Л.Даваабаяр: Ханх, Хатгалыг “Үүд” хот болгон хөгжүүлэх боломжтой

2019-07-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны газрын дарга Л.Даваабаяртай ярилцлаа. -Хөвсгөл далайн эрэг дээр танай байгууллагад бүртгэлтэй хэдэн жуулчны бааз, гэр отог үйл ажиллагаа явуулж байна вэ? -Хөвсгөл нуур дэлхийн цэвэр усны нөөцийн хоёр, Монголын гадаргын цэвэр усны нөөцийн 75 хувийг дангаараа агуулдаг стратегийн чухал ач холбогдолтой нуур. Мөн байгалийн тогтоц, баялаг талаасаа арвин нөөцтэй. Анх 1992 онд УБХ-ын тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Дараа нь 2011 онд өргөтгөл хийгээд Хөвсгөл нуур болон түүний ай сав газар нэг сая 467 мянган га талбай улсын тусгай хамгаалалтад хамрагдаж байна. Хөвсгөл нуур уулсын орой дээр тогтсон нэн цэнгэг устай их өвөрмөц мөртлөө маш эмзэг эко системтэй. Хөвсгөл нуурыг гадаад, дотоодын олон байгууллага судалж үнэ цэнэтэйг баталсан. 2011 онд улсын тусгай хамгаалалтад авснаас хойш Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аялал жуулчлал эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож байна. Одоогийн байдлаар Хөвсгөл нуурыг тойроод 118 аялал жуулчлалын тусгай зөвшөөрөл байна. Үүнээс гадна тусгай хамгаалалттай газарт 40-өөд гэр буудал, Ханх, Хатгал сумын нутаг дэвсгэр дээр 60 гээд үндсэндээ 100 гаруй гэр бүлд орон нутгаас зөвшөөрөл олгосон байна. 118 тусгай зөвшөөрлөөс 54 нь үйл ажиллагаа явуулдаг. Хөвсгөл нуурын эргийн урт 415 км. Үүний 39.8 км буюу арав хүрэхгүй хувьд нь аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байна. Аялал жуулчлалын бүсэд нутгийн иргэд, жуулчдын бааз үйл ажиллагаа эрхэлж байгаа учраас эмх замбараагүй харагдаж байж мэднэ. Бусад хөгжилтэй орнуудын туршлагаар улсын тусгай хамгаалалтад авсан бол нутгийн иргэдэд нөхөн төлбөрийг нь өгөөд нүүлгэдэг. Харин манайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс нутагт уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх, тусгай зөвшөөрлөөр аялал жуулчлал явуулж болно гээд заачихсан. Жанхайд гэхэд л анх 20 гаруй өрх байсан бол одоо хүүхдүүд нь айл болж суурьшаад 50 гарсан. -Тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөл олгоход орон нутгийн эрх мэдэл ямар байдаг вэ? -Аж ахуй эрхлэгч нь БОАЖ-ын сайдаас зөвшөөрлөө авдаг. Жуулчны баазын стандарт нэлээн нарийн ч алдаа дутагдал гардаг. Тухайлбал, Хөвсгөлийн Тусгай хамгаалалтын газар нутгийн хамгаалалтын захиргаа, орон нутгийн удирдлага мэдээгүй байхад яамнаас малчдын өвөлжөө, хаваржааны газарт зөвшөөрөл авчихаад ирэх тохиолдол бий. Нэгэнт шийдвэр гарчихсан учраас зөвшөөрөхгүй байх хэцүү. -Хатгал тосгон аялал жуулчлалын гол бүсэд байдаг мөртлөө хөгжил нэлээд тааруу. Аялал жуулчлалыг түшиглээд хөгжих боломж бий юү? -Энэ албыг хариуцсанаас хойш хөгжилтэй орны жишигт хүргэе, энэ газарт байгаа жуулчны баазаа стандартаар нь шахъя, Ханх, Хатгалын  сумын төвөө үүд хот болгон хөгжүүлье гэх зэргээр санал тавьж ирсэн. Тухайлбал, Ханх, Хатгалын төв дээр жуулчны баазууд нь байрлаад, тусгай хамгаалалттай газар руугаа  паркийн унаагаар, ердийн хөсгөөр аялдаг байя гэсэн санаа л даа. Америк болон бусад хөгжилтэй орон бүгд ийм. Хэрэв тусгай хамгаалалттай газартаа жуулчны бааз байгуулбал маш өндөр стандарттай, түүнийгээ дагаад өртөг өндөр байдаг. Тэгээд тухайн орлогоос тодорхой хувийг байгаль хамгаалах үйл ажиллагаанд зарцуулдаг байя гэсэн санал гаргаж байсан. Эндхийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн нь Хөвсгөл далай өөрөө.  