Н.Алтанхуяг: Цуурхал тараасан хүмүүст хариуцлага тооцно

2014-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

Ерөнхий сайд сэтгүүлчидтэй хийдэг ээлжит 30 минутын уулзалтаа  өчигдөр хийлээ. Засгийн газрын тэргүүн өнгөрсөн долоо хоногт гурван зүйл дээр төвлөрч ажилласан гэнэ. Нэгдүгээрт, газар тариалангийн салбарт баримтлах бодлогоо тодорхойлохоор албаныхантай зургаан удаа уулзжээ. Ирэх долоо хоногт гурван удаа уулзаад шийдвэрээ эцэслэх юм байна. Хоёр дахь ажил нь гэвэл Улаанбаатарын гамшиг болсон утааны асуудлыг өглөө бүр хэлэлцдэг болжээ. Утаа багасдаг улирал ирлээ гээд зүгээр суугаагүй гэнэ.  Гуравдугаарт, нүүрсний экспортын талаар салбарынхантай зөвлөлджээ.  Энэ жил манай улс 34 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөж байгаа. Харин үнэ нь тодорхойгүй, зах зээлийн ханшаа дагаад хөдлөх аж. Одоо хоёр сая тонн нүүрс өгчихвөл “Чалько”-ийн өр ч дуусах дөхжээ. Энэ долоо хоногийн хамгийн дуулиантай сэдэв бол боловсролын салбар байв. Уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасах тухай мэдээ цахим ертөнцөд тарсан. Үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ихэд эмзэглэжээ. Тэгээд салбарын сайд Л.Гантөмөр шуурхай хариу өгсөн гэв. Ажил хийлгэхгүй, хүний цаг зав барж худал цуурхал тараадаг хүмүүсийг цаашид зүгээр өнгөрөөхгүй гэдгийг Ерөнхий сайд хэлэв. Энэ удаад ч гэсэн цуурхал тараасан хүмүүст хариуцлага тооцох тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэж мэдэгдлээ. Тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад доорх хариултыг өглөө.

-Шатахууны үнэ нэмэгдчихлээ. Засгийн газар зохицуулах уу?

-Шатахууны үнийг 50 төгрөгөөр буулгасан. Огцом өсөх шалтгаан байхгүй. 10-20 төгрөгийн хэлбэлзэл байна.Үүнийг Засгийн газар хянахгүй, барихгүй.

-“Буянт-Ухаа” хороололд захиалга өгөх гэхээр аль хэдийнэ эзэндээ хүрчихсэн гэх юм. Зорилтот бүлэгтээ хүрч чадсан болов уу?

-Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар орон сууц олгох журмыг батална. Юмтай байх бас зовлонтой. Тэнд 1700 гаруй байр бий. Гэтэл байр авах хүсэлтэй хүн олон байна. Тиймээс зорилтот бүлэгт нь зориулна.

-Төсвийн тодотголыг хэзээ бэлэн болгож УИХ-д өргөн барих вэ?

-Ирэх гуравдугаар сарын сүүлчээр өргөн барина. Аудитын дүгнэлт ирэх ёстой. Тэгэхээр Засгийн газар ирэх долоо хоногт дүгнэлт дээр ажиллана.

-Бондын хөрөнгөөс санхүүжүүлэх 1153 төслийн шалгаруулалт ямар шатанд явж байгаа бол?

-Төслийн эхний шалгаруулалтыг Хөгжлийн банк хийгээд явж байна. Ирэх долоо хоногт эхний төслүүдийг Засгийн газарт танилцуулна.

-Хөшигийн хөндийд барьж буй шинэ нисэх онгоцны буудлын барилгын ажил хэр явцтай байгаа вэ. “Чингис хаан” нисэх буудалд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулах мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Хөшигийн хөндийн онгоцны буудлын барилгын ажил маш сайн явж байгаа. Бүгдээрээ очиж үзсэн шүү дээ. Нэгэнт шинэ нисэх буудалтай болох учир “Чингис хаан”-д их хэмжээний хөрөнгө оруулах шаардлагагүй гэж үзэж байгаа. Харин бага хэмжээний мөнгө оруулж болох л юм.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21