Сонгуульгүй жил

2014-01-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Шинэ оны албан ёсны ажлын өдөр өчигдрөөс эхэлсэн ч УИХ-ын гишүүд уламжлал ёсоор амрав. Аливаа баярын өмнө парламент идэвхтэй ажиллаж, баярын дараа амардаг уламжлалаа энэ жил ч хэвээр хадгалав. Эрхэм гишүүдийн хувьд идэвхтэй ажиллах ганц жил нь 2014 он. Сонгогдсоноосоо хойш шинэ гишүүд нь эхний жил зүгширч, хууччуул нь орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгууль гээд хувь, хувьсгалын ажилд нэлээд дайчлагдаад саяхан амсхийв. Аливаа парламентын хувьд хоёр дахь жилдээ зүгширч ажил төрөлдөө анхаардаг. Иймд Говь-Алтайн дахин сонгуулийг эс тооцвол гишүүдийн санаа сэтгэлийг хоёрдуулж, гуравдуулах элдэв зүйлийн сонгуульгүй жил 2014 он юм. Ирэх он сонгуулийн гарааны жил учир зав чөлөө тун бага бөгөөд 2016 онд ард түмнээс дүнгээ авах гэж хэрэндээ хичээн зүтгэж, төрсөн өссөн нутаг, тойрог дүүргээ бараадах болно. Тиймээс 2014 эрхэм түшээдийн ажлын ачаалалтай он жилүүд юм.

 Одоо үргэлжилж буй намрын ээлжит чуулган ирэх хоёрдугаар сарын 5-нд завсарлах хуулийн хугацаатай. Нэгэн ээлжит чуулганы хугацаа дуусахад ердөө дөрвөн долоо хоног үлджээ. Чуулганы хугацаанд амжиж батдах ёстой хуулийн төслүүд нэлээд бий. Тухайлбал, олон гишүүн сайдаар ажилладгийг болиулаар Төрийн тэргүүн хуулийн төсөл санаачилсан. Гишүүдийн давхар дээлийг тайлах хууль гэж тодорхой нэрлэж буй. Энэ хуулийг парламент ойрын үед батлана. Мөн Ерөнхийлөгч ч шахалт үзүүлсээр байгаа гэсэн. Харин хууль батлагдвал сайдаар ажилладаг 16 гишүүн /Ерөнхий сайдыг тооцохгүй/ ажлаа өгөх үү, эсвэл гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах уу гэдгийг шийднэ. Гэвч ийм эрсдэл үүрэхгүйн тулд хуулийн үйлчлэх хугацааг дараагийн сонгуулиас мөрдөхөөр гишүүд тохирсон байгаа. Гэхдээ ингэж батлавал Төрийн тэргүүн хориг тавина гэдгээ зөвлөхөөрөө дамжуулан парламентад хатуу сануулсан юм.

Үүнээс гадна ээлжит бус чуулган зарлан хэлэлцэж эхэлсэн Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, мөн Авлигын эсрэг  хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг одоогоор хэлэлцэж буй. Мөн ойрын хугацаанд Говь-Алтай аймгийн ИТХ-ын дахин сонгуулийн тухай зардлыг батлах юм.

Мөн сүүлийн нэг сар парламент ирц муу байв. Өөрсдийн сул талаа ойлгож, хариуцлагатай ажилладаг шинэ механизм нэвтрүүлэхээр ярьж буй. Гишүүд хурууны хээгээр ажилдаа бүртгүүлж, хурууны хээгээр санал өгдөг байхаар нэр бүхий гишүүд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилсан. Энэ хуулийг намрын чуулганаар баталж, гишүүд хариуцлагатай ажиллах болов уу.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21