Ц.Мөнхбаярыг зэвсгээр “хангасан” Зэвсэгт хүчнийхнийг зүгээр орхих уу?

2014-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН-ОЧИР

“Онги гол”-ын Ц.Мөнхбаярт шүүхээс 21.5 жилийн хорих ял оноов. Түүнийг Төрийн ордон руу зэвсэглэн довтолсон гээд ингэж ялласан хэрэг. 21 жил гэдэг “аймаар” урт  хугацаа. Дааж давшгүй ял.

Баримт сөхвөл...2013 оны есдүгээр сарын 16-ны өдөр Ц.Мөнхбаяр нар галт зэвсэгтэйгээр Төрийн ордны хамгаалалтын бүсэд нэвтэрсэн. Тухайн үед Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга А.Бат-Эрдэнийн мэдэгдсэнээр, Төрийн ордны арын цэцэрлэг, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, “Central tower” зэрэг газрыг шалгаж гурван буу, 7.62 мм-ийн голчтой 36 ширхэг сум, есөн ширхэг гранат, бусад тэслэгчийг илрүүлж хураан авчээ.

Мөн өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр Ц.Мөнхбаяр нараас гранат 11, Сайга маркийн буу нэг, гар буу нэг, том жижиг бууны сум 101, тортел 11, тетанатр ес, бууны замаг нэг  ширхгийг  хураасан гэх. Тэдний авч явсан гранат нь байлдааны зориулалттай  F1 буюу ширмэн гадартай хориглолтынх байсан гэнэ. Ийм гранатыг нуувч, ухсан нүх, саравчин дотор байгаа дайснаа устгахад ашигладаг ажээ.

Ийм аюултай зэвсэг­тэйгээр Төрийн ордны хамгаалалтын бүсэд нэвтэрснийхээ төлөө тэд шүүхээс ял авлаа. Харин хаанаас авсан, хэн тэдэнд зэвсэг өгсөн, зэвсэглэх боломжийг хэн олгов гэдэг асуулт зайлшгүй гарч ирнэ. Хэргийг шалгаж байх явцад “Дорнод аймгийн Зэвсэгт хүчний нэгэн ангиас зэвсгээ авсан. Ангийн дарга нь солигдох үеэр энэ явдал болжээ...” гэх мэдээлэл гараад таг болсон.

Чухамдаа Ц.Мөнх­баяр нарт хэн зэвсэг гар­гаж өгсөн, худалдсан уу, зүгээр өгсөн үү гэдэг асуудлын гол биш. Монголын батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнийхэн яагаад байлдааны зэвсэг, сум сэлтээ гадагш гаргаад байна вэ гэдэгт гол нь байгаа юм. Батлан хамгаалахынхан буу, сумаа хулгайд алдаад ч юм уу, сэмээр гаргаад бусдад худалдаад байна гэдэг бол шууд утгаараа тэд өөрсдөө Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа хэрэг.

Тиймээс Батлан хам­­гаа­лахын сайд Д.Бат-Эрдэ­нэтэй энэ хариуцлагыг ярьж таарна. Учир нь энэ хүний гарт Монголын батлан хамгаалах салбар, бүдүүнээр яривал буу, сум, гранат байгаа гэсэн үг.

Гэтэл барааны за­хаар нэг байлдааны сум зарагддаг болсон нь нууц биш. Тэгвэл буу шийдэм, гранат сэлт нь ч ийн “тэнэж” явна.

Гэтэл салбарын хү­мүүс нь “Батлан хам­гаа­лахын салбарыг ир­гэдтэй ойртуулна, иргэн­шүүлнэ...”, “Цэр­гүү­дийг буу биш хүрз ба­риулж, улсынхаа бү­тээн байгуулалтад орол­цуулна...” гэх мэтийг ярь­саар жил гаруйн хугацааг өнгөрөөв.

Д.Бат-Эрдэнэ сайд яриад байснаараа цэргүүддээ буу биш хүрз бариулахаар шийдэж, батлан хамгаалахын салбарыг иргэдтэй ойртуулж байгаа нь энэ гэж үү. Тиймээс л өндөр хяналт дор эр цэргийн гарт байх ёстой буу зэвсэг иргэдийн гэрт очиж, хар захаар хамаа намаагүй арилжаалагддаг болсон бололтой.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21