Д.Оюунхорол: Бид амьдралаас тасарчээ

2013-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар суудалдаа үлдэв. Тэднийг огцруулах эсэхийг УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд олонхийн шийдвэрээр авч үлдэв. Хоёр сайдад хариуцлага тооцох тогтоолын төслийг УИХ дахь МАН-ын бүлэг тавьсан.

Засгийн газрын гишүүнийг огцруулах хангалттай үндэслэл амьдралд бодитоор бий болсныг МАН-ын бүлгийнхэн онцолсоор байлаа. Гэвч Засгийн газрыг бүрдүүлж буй улс төрийн нам, эвсэл УИХ-д олонх учир хоёр сайдыг суудалд нь авч үлдэв.

МАН-ын бүлгийнхэн  “УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар өнгөрсөн нэг жил таван сар гаруйн хугацаанд үр бүтээлтэй ажиллаж чадсангүй. Улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар олон алдаа дутагдал гаргалаа” гэж дүгнэсэн.

Харин энэ асуудлыг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Мөн УИХ дахь АН-ын бүлэг хоёр сайдыг огцруулах үндэслэлгүй гэж үзсэн юм.

 Гишүүд асууж, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар болон хариуцлага тооцох нэр бүхий сайд нар хариулав.

М.Энхболд:

-Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл өмнөх оныхтой харьцуулбал доогуур байгаа нь юутай холбоотой, өмнөх онуудад гадаад өрийн 50 гаруй хувь нь хөнгөлөлттэй, урт хугацааны зээл эзэлдэг байсан. Гэтэл сүүлийн үед богино хугацааны өндөр хүүтэй зээл өрийн нэлээд хувийг эзлэх боллоо. Чингис бондын араас Самурай бондыг гарган хөрөнгө босгох гэж байна. Бондын арилжааг хойшлуулах нь зүйтэй.

Ч.Улаан:

-Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл өмнөх онуудтай харьцуулахад доогуур байгаа нь үнэн. Гэхдээ бодит шалтгаантай. Өмнө нь хуваарь гаргаад хөрөнгийг хуваарилчихдаг байсан. Гэхдээ төсөл нь эхлээгүй, төсөв нь ч гараагүй ажлын хөрөнгө оруулалтыг өгчихдөг байж. Харин энэ удаад бодитой хийгдсэн ажлыг дүгнэн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хийж байгаа. Хийсэн ажлынх нь гүйцэтгэлийг харж нарийн графикаар хөрөнгө оруулалтыг олгож байна. Бид одоо оны эцэст ашиглалтад орох гол обьектод анхаарал хандуулан ажиллаж байна. Үүнийг хөрөнгө оруулалтын бодлого, санхүүжилтийн үйл ажиллагаанд хийгдсэн бодитой үр дүнтэй арга хэлбэр гэж ойлгож болно.Иений бондын нөхцөлийг бид сайн судалсан. Эдийн засгийн тогтворжуулалтын түвшинг хадгалахын тулд энэ эх үүсвэрийг босгох нь зүйтэй. Тодорхой хэмжээний хүү, төлбөр төлөх хэдий ч аж үйлдвэржүүлэлтийн эх үүсвэр болгох юм. Улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг тогтвортой байлгах, цаашдын хөгжлийг хурдасгахад энэ бонд их үүрэг гүйцэтгэх юм.

Ц.Дашдорж:

-Өргөн хэрэглээний барааны үнэ өссөн гэхээр үгүй гээд бодит байдалд дүгнэлт өгч чадахгүй сайд нарыг байнгын хороо яагаад огцруулсангүй вэ. Яагаад хууль зөрчөөгүй гэж үзсэнээ тайлбарлана уу?

-Б.Гарамгайбаатар:

-Байнгын хороо Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн. Ирц хангалттай байсан. Гишүүд асууж тодруулах зүйлсээ тодруулсан. Шийдвэрийг олонхийн саналаар гаргасан. Байнгын хороо хамтын шийдвэр гаргадаг. Дүгнэлт гаргахаас өмнө өмнөх УИХ-ын үед сайдыг огцруулах эсэх асуудлаар байнгын хороодоос гаргаж байсан дүгнэлтүүдийг харж судалсан. Тэр жишгээр л санал, дүгнэлтээ гаргасан.

