С.Бямбацогт: Цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэхийг шаардана

2014-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

МАН 2014 онд эрх баригчдын зөвд ташуур, бурууд хазаар болж ажиллахаа  мэдэгдсэн. Бүлгийн өчигдрийн хуралдаанаар иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, импортын улаан буудайг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх эсэх, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуулга зэрэг таван асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Су.Батболд, Ё.Отгонбаяр нар мэдээлэл хийлээ.

Цагаан сараас өмнө цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг эрх баригчдад тавих болсноо МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдлээ. Учир нь 2012 онд цалин, тэтгэврийг нэмснээс хойш өнөөг хүртэл ганц ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй, ам.долларын ханшийн өсөлтөөс үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, инфляц хоёр оронтой тоонд хүрсэн, үнэ тогтворжуулах нэртэй олон хөтөлбөр хэрэгжсэн ч үр дүнд хүрээгүй, иргэдийн бодит орлого буурч, төгрөгийн худалдан авах чадвар багассан нь цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх бодит шаардлага болж байгааг тэрээр онцлов. Ингэхдээ бага орлого, бага цалин, бага тэтгэвэртэй хүмүүс, төрийн үйлчилгээний албан хаагчид, багш, эмч нарын цалинг илүү хувь хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна.

Засгийн газар энэ оны эхний хагаст багтааж 100 мянган тонн улаан буудайг импортоор оруулж ирэхдээ гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Уг хуулийн төслийн талаар санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг МАН-ын бүлэг Су.Батболд гишүүнээр ахлуулсан юм. Тэрээр “Засгийн газрын тухай хуулиар хүлээсэн мал аж ахуй, газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлнэ гэсэн үүргээ биелүүлэхгүй байгаа салбарын сайд Х.Баттулга хариуцлага хүлээх ёстой” гэв.

Энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатын Ерөнхий сайдад тавьсан “Уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын болон бүтээгдэхүүн хуваах гэрээ, тэдгээрийн биелэлт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалттай холбоотой асуулга”-ын хариуг сонсоно. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Сү.Батболд мэдээлэл хийлээ.

Оюутолгойн гэрээг өмнөх парламентын үед шүүмжилж байсан АН-ын харьяалалтай гишүүд өнөөдөр сайд, даргаар ажиллаж байна. Гэрээг шүүмжилж байсан хүмүүс өнөөдөр шүүмжлэлээ ажил хэрэг болгож чадаж байна уу гэдгийг эргэн харах цаг болсныг гишүүн Сү.Батболд санууллаа. Тэрээр “Бид Оюутолгойн гэрээнд Монгол Улсын эрх ашигт нийцүүлсэн өөрчлөлтүүдийг хийлгэхийн төлөө, ажлыг нь үр дүнд хүргэхийн төлөө байр суурьтай байгаа. Гэрээг шүүмжилж байсан нэр бүхий хүмүүс засгийн эрх барьж байх үедээ Оюутолгойн гэрээний талаар ямар алхам хийхийг ард түмэн харж байна. Оюутолгойтой холбоотой талуудын яриа хэлцэл, мэдээлэл бидэнд нээлттэй биш байна. Улсын хөгжлийн эрх ашгийн үүднээс яриа хэлцлийг  ил тод, нээлттэй болгох ёстой” гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21