Ялсан нам нь ялагдав

2014-01-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

Хоёр жилийн өмнөх орон нутгийн сонгуулийн үргэлжлэл уржигдар Говь-Алтайд болж эрх баригч хүчин яллаа. Тус аймагт анх удаа Ардчилсан нам ялалт байгуулж буй нь энэ. Өмнө нь МАН олон жил тасралтгүй Говь-Алтайн ИТХ-д олонх болж байлаа. Мөн анх удаа аймгийн ИТХ  зургаан жил бүрэн эрхээ хэрэгжүүлсэн тохиолдол боллоо. 2012 онд болсон тус аймгийн ИТХ-ын сонгууль маргаантай гэж шүүхийн шийдвэр гарсан учир сонгуулийг хүчингүйд тооцож 2008-2012 оны ИТХ-ын бүрэн эрхийг сэргээснээр ийнхүү зургаан жил болсон юм.

Маргаантай байсан дөрвөн сум, нэг багийн сонгуулийн тойрогт нэр дэвшүүлж, аймгийн хэмжээнд намын нэрээр сонгууль явуулж нийт 17 төлөөлөгчийг сонгосон байна. Урьдчилсан дүнгээр 17 мандатыг Ардчилсан нам авчээ. Уг нь 2012 онд болсон сонгуулиар МАН-ынхан ялсан байв. Гэвч дахин сонгууль Ардчилсан намд ашигтай боллоо. 2012 оны сонгуулиар аймгийн АН, МАН хоёр л өрсөлдсөн юм. Харин энэ удаад шүүхээр явж заргаа авсан МАХН өрсөлдсөнөөр дахин сонгуулиар хүчний харьцаа эрс өөрчлөгджээ. Хоёр жилийн өмнөх орон нутгийн сонгуульд ялсан Ардын намынхан дахин сонгуульд ийн ялагдав.

Дахин сонгуулийн талаар тодруулбал, Говь-Алтай аймгийн сонгуулийн бүх тойрогт хувь тэнцүүлсэн хэлбэрээр, Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга сум болон аймгийн төвийн Баяншанд баг гэсэн таван тойрогт нэр дэвшигчдийг сонгох хэлбэрээр болсон. Өөрөөр хэлбэл, 12 мандатыг хувь тэнцүүлсэн хэлбэрээр, тавыг нь тойргоос сонгож нийт 17 төлөөлөгчийг сонгожээ.

Дээрх гурван намын удирдлагууд Говь-Алтайд нэлээд хүч хаяж ажилласан. Ардчилсан намын ерөнхий на­рийн бичгийн дар­га Ц.Оюундарь тэргүү­тэй төлөөлөл, МАХН-аас Шадар сайд Д.Тэрбишдагва тэргүүтэй баг, МАН-аас Ц.Дашдорж, Л.Энх-Амгалан нарын УИХ-ын гишүүд тус аймагт ажилласан байна.

Одоогоор сонгуулийн албан ёсны дүнг мэдээлээгүй байна. Мөн тус аймагт өрсөлдсөн намынхан байр сууриа албан ёсоор илэрхийлсэнгүй. Аймгийн ИТХ-д олон жил олонх байсан МАН ялагдлаа хүлээн зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна. Тус намын УИХ дахь бүлгийн даргын хэлснээр Удирдах зөвлөлөөс нь мэдээлэл хийх аж.

Урьдчилсан дүнгээр Ардчилсан нам олонх болж байгаа учир тус намын төлөөллийн хүн Засаг даргад нэр дэвших биз. Одоогоор Ш.Амгаланбаяр тус аймгийг удирдаж буй. Тэрээр 2010 оноос хойш Засаг даргаар ажиллаж байгаа. Ш.Амгаланбаярыг 2012 онд болсон сонгуулийн дараа Ардчилсан намд элсэж Засаг даргаар улиран ажиллахаар болсон гэдэг. Гэхдээ 2012 оны сонгуулиар бүрдсэн ИТХ-ын бүрэн эрх болоод гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгосноор өмнөх ИТХ болон Засаг даргын бүрэн эрх сэргэсэн юм. Харин энэ удаад Говь-Алтай аймаг хэн гэдэг Засаг даргатай болох нь ИТХ-д олонх болсон намын мэдэлд үлдэв. Зөвхөн Засаг даргаар тогтохгүй сонгуулийн дүнг дагаад  аймгийн бүхий л газар, хэлтэст томилгоо, халаа сэлгээ болох биз.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21