С.Бямбацогт: МАН-ынхан засгийн газарт орж ажиллахгүй

2014-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр могой жилийн отгон хуралдаанаа хийж, хэд хэдэн асуудлаар байр сууриа нэгтгэлээ. Хэвлэлийн бага хурлын эхэнд бүлгийн дарга С.Бямбацогт улирч буй могой жилд улсын эдийн засаг “мөлхөө” байдалтай,  амаргүй байсныг онцлоод морин жилдээ хурдтай, өөдрөг, ирмүүн эрч хүчтэй байхыг бэлгэдэж бүлгийн энэ удаагийн хуралдаанаар эдийн засгийн асуудлаар түлхүү ярилцсан гэлээ. Ийм учраас МАН-ын бүлэг баялаг бүтээгч иргэд, аж ахуйн нэгжээ дэмжиж, эдийн засгаа гэрэл гэгээтэй болгохын тулд татварын хуулийн төслүүд дээр гол анхаарлаа төвлөрүүлжээ. Бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон С.Бямбацогт нарын гишүүдийн өнгөрөгч гуравдугаар сард өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 40 мянган аж ахуйн нэгжийн 90 гаруй хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчид байдаг. Тиймээс 200 сая төгрөгийн орлоготой бол нэг хувь, 200 саяас дээш бол 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвартай байх нь зөв гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ.

Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд аж ахуйн нэгжийн төлсөн албан татварын 90 хувийг буцаан олгоно гэж заажээ. Тэгвэл МАН-ын бүлэг энэхүү заалтын оронд 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой бол нэг хувь, 1.5-10 тэрбум бол 10 хувь, 10 тэрбумаас дээш бол 25 хувийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөх шатлалтай болгох саналыг дэмжсэн байна.

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслөөр Засгийн газраас заавал санал авч, тооцоо судалгаа хийх шаардлагын үүднээс МАН-ын бүлэг завсарлага авсныг бүлгийн дэд дарга Д.Оюунхорол  тодотголоо. Өөрөөр хэлбэл, Хамтын тэтгэврийн хуулийн төслийг хэлэлцүүлэхээр парламентад оруулж ирсэн нь Монгол Улсын тэтгэврийн болон нийгмийн даатгалын сангийн тогтолцоог бүхэлд нь өөрчлөх шаардлагыг бий болгож байгаа гэж МАН-ын бүлэг үзэж байна.

Тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн хэмжээ бага, нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий гэдэгтэй МАН-ын бүлэг санал нэг байгаа гэж бүлгийн дэд дарга Д.Оюунхорол хэллээ. Харин ямар арга замаар, яаж шийдвэрлэх тооцоо судалгаа, санхүүжилт тодорхой биш байгаа учраас энэ асуудлыг тодруулах шаардлага бий гэв.

Мэдээллийн да­раа бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлч­дийн асуултад хариулав.

-С.Бямбацогт нарын гишүүдийн өргөн барьсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн шийдвэрийг АН-ын бүлгээс гаргалаа. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуульд зааснаар УИХ-ын 76 гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч гээд нийтдээ 78 субъект хууль санаачлах эрхтэй. Харамсалтай нь өнөөдөр цөөнхийн бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийг хэлэлцэхгүй байгаа нь гишүүдэд ялгавартай хандаж буйн илрэл. Манай бүлгийн гишүүд Малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслийг давуулахын тулд С.Эрдэнэ гишүүн Засгийн газрын танхимын зарчмыг зөрчиж Хамтын тэтгэврийн даатгалын хуулийг өргөн барьж, ямар ч дараалал харгалзахгүй хэлэлцүүлсэн. Бидний өмнө нь өргөн барьсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сар бүр 21 мянган төгрөг олгох, бүсийн нэмэгдэл, одонтой эхчүүдэд одонгийн нэмэгдэл, олон хүүхэдтэй эхчүүдэд цалин олгох гэх мэт хуулийн төслийг хэлэлцэхгүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төслийг Л.Энх-Амгалан нарын гишүүдтэй өргөн барьсан боловч хэлэлцэхгүй дарсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас өргөн барьсан үүнтэй ижил агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Цөөнхийн гишүүдийн өргөн барьсан хуулийг хэлэлцэхгүй хойшлуулж байгааг бид УИХ-ын даргын зөвлөлийн хурал дээр хэлж сануулж байж энэхүү адилхан агуулгатай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр болсон. Гэтэл хэлэлцсэн нэр зүүгээд л дээрх хуулийн төслийг унагаахаар тохирсон юм байна. Ийм байдлаар асуудалд үзэмжээр, тэгш бус хандаж байгаад харамсаж байна.

-Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан шинэчлэлийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн гэсэн мэдээлэлд дараагийн Засгийн газарт Ардын нам хамтрах тухай дурджээ. Албан ёсоор яригдсан зүйл бий юу?

-Тийм юм байхгүй. Аргаа барсан хүн аавынхаа толгойг маажина гэгч болжээ. Сайд нар “давхар дээл”-ээ тайлах хуулийн төслийн санал хураалтад оролцвол сонирхлын зөрчилтэй болно гэсэн шаардлагыг бид тавьж байгаа. Судалгаанаас үзэхэд санал асуулгад оролцогсдын 90 гаруй хувь нь “давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийг дэмжсэн байна. “Давхар дээл”-ээ тайлж, хуяг дуулганаасаа салах хүсэлгүй болохоороо зориуд ийм хар PR дэгдээж байгаа юм байна. Сайд нарын “давхар дээл”-ийг тайлах зарчмын гол асуудлыг үнэгүйдүүлэхийн тулд Ардын нам засагт хамтрах нь гэх мэтчилэн ташаа мэдээлэл тарааж иргэдэд эргэлзээ төрүүлэх гэж оролдож байгаа бололтой. Гэхдээ та бүхэн эргэлзэх шаардлагагүй. МАН Засгийн газарт орж хамтрахгүй.

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

Уржигдар 14 цаг 12 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Уржигдар 14 цаг 04 мин
Япон Улсын Эзэн Хаант ёсны тухай

Япон Улсын Эзэн Хаант

2025-07-11
Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин

Баяр наадмын хүндэт зочин

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

2025-07-09
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

2025-07-09
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

2025-07-08
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

2025-07-08