Байнгын хороо: УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

2026-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Төрийн байгуулалтын байнгын хорооны  өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх, 64 гишүүний дэмжлэг авсан нэр дэвшигчийг УИХ-ын даргад санал болгон баталдаг байх зэрэг зохицуулалтыг тусгасан юм.

Энэхүү төслийн талаар санаачлагч “УИХ-ын дарга нь төвч байх ёстой, улс төрийн намын дотоод улс төрөөс ангид байх ёстой. Намын улс төр лүү оролцдоггүй, харин намуудыг парламент дотроо мэтгэлцүүлж, зөвшилцлийг нь хангуулах, жоомоо алах гээд гэрээ нураачихгүй байх хэрэгсэл нь болоод сууж байх ёстой” гэж үзэж байна.

Парламентын засаглалтой орны хувьд Үндсэн хуульд заасан үзэл санаа руугаа ойртуулах хууль эрх зүйн зохицуулалтыг ийн хийхгүй бол улс төрийн намын дотоод зодооноос болж, хоёр жилд УИХ-ын дарга аа хоёр сольсон, одоо гурав дахь спикерийг сонгох асуудал яригдаж байгаа нь парламентыг дархлаагүй болгож байна гэдэг асуудлыг ч хөндлөө.

Эрх баригч хүчин МАН-ын бүлгээс УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлсэн бөгөөд энэхүү асуудлыг хэлэлцэхээс урьтаж, УИХ-аар УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх ёстой гэх агуулга бүхий төслийг хэлэлцэх ёстой гэх байр суурийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тавьж буй.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хуулийн төслийг судлах ёстой, ажлын хэсэг гаргах ёстой гэдэг асуудлыг хөндөж тавиад байна.

Улмаар хуулийн төслөөр гишүүдээс санал хураахад олонхи нь төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Иймээс энэхүү хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн төслийн хамтаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
yostoi neg samarch ugch bndaa
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин