С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй, талцал хуваагдлаа зогсоовол ачаа үүрээд явахад бэлэн байгаа

2026-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /04.02/ УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулахаар хуралдсан. УИХ-ын гишүүн С.Амарсайхан, С.Бямбацогт нарын нэгийг нэр дэвшүүлэхээр яригдаж байсан боловч "хурлын явцад С.Амарсайхан нэрээ татсанаар С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ" хэмээн МАН-ын удирдах зөвлөлөөс мэдээлэл өгсөн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрээр "Би УИХ-ын даргад нэрээ дэвшүүлээгүй. Нэрээ дэвшүүлээгүй, өрсөлдөөн бий болоогүй учраас нэрээ татах тухай асуудал яригдаагүй. Гадаад орчин нөхцөл ээдрээтэй, улсынхаа дотоод аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч байгаа энэ цаг үед Монгол төрийн бодлого улс орны эдийн засгийн аюулгүй байдалд анхаарах ёстой.  Хэрэв алдсан бол засаж, маргасан бол зөвшилцөж, эвсэж улс орныхоо асуудлыг шийдвэрлэх ёстой. Түүнээс биш өөрийгөө дэвшүүлээд, хэн нэгнийг дэмжсэн асуудал байхгүй.  Нэг улс төрийн нам, нэг бүлэг, нэг хэсэг улс төрчдийн асуудал биш. Эвийг зангидан гэдэг бол үгсэж хуйвалдахыг хэлэхгүй. Хуулийн хүрээнд ёс жудагтай, зарчимтай шударга, нээлттэй үзэл бодлын нэгдлийг хэлдэг. Наашаа нэг юм харж хэлээд цаашаа өөр юм яриад явдаг асуудал байж болохгүй. Хэрэв хоёр талд хуваагдсан гэж байгаа бол энэ нэг намын асуудал биш болсон. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга тийм хариуцлагагүй зүйл ярьж болохгүй. 30, 38-аар хуваагдсан асуудал нийгэмд ил тод бий. Тиймээс нэгдэж улс орны эрх ашгийг бодох тал дээр байр сууриа илэрхийлж ирсэн.  30, 38 гэдэг талцал хуваагдлаа зогсоогоод улс төрийн ууган хүчин юм бол ухаан зарж улс орны төлөө нэг хүнийг нэр дэвшүүлээд явбал би ачаа үүрээд явж болно. Талцал хуваагдлыг өөхшүүлж болохгүй" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21