Байнгын хорооны дарга нарыг улираахаар тохирчээ

2013-12-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Парламент дахь Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, бие даагчдын төлөөллөөс байнгын хорооны дарга нарыг сонгосон. УИХ-ын найман байнгын хорооны дарга нарын сонгуульт ажлын хугацаа энэ жил дуусгавар болж байгаа юм. УИХ-ын тухай хуулиар бол байнгын хорооны дарга нар нэг жилийн хугацаатай ажиллах ёстой.  Иймд байнгын хорооны дарга нарыг сонгох тухай өчигдөр хэлэлцлээ. Таван байнгын хороо хуралдаж дарга нараа өөрчлөх шаардлагагүй, улираан ажиллуулах нь зүйтэй гэж үзжээ.

Тухайлбал,  Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар А.Бакей, Хууль зүйн байнгын хорооны даргаар Ш.Түвдэндорж, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Б.Гарамгайбаатар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Г.Баярсайхан,  Төсвийн байнгын хорооны даргаар Ц.Даваасүрэн нарыг улираан ажиллуулахаар болжээ. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ц.Цолмон, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар З.Баянсэлэнгэ, Өргөдлийн байнгын хорооны даргаар Р.Бурмаа нар ажилладаг. Тэдний оронд шинэ дарга сонгох уу, улираах уу гэдгийг өнөөдөр байнгын хороод нь хуралдаж шийдэх аж.  Байнгын хорооны даргад шинээр нэр дэвших сонирхолтой гишүүдийн нэр тодорхой биш байна. Одоо ажиллаж байгаа дарга нарыг улираан нэр дэвшүүлэхээр тухайн нам, эвслийн бүлэг нь тохирсон гэнэ. Гэхдээ үлдсэн гурван байнгын хорооны даргад нэр дэвших сонирхолтой эрхэм ч байхыг үгүйсгэхгүй. 

Байнгын хорооны дарга нарыг сонгох асуудлыг энэ долоо хоногт багтаан шийдэх учиртай. Иймд УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар асуудлыг эцэслэн шийдэх бололтой.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21