуулийн талаар намуудын төлөөлөл ямар байр суурьтай байгааг хүргэе. 

 

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Баярцогт:

-УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд энэ хуулийн төслийг бэлдэх Ажлын хэсгийг байгуулсан. УИХ-д суудалтай бүх нам, бие даагч гишүүд болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, судлаачдын төлөөлөл бүхий 19 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг таван удаа хуралдаж, нэг удаа нээлттэй хэлэлцүүлэг зохиолоо. Хууль боловсруулахдаа хэдэн гол зарчим баримталж байна. Нэгдүгээрт, намууд үзэл баримтлалтай байж, мөрийн хөтөлбөртөө тусгасан чиг, зорилтын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Гишүүнчлэлтэй байх эсэх тухайд их судалсан. АНУ-д гишүүнчлэлгүй, бусад оронд хатуу болон сул гишүүнчлэлтэй байдаг юм билээ. Бид сүүлийн хувилбарыг нь сонгож, нам зөвхөн хатуу гишүүнчлэлтэй хүмүүсээс татвар авдаг байх зарчим сонгохоор ярьж байна. Санхүүжилтийн тухайд сонгуулийн, үйл ажиллагааны, бодлогын гэсэн гурван чиглэл баримтална. Тухайн намын санхүүжилтийн 70 хувь нь сонгуульд зориулагддаг. Тиймээс энэ зардлаа багасгах хэрэгтэй.

 

МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр:

-Гурван санал хүргүүлж байгаа. Нэгдүгээрт, намын санхүүжилтийг маш тодорхой болгох ёстой. Хандиваар биш төсвөөс санхүүждэг болох нь зөв. Ард иргэд, аж ахуйн нэгжээс мөнгөн хандив авах нь эргээд нам дотор зөрчилдөөн, маргаан үүсгэж байгаа юм. Ялангуяа их хандив өргөсөн нь албан тушаалд хүрдэг буруу тогтолцоо байгаа нь хамгийн аюултай. Хоёрдугаарт, намын хараат бус байдлыг бий болгохын тулд намын өөрийнх нь өмчлөл, хувьцаа, үл хөдлөх хөрөнгийг хязгаарлах ёстой. Тэгэхгүй бол үл хөдлөх хөрөнгөө түрээслээд ашиг олох эсвэл хувьцаа эзэмших нь хараат бус байдалд сөргөөр нөлөөлөх болно. Гуравдугаарт, хатуу гишүүнчлэлийг хязгаарлах юм. Тодруулбал, намын төв аппарат болон сонгуульт алба хашиж байгаа нь гишүүнчлэлтэй байя. Үлдсэн хэсэг нь дэмжигч гишүүн байх нь зүйтэй.

 

Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Ж.Занаа:

-Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа саналаа хэлнэ. Одоо хэлэх юм алга. Ерөнхийдөө Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг нь зарчмын хувьд дэмжиж байгаа.

 

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан:

-Иргэд хоол хүнс, эд материал өгч байгааг нь хараад л намд элсчихдэг. Үзэл баримтлал, зорилгыг нь судалж, санал нэгдээд элсдэг хүн цөөхөн. Бүх намыг дэмжиж болно гэж хутгаад яах вэ. Сонгодог утгаар нь, бүх нам гишүүнчлэлгүй байна гэж хуульчлах хэрэгтэй. Харин татвар төлөгчдийн мөнгөөр намуудыг санхүүжүүлэхтэй санал нийлэхгүй.

 

Монголын социал демократ намын дэд дарга Д.Энхзаяа:

-Нам өмчтэй байхыг хориглох ёстой. Хүн бүрийг албадан намд элсүүлж, татвар авсан мөнгөөрөө өмчтэй болчихоод одоо түүнийгээ түрээслэн, бусад намаас давуу эрх эдэлж байгаа нь буруу.

 

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч:

-Бид патентлсан нэрийг өөр намд өгч бүртгэхгүй байх, УИХ-д суудал авсан намд төрөөс олгодог санхүүжилтийг Дээд шүүхэд бүртгүүлсэн албан ёсны дансанд шилжүүлэх, сонгуулиар нийт сонгогчийн нэг хувиас дээш санал авсан намуудыг төрөөс ижил хэмжээгээр санхүүжүүлэх зэрэг саналтай байгаа. Мөн хатуу болон сул гишүүнчлэлтэй байх хувилбар дэвшүүлж байна. Сул гишүүнчлэл гэхээр аль ч намд харьяалагдахгүй, бас хэдэн ч намыг дэмжиж болно гэсэн үг.

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22