МАН-ын бүлгийн гишүүд С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжлээ

2026-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай Удирдах зөвлөлөөс ирүүлсэн саналыг олонхи гишүүн нь дэмжжээ. Иймээс энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус, тус хэлэлцэх болж байна. УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт нь 2008 оны УИХ-ын сонгуулиас эхлэн парламентад таван удаа улиран сонгогдсон. Энэ хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Зам тээврийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар тус, тус ажиллаж байв.

Сандагийн Бямбацогт нь 1974 онд Ховд аймагт төрсөн, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын их сургууль, 2014 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засаг, бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Доктор Энтони Фаучи Сенатын сонсголд мэдүүлэг өгөхөөс татгалзав

Доктор Энтони Фаучи Сенатын сонсголд мэдүүлэг өгөхөөс татгалзав

10 цаг 10 мин
АН Баян-Өлгий аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг эсэргүүцэв

АН Баян-Өлгий аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг эсэргүүцэв

10 цаг 30 мин
Үүсмэл ордыг стратегийн ордын “жагсаалт”-аас хасвал Үндэсний баялгийн сан зөв болно

Үүсмэл ордыг стратегийн ордын “жагсаалт”-аас хасвал Үндэсний баялгийн сан зөв болно

10 цаг 40 мин
АТГ: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж, мэдүүлэг авахаар дуудсан

АТГ: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж, мэдүүлэг авахаар дуудсан

Өчигдөр 13 цаг 02 мин
"Хонхор ус"-т өрөмдлөг хийх нь зөв үү

"Хонхор ус"-т өрөмдлөг хийх нь зөв үү

Өчигдөр 06 цаг 10 мин
Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

Өчигдөр 06 цаг 05 мин
“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

Өчигдөр 06 цаг 00 мин
Нэг өдөр төрсөн хоёр Шерлок: Бенедикт Камбербэтч, Василий Ливанов

Нэг өдөр төрсөн хоёр Шерлок: Бенедикт Камбербэтч, Василий Ливанов

Уржигдар 19 цаг 43 мин
Дүнжингаравын дэлбэрэлтийн хэргийн шүүх хурал хойшлогджээ

Дүнжингаравын дэлбэрэлтийн хэргийн шүүх хурал хойшлогдлоо

Уржигдар 14 цаг 04 мин
ЕАЭЗ-ийн чөлөөт худалдааны хэлэлцээр нь Монголтой хийх худалдааны эргэлтээ тэнцвэржүүлэхэд тусална гэж найдаж байна

ЕАЭЗ-ийн чөлөөт худалдааны хэлэлцээр нь Монголтой хийх худалдааны эргэлтээ тэнцвэржүүлэхэд тусална гэж найдаж байна

Уржигдар 12 цаг 06 мин