Гэтэл баазууд нь далай дээр очоод шавчихдаг болохоор жуулчид мөнгө төлөх шаардлагагүй болчихоод байна. Хэрэв дээр хэлснээр паркийн газар нутгаар энгийн хөсгөөр аялаад буцдаг бол хөтөч, тайлбарлагч, тээврийн хөлс, цаашлаад зурагчин гэх зэргээр нэмэгдэл орлого бий болно. Гол нь нуур бохирдохгүй унаган төрхөөрөө байх давуу талтай. Гэвч нутгийн иргэд тусгай хамгаалалттай газар нутагт байгаа тохиолдолд боломжгүй. Хэрэв үүд хот болгож чадахгүй бол дээд зэрэглэлийн, энгийн, аялагчдынх гэж  бүсчилмээр байгаа юм. -Нэг үеийг бодоход хүмүүс аялж сурсан байх. Танай байгаль хамгаалагчдад хүндрэл гарч байна уу? -Аялагчид асуудал үүсгэдэг хэвээрээ л байна. Манай байгаль хамгаалагчид цохиулж зодуулах нь холгүй ажилладаг. Нэг сая 500 орчим га талбайг 35 хүнтэй Тусгай хамгаалалтын захиргаа хариуцаж байна. Сарын шатахууны зардал 360 гаруй мянган төгрөг. 100 гаруй литр бензинээр 25 байгаль хамгаалагчийн мотоцикльд шатахуун хийж өгөөд нэг сар ажиллахад хүндрэлтэй. Манай Тусгай хамгаалалтын газрын бодлого анхнаасаа буруу яваад байгаа юм. Газар нутгаа судалгаа шинжилгээнд суурилж хамгаалах ёстой ч үүнд зориулсан төсөв хөрөнгө, материаллаг бааз байхгүйгээс энэ ажил хоцордог.  Манай нийт жилийн төсөв 360-аад сая төгрөг. Үүний 80 хувь нь цалин, нийгмийн даатгалд зарцуулагддаг. -Тусгай хамгаалалттай газар аялахад нэг хүнээс 300 төгрөг авч байсан. Мөн жуулчны баазуудын татвараас танайд мөнгө төвлөрдөг үү? -Жуулчны баазууд бүртгүүлсэн харьяа газраа татвараа төлдөг. Нэвтрэх цэг дээр гадаадын иргэнээс 3000, монголчуудаас 300 төгрөг авдаг бол машинаас хураамж авдаггүй. Эдгээр орлого мөн улсын нэгдсэн төсөв рүү ордог. Тусгай хамгаалалттай газарт ирэх орлого гэж байхгүй л дээ. Уг нь хүнээс илүү машинаас татвар хураамж  авах ёстой. Тоос шороо, хөрс талхлагдаад дуусч байна. -Хөвсгөл нуурыг хамгаалъя гэхээр хамгийн түрүүн зам ярьдаг. Гэтэл зарим нь дургүйцэх нь ч бий. Таны хувьд ямар бодолтой байдаг вэ?  -Нутгийн иргэдийг, тэнд ажиллаж, амьдарч байгаа иргэдээ сонсдоггүйн үр дагавар бол  Хөвсгөл нуурын өнөөдрийн энэ асуудал. Анх нуурын хажуугаар зам тавихад “Болохгүй ээ. Хойд талаар нь, модон дундуур тавьж, баазуудын тушаа нь зам гаргая. Нуурын эргээр дугуй гэх зэрэг ердийн хөсгөөр аялдаг байя” гэсэн саналыг олон удаа тавьсан. Гэтэл дээгүүр бодлого ярьдаг нөхөд, хөрөнгө оруулагчид хялбарыг нь бодоод нуурын эргээр зам, цахилгааны шон татчихсан. Цахилгааны шон, зам, түүнийг дагасан жуулчны баазууд, суурин гээд бүгд нуурын эргээр шавчихаж байгаа юм. Усны тухай хуулиа дагавал Хөвсгөл далайн эргээс 20 метрийн цаана, Ойн тухай хуулиар бол ойн захаас 200 метрт барилга байшингаа барих ёстой. -Жанхай руу цааш хатуу хучилттай зам тавих юм байна. Хатгалын ойролцоо чөлөөтэй тухлаад амарч зугаалах нуурын эрэг алга?     -Зам тавьсан тавиагүй Жанхай руу ихэнх нь явдаг болсон. Хөвсгөл далайн баазууд нэг дор 3600 амрагч хүлээж авах хүчин чадалтай. Гэтэл зуны ид ачааллын үеэр өдөрт 30-40 мянган хүн ирж байна. 2018 онд 100 мянган монгол хүн, 38 мянга орчим гаднын иргэн Хөвсгөл далайд аялж, амарсан. Гэхдээ гаднынхны 20 мянга нь Ханх сумаар орж ирсэн оросууд байсан. -Хөвсгөл далайг дэлхийн өвд бүртгүүлэх аян өрнөж байна. Танайх ямар оролцоотой байгаа вэ? -Дэлхийн өвд бүртгүүлнэ гэдэг бол өнөөдөр хөөцөлдөөд маргааш бүтчихдэг зүйл биш. Доод тал нь 2-5 жил зарцуулдаг. Өмнө 2006 онд дэлхийн өвд байгалийн өвөөр бүртгүүлэхээр эрдэмтдийн баг ажилласан. Дэлхийн өвийн шинжээчид ирээд байгалийн өвөөр бүртгэх боломжгүй. Ангиллыг нь өөрчилж хүн ба шим мандлын сүлжээний хөтөлбөрт хандах зөвлөгөө өгөөд явсан. Харамсалтай нь ахалж байсан хүн бурхан болоод энэ ажил зогссон. Хоёр жилийн өмнөөс дахин ярьж байна. Азийн хөгжлийн сангийнхантай холбогдож дэлхийн өвийн арваад шинжээчийг оролцуулсан зөвлөгөөнийг хийлээ. Төрийн бус байгууллагууд санаачлаад аян өрнүүлж байх шиг байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.31  ЛХАГВА  №151  (6118)
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

2 цаг 17 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04