Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

2026-04-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

 

-АН-ын бүлгээс төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан.  Ямар дүгнэлт гарсан бэ?

-Манай бүлгээс парламентын хяналтыг бэхжүүлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс Туулын хурдны замын нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.  Хэлэлцүүлэгт  30 орчим иргэний нийгмийн байгууллага, судлаачдын төлөөлөл, мөн холбогдох төр, захиргааны байгууллагын төлөөллүүд оролцсон. “Туулын хурдны зам” төсөл нь иргэдийн дунд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Харамсалтай нь, манай хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өөрөө оролцоогүй. Харин эсрэгээрээ парламентыг үл хүндэтгэн, жагсаал цуглаан зохион байгуулсан. Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгч аль хэдийн шалгараад тодорхой хэмжээний мөнгөн урьдчилгаа шилжсэн байхад байгаль орчны нарийвчилсан үнэлгээ нь засвартайгаар батлагдсан. Мөн Туул голын усны нөөцийн нөлөөллийн судалгаа хийгдээгүй. Энэ бүхэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж хардаж байна. “Туулын хурдны зам” төслийн төсөвт өртөг нь хоёр их наяд 345 тэрбум төгрөг  юм. Энэ өртөг нь анх 1.9 их наядаар батлагдаж байсан ч богино хугацаанд төсөвт өртөг нь нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, 32 км замын нэг км замын өртөг нь 70 гаруй тэрбум төгрөг гэсэн үг. Энэ нь мөн эргэлзээ дагуулж байна.

-Голын усны нөөцийн нөлөөллийн судалгаа хийгдээгүй гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-“Туулын хурдны зам” төслийн  бүтээн байгуулалтын явцад 2574 багана бүхий гүүрэн байгууламж барина гэсэн. Гэтэл түүнээс 18 нь Туул голын голдрил дотроо, 2566 багана нь голын татам хөндий хэсэгт байрлахаар байна. Энэ бүх асуудал нь Туул голын урсцад ноцтой нөлөөлж болзошгүй талаар судлаачид байр сууриа илэрхийлсэн. Хэлэлцүүлгээр байгаль, экологийн эрсдэл, усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ бодитой хийгдсэн эсэх, оршин суугчдаас санал авсан эсэх, төслийн төлөвлөлтөд иргэдийн санал тусгагдсан эсэх асуудлыг тодруулах гэж хичээсэн. Харамсалтай нь, байгаль орчны асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй. Тухайлбал, Усны газрын мэдээлснээр усны нөлөөллийн дүгнэлтийг хийж чадаагүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь нийслэлийн удирдлагаас холбогдох төлөвлөлтийн нарийвчилсан зураг, тооцоог ирүүлээгүй гэсэн тайлбар өгсөн. Иймд усны нөөцөд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ огт хийгдээгүй, Усны газрын дүгнэлт гараагүй байна. Энэ нь илт хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 63 (7805)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин