А.Бакей: Засаг даргыг томилохгүй сонгодог байх санал гарсан

2014-02-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхийг судлах ажлын хэсгийнхэн дүгнэлтээ гаргажээ. Тэд удахгүй дүгнэлтээ танилцуулах гэнэ. Энэ тухай УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийнхэн дүгнэлтээ гаргасан байна. Тэд ямар өөрчлөлт хийх ёстой гэж үзэв?

-УИХ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг нэг жилийн хугацаанд судалж ажиллалаа. Урьдчилсан дүгнэлтээ гаргасан байна лээ. Хаврын чуулганаар ажлын хэсгийн дүгнэлтийг сонсоод цаашдаа яах вэ гэдгээ ярилцаж таарна. Урьдчилсан дүгнэлтээс үзэхэд Үндсэн хууль нь нийгмийн бүх талын харилцааг сайн зохицуулж байгаа, үүргээ сайн гүйцэтгэж байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, улс төр гээд нийгмийн бүх талын харилцааг зохицуулах үүргээ сайн гүйцэтгэж байна гэж үзжээ. Мэдээж энэ хууль батлагдснаас хойш 20 гаруй жилий хугацаанд нийгмийн амьдралд ихээхэн өөрчлөлт орсон. Хувийн өмч бүрэлдэн тогтож, Монгол Улсын эдийн засагт хувийн өмчийн эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг давамгайлах боллоо.  Мөн эдийн засагт оролцож байгаа өмчлөгч, үйлдвэр эрхлэгчдийн хооронд зах зээлийн өрсөлдөөн бий боллоо.  Дээрээс нь хүн болгоны сэтгэлгээнд өөрчлөлт орсон. Ажиллаж, хөдөлмөрлөж амьдарна гэсэн арга ухаанд суралцах байдал төлөвшиж байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэхэд томоохон өөрчлөлт гарсан зэрэг олон зүйлийг дурьдаж болно. Гэхдээ бүх асуудал сайхан гэж хэлж болохгүй. Эдийн засгийн хөгжил, нийгмийн хүрээнд ядуурал, ажилгүйдэл их байна. Ажлын хэсгийнхэн эрх мэдлийн хуваарилалтыг эргэж харах ёстой гэсэн санал хэлсэн. Тодруулбал, аймгуудын  Засаг даргыг шууд томилдог нь зөв үү, буруу юу гэдгийг эргэж харахыг сануулж байна. Засаг даргыг томилохгүй, сонгодог санал гарсан. Мөн хот гэдэг ойлголтыг Үндсэн хуульдаа тодорхой тусгах асуудлыг оруулжээ.

-Эрх мэдлийн хуваарилалтыг өөрчилнө гэдэг нь Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг уриалж байгаа хэрэг үү?

-Ажлын хэсгийн дүгнэлт бүрийг байнгын хорооны хуралдаанаар нарийвчлан хэлэлцсэний дараа энэ талаар ярих ёстой.

-Үндсэн хуулийн цэцийг Улсын дээд шүүхэд нэгтгэх, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг уртасгах, УИХ-д гишүүнд нэр дэвшигчийн насыг уртасгах тухай яриа байна. Ажлын хэсгийнхэн энэ талаар дүгнэлт гаргасан болов уу?

-Энэ талаар яригдаагүй.

-Ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулъя гэхэд эхлээд  ард түмнээс асууна биз дээ?

-Шууд өөрчлөхгүй. Цаашид УИХ-ын төвшинд ярьж байж шийднэ. Дээрээс нь судлаачид, мэргэжлийн байгууллага, улс төрийн намууд, иргэдээс санал авч таарна. Тэгээд ч өөрчлөлт орууллаа гэхэд амархан шийдэх асуудал биш.

-Энэ парламентын үед өөрчилж амжих нь уу?

-Зоригловол амжина гэж бодож байна. Хамгийн гол нь улс төрийн намуудын хүсэл зоригоос шалтгаална. Үнэхээр улс орны хөгжлийн төлөө санал нийлж, ойлголцож чадвал өөрчлөлт оруулна.

-УИХ-д суудалгүй улс төрийн намуудыг татан буулгах хуулийн төслийг танай байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх гэж байгаа гэх юм?

-Тийм төсөл байхгүй. Тэгээд ч улс төрийн намуудыг татан буулгах асуудал АН-ын хүрээнд албан ёсоор яригдаагүй.

-Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганаар ямар асуудал хэлэлцэж амжив. Үр дүн нь ямар байна вэ?

-Ирэх долоо хоногийн даваа гаригт энэ талаар дэлгэрэнгүй ярина.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21