Урт нэртийг дахин оролдохоор болов

2014-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр болж ирэх хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэв. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хууль санаачлагчдаас саналыг нь урьдчилан авч тогтоолын төслийг боловсруулсан байна. Нийт 279 санал ирүүлснээс Ерөнхийлөгч тав, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо зургаа, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо дөрөв, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 11, Төрийн байгуулалтын байнгын хороо гурав, Төсвийн байнгын хороо дөрөв, Эдийн засгийн байнгын хороо зургаа, Хууль зүйн байнгын хороо долоо, УИХ дахь Ардчилсан намын бүлэг 47, МАН-ын бүлэг 46, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 35, Засгийн газар 95 төсөл, гишүүн С.Ганбаатар 10 санал ирүүлжээ.

Эндээс ирэх хаврын чуулганаар 18 асуудал хэлэлцэхээр төлөвлөв. Одоо намрын чуулганаар хэлэлцэж буй нэлээд хэдэн төсөл орсон байна. Тухайлбал, өнгөрсөн намар ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхлээд намрын чуулган дамжин хэлэлцэж, иргэний хөдөлгөө­нийхний нэлээд эсэргүүцэлтэй тулаад буй урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан  гишүүн Ж.Батзандан “Хаврын ээлжит чуулганаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр тусгажээ. Иргэд, олон нийтийн анхааралд байгаа, зөрчил маргаантай энэ мэтийн асуудлыг хөндсөн хууль тогтоомжийг иргэний нийгмийн байгууллагууд, иргэдээр хэлэлцүүлж саналыг нь авч байж хэлэлцэж нь зүйтэй” гэсэн юм.

Мөн намрын чуулганаар ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл, үндсэн чиглэл,  өнгөрсөн оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцдэг юм.

 

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал.

1/Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан

2/Монгол Улсын нэгдсэн төс­вийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл

3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

4/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт

5/Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

6/Газрын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/

7/Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

8/Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

9/Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл

10/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

11/Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл

12/Мөрдөх албаны тухай хуулийн төсөл

13/Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

14/Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл

15/Галт зэвсгийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/

16/Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/

17/Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл

18/Шилэн дансны тухай хуулийн төсөл

19/Бусад.

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

2 цаг 8 мин
Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

2 цаг 13 мин
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

17 цаг 22 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

20 цаг 8 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

20 цаг 12 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

20 цаг 23 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

20 цаг 25 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

20 цаг 27 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Өчигдөр 06 цаг 05 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Өчигдөр 06 цаг 00 мин