УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогтын СV

2026-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж,  УИХ-ын даргад  МАН-ын бүлгээс хэнийг нэр дэвшүүлэх боломжтой талаар хэлэлцлээ.   Удирдах зөвлөлөөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргажээ. Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Удирдах зөвлөлөөс санал болгосон дээрх нэрээр бүлгийн гишүүдээр санал хураалгах юм. 

С.Бямбацогт нь 1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2-р 10 жилийн сургууль, 1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль Эдийн засагч, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын Их сургууль Эдийн засагч, 2014 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

1998-2000 онд "Ховдын өргөө" ХХКомпаний ерөнхий захирал

2000-2006 онд "Нью Прогресс" ХХКомпаний захирал

2006-2008 онд "Нью Прогресс" группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

2008 онд "Нью Прогресс" группын Ерөнхийлөгч

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

2018-2019 онд Ёс зүйн дэд хорооны дарга

2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга

2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд

2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд

2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан билээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин