МАНАНГ дахин мөрөөдөж, шинэ засгийн газрыг зурсан гэв үү?

2014-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛД

Он гарснаас хойш улс төр нам жим байна. Сар шинэ хаяанд ирсэн тул цагаан сарын бэлтгэл гээд  иргэд юун улс төртэй манатай байгаа биз.

АН-ын генсекийн амнаас “унасан” том, жижиг намын тухай хэрүүлийг эс тоовол ерөнхийдөө  засаг, төрийн ажил нэгэн хэвийн. Уг нь бол том, жижиг нам гэж байхгүй, нам л бол нам хэмээн уурлаад байгаа нь “жижгүүдийн” зөв.

Парламентад суудалтай, суудалгүй нам гэж ярьж, бичих ёстой юм билээ. Хар яриагаар бол том, жижиг юм. Яагаад ийм оршил хийв гэхээр Засаг барьж байгаа  болон сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй өнөөх хоёр том намын хэсэг нөхөд 2008 онд байгуулж, гурван жил “наслуулсан” МАНАН-гийн засгаа дахин мөрөөдөж Ерөнхий  сайд нь Х.Баттулга байх тухай зургийг ч гаргаад  амжсан гэнэ.

Улс төрийг “хачир”-тай байлгах зорилготой яриа хаа нэгтэйгээс гарч, хаа нэгтэй байнга сонсогдоод байгаа аж.Энэ бол Н.Алтанхуягийн байгуулсан Шинэчлэлийн Засгийн газрын хойдохыг  уншиж, шинээр МАНАН-гийн Засаг байгуулах тухай сэдэв юм. Улс төрийн тогтворгүйжилт үүсгэж, бужигнуулагчид хүслээ гүйцээвэл шинэчлэгдэх Засгийн газрын Ерөнхий  сайд  нь Х.Баттулга, Шадар  сайд нь Т.Бадам­жунай, Гадаад харилцааны сайд нь Ч. Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга нь Б.Батзаяа гэх мэтээр 18 сайдынхаа нэрийг ч зоочихсон байна. Засгийн газраар “туг тахиж” өөрсдөө эрх мэдэлд хүрэхийг санаархсан хүмүүс сүүлийн үед  идэвхжиж, энд тэнд хүчтэй лобби хийж байгаа гэсэн “хар” өнөөгийн Засгийн газрынханд ч байгаа ажээ.

Засаг ойрхон солигдох, өөрчлөгдөх хэнд ашигтай вэ.  Яг одоогоор бол эрх мэдлийг мөрөөдөж, 2008 оны долдугаар сарын 1-ний  хэргийн дараа  байгуулсан  стандарт бус хамтарсан Засгийн газрыг дахин  мөрөөдөөд  байгаа  цөөнхөд л ашигтай. Улс оронд, ард түмэнд тогтвортой байдал гэдэг юу, юунаас илүү чухал гэдгийг бид өнгөрсөн хугацаан дахь  эдийн засгийн бууралтаас харж байна. Хэрэв  шинэчлэлийн Засгийн газар ямар нэг байдлаар “хөдөлвөл” Монгол орны хөгжил, энэ онд  бүтээхээр төлөвлөсөн том төслүүдэд тээг болно гэсэн үг. Дотоодын нийт бүтээгдэхүүнээ, эдийн  засгаа өсгөхөөр морь жилийн таван  зорилтыг дэвшүүлснээ Ерөнхий  сайд  танилцуулсан. Импортыг орлох үйлдвэрлэ­лийг дэмжихэд нэг их ная­дыг зарцуулахаар болж  төс­лүүдийг  шалгаруулахаар ажил­­лаж эхлээд байгаа. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчилсэнтэй  холбоотойгоор Монголд хөрөнгө оруулагчид  нэмэгдэх, алтны татварыг  багасгаснаар нөөц нэмэгдэж, ам.долларын ханш тогтвортой байх, Оюутолгой, Тавантолгойн үйл ажиллагаа идэвхжиж эдийн засаг тэлэх гэсэн төлөвлгөөнүүдийг ч гаргаад буй юм.

“Шинэчлэлийн Засгийн газар унана” гэсэн яриа  өмнө нь бас гарч л байсан. Тэр үед  Ерөнхий  сайд  Н.Алтанхуяг “ Ийм дэмий яриа  хэрэггүй  юм. Монгол Улсад хэдэн төгрөг орж  ирэх гэж байхад хүүг нь нэмэхээс цаашгүй” хэмээж  байсан. Улс төр тогтворгүй байна гэдэг Монгол Улсын нэр хүнд  унасаар  байна гэсэн үг. Ийм  нэг нэгнээ хойш чангаасан, амиа бодсон, эв түнжингүй байдлаасаа  болж  бид  хэчнээн төгрөгөөр үнэлэгдэх  хөрөнгөө гадныханд алдаж  буйг мэдэхгүй. Эдийн засгийн өсөлтөөс  гадна  аж  үйлдвэрийн парк, төмөр зам, авто замын томоохон төслүүд ийм л  ярианы дараах хор уршгаар гацаж мэдэх юм. Тогтворгүй ангилалд орсон орны эдийн  засгийн орчин улам хэцүү болж, өөрчлөгдсөн Засгийн газар ч  өмнөхөөсөө улам дордохоос цаашгүй билээ.

Нэгнээ татан унагаж, өөрсдөө байранд нь очих хүсэлтэй хүмүүс ийм л зураг зохиочихоод сайд, даргын суудал мөрөөдөн МАНАНГ  хүсэмжилж буй гэх.  Х.Баттулга, Т.Бадамжунай  хоёр нэг бизнестэй, тэд “МАНАН-гийн үүсгэн байгуулагчид байсан, одоо ч ийм хамтралаа дахин мөрөөдөж байна гэж үзэх хүн олон байна. Өдгөө эв нэгдэл, тогтвортой байдал гэдэг зүйл манай улсад эд хөрөнгөнөөс илүү хэрэгтэй болж. Нэгнийхээ ажилд  садаа  болж, доош  чангаадаг муухай монгол зан эх орны  хөгжлийг хойш нь мөн их татаж байх юм.

 

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22