Ц.Даваасүрэн:

-Би хуралдааныг зохион байгуулдаг болохоос биш гишүүдийн гаргасан шийдвэрийг тайлбарлах эрхгүй. Байнгын хорооны гишүүд хэлэлцээд огцруулах үндэслэлгүй гэж үзсэн. Сангийн сайдыг огцруулах асуудлаар гишүүд санал бодлоо нээлттэй тавьж хэлэлцсэн. Шүүмжлэл ч нэлээд өрнүүлсэн. Хуралдааны үеэр Сангийн сайдад тодорхой чиглэлийг өгсөн. Зарим асуудлыг анхаарах шаардлагатай, түүнийг сайд өөрөө засч залруулах бололцоотой гэж үзсэн учир огцруулах шаардлагагаүй гэж олонх шийдсэн. Ер нь өнгөрсөн хугацаанд  100 хувь хангалттай ажилласан Сангийн сайд байхгүй. Сангийн сайдын ажлын үр дүн 10 гаруй хоногийн дараа гарна. Бид ирэх гуравдугаар сард үр дүнг нь хэлэлцэнэ. Тэр үед асуудлыг ярьж болно.

Д.Оюунхорол:

-Эдийн засаг, төсөв, амьдрал сайн, сайхан байна гэх юм. УИХ-ын 76 гишүүн бид амьдралаас тасарчээ. Бодит байдал тодорхой байхад мэргэжлийн байнгын хороо өөрөөр харж дүгнэснийг юу гэж ойлгох вэ. Та судалгаа хийж үзсэн үү. Ч.Улаан та олон жил Сангийн сайдаар ажилласан. Монголын эдийн засаг таны намтар түүхтэй холбоотой. 21 мянган төгрөгийг зорилтот бүлэгт өгье гэхээр эсэргүүцээд байгаа нь ямар учиртай вэ?

Б.Гарамгайбаатар:

-Эдийн засгийн байнгын хорооны 19 гишүүний 17 нь хуралд оролцож хамтын шийдвэр гаргасан. Олон улсын байгууллага эдийн засгийн өсөлтийг 11-12 хувь гэж дүгнэсэн. Тэгэхээр бүх зүйл хар биш байна. Тодорхой хэмжээгээр дээшилж буй. Талх, чихрийн үнэ өссөн нь үнэн. Ажлын хэсэг гарч ажилласан. Яаман дээр ч ажиллаж байгаа. Бодит байдлыг судалж дүгнэснээ УИХ-д танилцуулсан шүү дээ.

Ч.Улаан:

-Сайн, муу их зүйл бий. 2008 оны сонгуулиар бэлэн мөнгө амлаж, түүнийгээ өгөхийн тулд үхэн хатан зүтгэж халамжийг хавтгайруулсан. Ийм байдалд хүрнэ гэдгийг тэр үед нарийн тооцоолоогүй. Хэрэглээг дэмжсэн, үйлдвэрлэлийг орхисон. Тэр үед би Засгийн газарт ажиллаагүй. Алга тоссон болгонд мөнгө барьж гүйхгүй. Одоо халамжаа больё. Бүх бололцоог дайчлан төсвийн орлого, зарлагаа тэнцүүлэхийг оролдож байна.

Ө.Энхтүвшин:

-26 хүн улс төр хийгээгүй, бодит зүйл ярьж байна. Хангалттай тооцоо, тоо гаргаад ирэхээр хангалтгүй гэх юм. Ард түмний хэдэн хувь нь элгээрээ хэвтэхээр хангалттай гэж үзэх вэ. Ам.долларын ханш 2000, 3000 төгрөг хүрэхээр хоёр сайдыг огцруулах хангалттай үндэслэл гэж үзэх үү?

Н.Батбаяр:

-Монголын эдийн засаг биднээс хамаарч байгаа юм бий. Муу амлаад сууж болохгүй. Хамтраад зөв зүйл рүү оруулцгаая. Дэм дэмэндээ гэдэг дээ.

Г.Баярсайхан:

-Сөрөг хүчин хариуцлага ярьж байгаа нь сайн хэрэг. Дэмжиж байна. Хоёр сайдаар хязгаарлахгүй хоёр яаманд хяналт тавьдаг байнгын хороонд хариуцлага тооцох тухай ярих ёстой. Сөрөг хүчинд ч хариуцлага тооцох ёстой. 20 жил эрх барьсан нам ямар эдийн засаг хүлээлгэн өгсөн билээ. Аль, аль тал руу нь ярих нь зөв. Ч.Улааныг огцруулъя гэхээр Самурай бондын асуудал хүндэрсэн байна. Улс төрөө эдийн засагтай хольж хутгахаа болих хэрэгтэй гэв.

 

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22