Цэцийн гишүүдийг томилж, байнгын хороонд сэлгээ хийлээ

2013-12-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар  Үндсэн хуулийн цэцийн ги­шүүдийг томилов. Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Дамдинсүрэнгийн Солонго, “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын дарга Шарын Цогтоо нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлснийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд 100 хувийн саналаар дэмжсэн юм. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Б.Пүрэвням, Ц.Сарантуяа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн гишүүн Ц.Даваасүрэн олон шавь бэлтгэсэн багш, судлаач хүмүүсийн хувьд үлгэр жишээ болж ажиллана гэдэгт итгэж буйгаа хэлээд иргэний эрх ашгийг хамгаалж ажиллахыг захисан. Гишүүн С.Баярцогт Үндсэн хуулийн цэцийг шүүх хэлбэрээр нь байгуулж чадаагүйгээс тухайн үеийн эрх баригчдын эрх ашигт тааруулсан, Үндсэн хуулийн эрх зүйгээс гажсан шийдвэрүүд гаргаж байсныг анхаарч ажиллахыг хэлэв. Мөн гишүүн Ц.Оюунбаатар өнгөрсөн хугацаанд цэц алдаа оноотой ултөржсөн, эрх баригчдаас шууд шалтгаалсан нөлөөлөлтэй шийдвэрүүд гаргаж байсныг дурдаад цэцийн гишүүнээр томилуулахаар хэн санал болгосноос үл хамаарч шударга, хүний эрхийг дээдэлж хариуцлагатай ажиллахыг захилаа.  Ингээд нэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад нэр дэвшигч Ш.Цогтоог хуралдаанд оролцсон 51 гишүүний 43 нь буюу, Д.Солонгыг 49 гишүүний 43 нь дэмжлээ. Цэцийн гишүүнийг то­милж, чөлөөлөх асуудлыг гишүүдийн олонх нь дэмжсэн тул энэ талаарх УИХ-ын тогтоолын төслийг батлав.

 

СЗХ-НЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙГ ӨӨРЧЛӨВ

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.   Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Г.Даваажаргалыг тус зөвлөлийн даргын үүрэгт ажлаас, Д.Цэцэгмаа, Б.Ганбат, Г.Цэцгээ нарыг гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн даргаар Р.Ринчинбазар, гишүүнээр Б.Амарсанаа, Д.Цэрэнбадам, А.Өнөржаргал, Ж.Эрдэнэбилэг нарыг томилохоор УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан байна. Энэ асуудлыг Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороод хэлэлцээд нэр дэвшигчдийг дэмжжээ.

Гэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад Р.Ринчинбазарыг Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хянал­тын зөвлөлийн даргаар томилохыг нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 42 нь буюу 82.4 хувь нь, гишүүнээр томилохоор нэр дэвшсэн Б.Амарсанааг 80.4, Д.Цэрэнбадамыг 80.4, А.Өнөржаргалыг 75, Ж.Эрдэнэбилэгийг 82.7 хувь нь дэмжив.

 

БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ СЭЛГЭЛЭЭ

 Дараа нь Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Гишүүдийн хүсэлтийн дагуу Б.Гарамгайбаатар, Ё.Отгонбаяр, Ц.Цолмон нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын, Ц.Оюунбаатарыг Төсвийн, Г.Уянгыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Г.Батхүү, Д.Батцогт нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Г.Батхүү, Н.Номтойбаяр, Ц.Оюунбаатар нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын, Ц.Цолмонг Төсвийн, Д.Батцогтыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, С.Ганбаатарыг Өргөдлийн, Б.Гарамгайбаатар, Г.Уянга нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр батлахаар тогтоолын төсөлд тусгасан байна.

Энэ асуудалтай холбогдуулан гишүүн Д.Оюунхорол УИХ дарь МАН-ын бүлгийн гишүүд нэг байнгын хороонд харьяалагдаж байгааг энэ асуудалтай хамтад нь шийдэж болохгүй юу гэдгийг лавлахад УИХ-ын дарга З.Энхболд УИХ дахь намын бүлгийн дарга нартай уулзаж байнгын хорооны бүрэлдэхүүний асуудлыг он гарангуут шийдэх чиглэл өгсөн. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах асуудалтай хамтад нь байнгын хороодын бүрэлдэхүүний асуудлыг нэг мөр шийднэ гэсэн хариулт өглөө.

 

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ХУУЛИУДЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ тухай тө­сөл санаачлагчийн илт­гэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ц.Оюунбаатар нар танилцуулав.

Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхтэй холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулан батлуулж, түр хугацаанд зарим харилцааг зохицуулах зайлшгүй шаардлагатай байгаа аж. Иймээс уг хуулийн төсөлд Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан аймаг, нийслэлийн Иргэний зөвлөл 5-7 гишүүнийг анх томилохдоо таван гишүүнтэй байх бол нэг гишүүн нь нэг жил, хоёр гишүүн нь хоёр жил, хоёр гишүүн нь гурван жил, долоон гишүүнтэй байхаар бол нэг гишүүн нь нэг жил, гурван гишүүн нь хоёр жил, гурван гишүүн нь гурван жилийн хугацаатай байхаар томилохоор тусгажээ. Мөн Цагдаагийн албаны тухай хуульд заасан цагдаагийн байгууллагад дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаах үйл ажиллагаатай холбоотой төсөв санхүү, дэд бүтэц, барилга байгууламж, материал техникийн хангамж, зэвсэг хэрэгслийг шилжүүлэх, Цагдаагийн байгууллагын ажилтныг төрийн захиргааны албан хаагчийн орон тоо, цалингийн сүлжээ, шатлал, зэрэглэлд шилжүүлэх ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан байна.  Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө цагдаагийн алба хаагчийн урьд ажилласан хугацааг тооцоход түр саатуулах, баривчлах, эрүүлжүүлэх байранд эмч, жижүүрээр болон улсын онц чухал объектын харуул, жижүүр, замын цагдаагийн шугам замын байцаагч, зохицуулагч-цагдаагаар ажилласан нэг жилийг нэг жил хоёр сараар тооцох, Цаг­даагийн байгууллагын тухай хуулиар олгосон цолны тэмдгийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зөвхөн цагдаагийн алба хаагчийн ёслолын хувцсанд зүүж хэрэглэхээр заажээ. Дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд анх­ны хэлэлцүүлэгт бэлт­гүүлэхээр Хууль зүйн байн­гын хороонд шилжүүллээ.

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22