УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

2026-04-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогтыг МАН-ын бүлгийн гишүүд дэмжсэний дараа мэдэгдэл хийв. Тэрээр "Би 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажилласан. Тав дахь удаа парламентад ажиллаж байна. Парламентын туршлагыг үндэслэн УИХ-ын даргад намайг нэр дэвшүүлээ гэдгийг намын дарга Н.Учрал хэлсэн.  Дэлхий нийт дайны байдалд байна. Үүний сөрөг нөлөөг бид амсаж хэлсэн. Төр түвшин, түмэн олон амгалан байх ёстой. Сайд нарыг яаралтай томилох шаардлага бий. Энэ асуудлыг хурдан шийдэх болов уу гэж харж байна. Парламентад таван нам суудалтай. Бид ойлголцохын тулд илүү идэвхтэй ажиллах шаардлага бий.  Хууль тогтоолыг хурдан батлах шаардлага ч байна. МАН-ын бүлгийн дотор үл ойлголцсон асуудал бий. Үүнийг шийдэж, Засгийн газар, УИХ-ын үүргийг тогтвортой явуулах ёстой. үүнд УИХ-ын даргын үүрэг их.  Улс төрийн талцлын улмаас иргэдийн амьдрал яаж дорддогийг би харсан, мэдэрсэн. Гишүүдээ нэгтгэх туршлага надад бий. Урагшаа харж, улс орны эрх ашгаа нэгдүгээрт тавих нь зөв. Намын эрх ашиг хоёрдугаарт байна. УИХ-ын дарга хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, намуудын дунд ойлголцол бий болгох үүрэгтэй. Улс төрийг хойш тавина. хуулийг нийт гишүүдийн олонхоор баталдаг. МАН-ын цөөнхийн бүлгээс буюу УИХ-ын гишүүн Ч.Ганзориг УИХ-ын дарга нам бус байх тухай хуулийн төсөл боловсруулсан. Энэ төслийг батлах, эсэх нь УИХ-ын эрх мэдэл юм.  2019 онд бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ажилласан. Хяналт тэнцэл их чухал. Эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой, боловсронгуй болгохоор Үндсэн хулийн нэмэлт өөрчлөлт томоохон ахиц авчирсан. 2019 оны Үндсэн хууль их чухал. Үүний дараа 2020 онд УИХ-ын тухай хуулийг б санаачлан батлуулсан. Цаашид парламентыг улам сайжруулахын төлөө ажиллана.УИХ-ын гишүүдийн нэр хүнд унаж байгаад анхаарна. УИХ-ын даргын суудал дараагийн албан тушаалын шат болохгүй. Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Рио Тинто-той хийж буй хэлэлцээний багт ажиллаагүй. Гэхдээ өмнөх Засгийн газрын байр суурь хэвээрээ байна, үргэлжилнэ. "Баялагтаа эзэн Монгол" хөтөлбөрийг бид хэрэгжүүлэх ёстой. Иргэд өгөөжийг тэнцүү хүртэх ёстой.  "Ачит ихт", "Зэс эрдэнийн хувь" гэсэн гурван компанийн өгөөжийн 60 хувийг төр авах хэлцлийг хийсэн. Цаашид гэрээ болгон, УИХ-д өргөн барьж, 60 хувийн өгөөжөө авах ажлыг эхлүүлнэ. Өгөөж гэдэгт татвар, төлбөр, хураамж, ногдол агийг оруулсан.
Махны үнэ өсөж, иргэдийн амьжиргаанд нөлөөлж эхэллээ. Иймд Засгийн газрыг нэн даруй бүрдүүлэх нь чухал. Ерөнхий сайдын бүрэн эрх л хэрэгжиж эхэлсэн. УИХ даргагүй байгаа тул  УИХ-ын гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж улсынхаа эрх ашгийг эрэмбэлээсэй. УИХ-ын дарга, сайд нарыг яаралтай томилно гэж найдаж байна" гэв.                 

Эх сурвалж:www.polit.mn   

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин