Г.Шийлэгдамба: Засгийн газрыг тогтвортой байлгах байр сууриасаа буцахгүй

2014-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ГЭРЭЛ

МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, түүний зөвлөх З.Батбаяр, Нарийн бичгийн дарга П.Цогтбаатар, П.Ангараг нарын төлөөлөл оролцов. Тэд хурлын эхэнд 21 аймагт “Шударга ёсны аян”-ыг үргэлжлүүлэх болсноо дуулгав. МАХН-ынхан өнгөрсөн онуудад орон нутагт ажиллаж иргэдийн санаа бодлыг нь сонсч шийдвэр гаргахдаа тусгаж байсан юм. Тэд энэ жишгээ давтаж энэ сарын 20-ноос ирэх гуравдугаар сарыг хүртэл  орон нутагт ажиллахаар зэхжээ. Энэ талаар П.Ангараг “Шударга ёсны аянд манай эвслийн  УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон  намын удирдлагууд, эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөл 21 аймгийн иргэдийн санаа бодлыг сонсоно. Хамгийн гол нь УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн ард иргэдэд хэрхэн тусав. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг асууж сонирхоно” гэв. Үүний дараа Г.Шийлэгдамба дарга сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-МАХН-ын дарга Н.Энхбаяртай намын удирдлагууд нь очиж золгосон. Түүний биеийн байдал гайгүй биз дээ?

-Н.Энхбаяр даргын биеийн байдал сайжирч байгаа. Байнга эмчилгээ хийлгэж байна.

-Намын их чуулганаа хэзээ гэж товлов?

-Уг нь ирэх дөрөвдүгээр сард хийнэ гэж товлож байсан ч хойшлохоор болсон. Энэ нь орон нутагт ажиллаж иргэдийн санаа бодлыг сонсох их ажлаас үүдэлтэй. Дээрээс нь их чуулганы бэлтгэлийг сайтар базаах хэрэг бас байна.

-Их чуулганд Н.Энхбаяр дарга ирж оролцох уу?

-Оролцох байх. Даргад оролцох бодол бий. Мэдээж намын гишүүдийн зүгээс оролцуулах хүсэл сонирхол, хүлээлт байгаа.

-Эвслийн сайд нарыг Засгийн газраас гарах тухай мэдээлэл байна?

-Гарна гэж албан ёсоор огт яриагүй. Бид төр, засгийг тогтвортой ажиллах нь зүйтэй гэж үздэг. Байр сууриндаа хатуу зогсоно. Энэ зарчмаасаа буцахгүй болов уу.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21