Дорноговийн иргэд “Кожеговь” компаниас татгалзаж байна, дарга нар нь яах бол...

2014-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн үхсэн 20 тугалын асуудал өнөөг хүртэл эцэслэгдээгүй байна. Тэгвэл хоёрдахь Хонгор болсон улаанбадрахчуудын энэ зовлонг нэг тийш шийдвэрлэх ажлууд ойрын үед эрчимжих бололтой.

Олон тооны төл мал ионжуулагч цацраг болон ураны нөлөөллөөс болж хордоогүй хэмээн “Кожеговь”-ийн хамтаар Цөмийн энергийн газар, орон нутгийн удирдлагууд мэдэгдээд байгаа. Харин нөгөө талд нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагууд “Уранаас болж хордсон” гэх байр сууриа хадгалсаар багагүй хугацааг үдлээ.

Хэдхэн сарын хугацаанд дуулиан шуугиан тарьж Монголыг талцуулсан “Кожеговь” манай улсын хөрсөн дэх шар нунтагт санаархсаар даруй 10 гаруй жил болжээ. “Кожеговь”-ийн түүхийг өнгөц сөхвөл Францын “Арева” компанийн охин компани бөгөөд 10 гаруй жилийн өмнө  манай улсад орж ирсэн. Одоогоор Дорноговь болон Сүхбаатар аймагт нийт 25 хайгуулын лицензтэй гэсэн албан бус тоо бий. Өнгөрсөн онд Дорноговийн Улаан-Уул суманд ашиглалтын лиценз авах хүсэлт гаргажээ. 2012 оны сүүлчээр тус компанийн хайгуулын лицензтэй Улаанбадрах суманд олон тооны тугал үхэж асуудал дэгдсэн. Үсгүй тугал, хөлгүй ишиг, хордсон малын харласан уушги гээд эрдэнэ хэмээн дээдэлдэг мал сүргийн маань үр төл нүд хальтрам төрхтэй амь тавьж буй зураг, дүрс бичлэгийг нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагууд цацаж “Кожеговь”-ийн үйл ажиллагааг эсэргүүцэж эхэлсэн юм. Тэд “Арева”-ийн охин компанийн үйл ажиллагааны явцад цацраг идэвхт бодис алдагдаж олон тооны малыг хордуулсан, бүр цаашлаад хүн амын эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй гэдэг.

 

ИОНЖУУЛАГЧ УСТӨРӨГЧИЙН ХЭТ ИСЭЛ ҮҮСГЭЖ ЭД ЭРХТНИЙГ УСТГАНА

Тугал үхэхэд хамгийн анх аймгийн Мал эмнэлгийн газраас хийсэн шинжилгээний  хариуд цацраг болон химийн элементийн ужиг хордлогоос болж үхсэн гэсэн дүгнэлт гаргасан гэдэг.  Гэвч дараахан олон байгууллагын шинжилгээ хийгдсэнээр нэгдсэн дүгнэлтэд хүрч чадаагүй. Үүнд төр засаг, холбогдох байгууллагын ашиг сонирхлын зөрчил бий гэж харах хүмүүс олон. Үүнийг батлах шиг өнгөрсөн оны дундуур Засгийн газрын томоохон баг Дорноговь аймагт ажиллахдаа “....малчин Д.Норсүрэнгийн 20 тугал үхсэн нь ионжуулагч уранаас болоогүй. Харин селений хордлого байж болзошгүй. Цаашид үргэлжлүүлэн шинжлэх шаардлагатай” гэсэн дүгнэлтийг танилцуулсан. Үүнээс улбаалж Дорноговь аймгийн ИТХ-аас 2013 оны долдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн малын үхсэн шалтгааныг нэгмөр тодорхой болтол “Кожеговь” компанийн үйл ажиллагааг зогсоох тогтоолыг гаргасан байдаг. Гэвч “Кожеговь” компани уг тогтоолыг зөрчиж ажлаа үргэлжлүүлж байсан удаатай. Харин ураны хор хөнөөлийн тухайд иргэний нийгмийн байгууллагууд амаа цуцтал ярьсан. Тиймээс энэхүү бодисын хор хөнөөлийн тухайд мэргэжлийн хүнээс тодруулсан юм. МУИС-ийн харьяа Цөмийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, профессор Н.Норов:

-Хүний биеийн 75 хувийг ус эзэлдэг. Ионжуулагч цацраг нь хүний биед тусахаар устөрөгчийн хэт исэл болж хүний эд эрхтнийг гэмтээж дуусгадаг химийн маш их хортой бодис. Ионжуулагч буюу гамма цацраг нь биеийн ихэнх хэсгийг бүрдүүлж байгаа усыг ионжуулаад идэж устгадаг гэсэн үг. Цацраг гэдэг цахилгаан соронзон долгион. Хүний биед тусахаар усанд долгионоо дамжуулчихна. Тэгэхээр ус нь задраад устөрөгчийн хэт исэл үүсгэж эд эрхтнийг устгана.

-Малын биед ч ялгаагүй юу?

-Хүн мал аль нь ч ялгаагүй.

 

“КОЖЕГОВЬ”-ИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭНЭ

Одоогоор төл мал үхсэн шалтгааныг дахин шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй. Гэхдээ саяхнаас энэ асуудлаар дээр дооргүй хөдөлгөөнд орж эхэлжээ. Цөмийн энергийн газарт УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны зарим гишүүн хандаж Дорноговийн Улаанбадрах суманд тугал хордсон нь уранаас болсон эсэх дээр нэг мөр ойлголт өгөхийг хүссэн мэдээлэл байна. Засгийн газрын хэмжээнд ийн хөдөлж байгаа бол орон нутагт ч зүгээргүй  байгаа сурагтай. Түүнчлэн сум, багийн Иргэдийн хурлууд хуралдаж “Кожеговь” компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцсэн байна. Дөрвөн багийн гурав нь компанийн үйл ажиллагааг зогсоохоор шийдэж аймгийн удирдлагуудад санал хүргүүлэхээр болсон тухай иргэний нийгмийн байгууллагуудаас мэдээлж байна. Харин Дорноговь аймгийн удирдлагууд иргэдийнхээ саналыг хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй байна.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21