Гишүүд “давхар” дээлийг хурдан тайлахыг хүсч байна

2014-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагынхаа хүрээнд олны талархлыг хүлээсэн нэгэн хуулийн төсөл УИХ-д өргөн бариад байгаа билээ. Тэр нь Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах буюу “давхар” дээлийг дан болгох хуулийн төсөл. Энэ төсөлд Ерөнхий сайдаас бусад сайд парламентын гадна байх ёстой гэж заасан. Хэрэгжих хугацааг энэ он эсвэл 2016 оноос гэсэн хоёр хувилбар яригдаж буй. УИХ дахь  нам, эвслийн бүлэг, бие даагчдын төлөөллийн байр суурийг хүргэе.

 

Д.Ганбат: 2016 ОНЫГ ХҮЛЭЭХ ШААРДЛАГАГҮЙ

Давхар дээлийг дан болгох хуулийг баталсан даруйдаа хэрэгжүүлэх ёстой. Хойшлуулах ямар ч шаардлага байхгүй. Ардчиллын үндсэн зарчим нь эрх мэдлийн хуваарилалтыг эн тэнцүү хийх юм. Энэ утгаараа ч гэсэн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг салгах ёстой. Тэгэхгүй бол УИХ-ын төвшинд Засгийн газартаа шаардлага тавьж чадахгүй, хариуцлага тооцож бүр чадахгүй болох нь байна шүү дээ. Засаглалыг салгаснаараа төр илүү  тогтвортой болох учиртай.

 

Ц.Цолмон: ЭНЭ ОНООС Л ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ

-2014 оны долдугаар сараас хэрэгжүүлэх ёстой гэдэгт санал нэг байгаа. 2016 он болтол хүлээх шаардлага байхгүй. Эвслийн гишүүд ямар байр суурьтай байгааг мэдэхгүй юм. Миний хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Гагцхүү хэрэгжих хугацаа нь 2016 он биш наана нь байх ёстой байх аа.

 

Р.Бурмаа: ЭНЭ ТАЛААР НЭГДСЭН ХУРАЛДААНД ХЭЛНЭ

-Энэ талын байр сууриа хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлнэ. Одоо хэлэхэд эрт байна.

 

Д.Хаянхярваа: БАТАЛСАН ДАРУЙДАА ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ШААРДАНА

-Чуулганаар тодорхой ярих байлгүй. Ер нь УИХ-ын гишүүд давхар дээлээ тайлахыг хуулиа баталсан даруйдаа хэрэгжүүлэх ёстой гэдэгт хатуу байр суурьтай байна. Бид ч тэгж шаардана. Тэгэхгүй бол ямар ч хариуцлагын талаар ярих боломж алга.

 

С.Ганбаатар:  БИЕ ДААГЧИД САНАЛ НЭГТЭЙ БАЙГАА

-Бие даагчдын хувьд хуулийг баталсан даруйдаа хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. “Том төрөөс ухаалаг төр рүү” хэмээх санаачлагаа бодсон ч гэсэн энэ хуулийг даруй хэрэгжүүлж УИХ нь өөрөө Засгийн газартаа хяналт тавьж хариуцлага тооцох механизм бүрдэнэ.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21