Хариуцлагагyй мэдэгдлyyд-2013

2013-12-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН

-Латвийн нийслэл дэх “Максим” супермаркет одоогоос нэг сарын өмнө болсон эмгэнэлт хэргийн улмаас тус улсын Ерөнхий сайд Валдис -Домброскис огцорч байгаагаа мэдэгдсэн. Тэрээр энэ хэргийн төлөө улстөрийн хариуцлага хүлээж байгаагаа албан ёсоор хэлжээ.

-Палестины Ерөнхий сайд Салам Файяд энэ оны дөрөвдүгээр сарын эхээр албан тушаалаасаа огцров. Тэрээр гэнэтийн шийдвэрээсээ өмнө

-Ерөнхийлөгч Махмуд Аббастай эрх мэдлийн хязгаарын талаар ширүүн маргалдсаныг ойрын эх сурвалжууд нь баталсан байна.

-Чехийн Ерөнхий сайд Петр Нечас 2013 оны зургадугаар сарын 17-нд албан ёсоор суудлаасаа огцорч буйгаа зарлажээ. Шалтгаан нь өнгөрсөн баасан гаригт түүний зөвлөх Яна Надёва авлига, албан тушаалаа хэтрүүлсэн гэх таван хэргээр ял сонссонтой холбоотой аж.

-Үүнээс гадна Японы Худалдааны сайд Ёшио -Хачиро 2011 оны есдүгээр сард газар хөдлөлт, цунамид өртсөн Фукушима АЦС-ын бүсийг “Үхлийн хот” гэж хэлснийхээ төлөө албан тушаалаасаа огцорсон. Тэрээр хэвлэлийн хурлын үеэр хэлсэн үгэндээ “Харамсалтай хэдий ч энэ бүс дэх хот, суурин, тосгон үхлийн хот юм” гэсэн ажээ.

-Харин манай “аваргууд” юу ч болж байсан тоодоггүй. Дургүй нь хүрвэл юу ч ярьсан болно. Хариуцлага байдаггүй гэсэн үг.

Зууны мэдээ” сонин төрийн түшээдийн 2013 оны хамгийн хариуцлагагүй мэдэгдлүүдийг нэрлэж байна.

 

ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ

“Өндөг 500 төгрөг болсныг үнэ өссөн гэдэггүй. Өндөг бол тансаг хэрэглээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хувцас зэрэг 230 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж нэг сагсанд хийгээд дундаж үнийг тооцоолж гаргадаг. 230 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах ямар ч боломжгүй. Гарын таван хуруунд багтах мах, гурил, шатахуун, цементийн үнийг тогтворжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжсэн.  Бүх юмны үнийг  тогтвортой байлгадаг Засгийн газар хаа ч байхгүй. Будааны үнэ өндөр байгаа бол гурил идчих хэрэгтэй шүү дээ”

2013-10-31 “Ерөнхий сайд-30 минут” уулзалтын үеэр...

 

“Би цагаан будаа байхгүй бол гурил иднэ. Яагаад ингээд хэтэрхий тансаг, үрэлгэн байдлыг өөгшүүлээд байдгийг ойлгохгүй юм. Юм идэхгүйгээр өлсөж үх гэж хэлээгүй л байна. Гэхдээ байгаа юмандаа зохицуулалт хийгээд идчих. Манай арвайн гурил гэж галзуу гоё юм байна шүү дээ”

2013-11-21 “Ерөнхий сайд-30 минут” уулзалтын үеэр...

 

Засгийн газрын тэргүүн сэтгүүлчидтэй уулзалт хийх үеэр Орос, Хятад хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын талаар асуусан сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг толгойгоо гудайлган, нүүр нь улалзан байж хэлэхдээ “Тэр хоёр хүн уулзана уу, байна уу. Хэнд хамаатай юм” хэмээн бувтнав.

2013-4-02 New.mn

 

БХБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Р.ЭРДЭНЭБҮРЭН

“Орон сууцны үнэ 30-40 хувиар буурна”

2013-8-20 “Улс төрийн тойм” сонин

 

АН-ЫН ГЕНСЕК Ц.ОЮУНДАРЬ

“Ууланд олон хүн алхахыг харлаа. Утааны хүчинд хүмүүс агаарт алхдаг шинэ соёлтой болжээ”

Хэвлэлд өгсөн ярилцлагаас нь

 

ИНЕГ-ЫН ДАРГА С.БУЯНДАЛАЙ

“... онгоц буух гэж байхад нисэх зурвас дээгүүр нь цэвэрлэгээний машин “гүйж” явсан. Дараахан нь Станбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн онгоц буух гэтэл үйлчилгээний фургон зурвас дээгүүр нь давхиж явсан. Сар шахмын өмнө дөө, Канадын амбан захирагчийн хөлөглөж ирсэн Боинг-767 онгоцыг “Чингис хаан” нисэх буудлын хоолойд холбогдоод байтал ИНЕГ-ын Газрын үйлчилгээний албаны онгоц халаагч “МП” маркийн машины банкнаас их хэмжээний бензин асгарч гал гарах шахсан гэж байгаа. 

ИНЕГ-ын ажилтнаас өгсөн гэх иймэрхүү 10 хол давсан мэдээлэл цахим хуудсууд хийгээд цаасан сонинуудаар дүүрэн байна. Харин тус газрын дарга үүнийг огт тоохгүй байна гэсэн яриаг зарим хэвлэлээр өгчээ. “Хов живтэй зууралдах зав алга” гэж тайлбарласан байх юм”

2013-12-04 Polit.mn

 

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН ЧАНАРЫН АЛБАНЫ ДАРГА Ч.БАТСАЙХАН

“Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил агаарын бохирдол нэмэгдээгүй. Хүмүүст угаар л үнэртээд байгаа болохоос агаар дахь хорт бодисын хэмжээ буурсан”

Хэвлэлд өгсөн ярилцлагаас нь

 

УИХ-ЫН ГИШҮҮН, МАН-ЫН ДАРГА АСАН Ө.ЭНХТҮВШИН

“Махны үнэ 1200 төгрөг байна шүү дээ”

2013 оны хавар. Чингисийн талбайд.

 

 

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭРДЭНЭЧИМЭГ

“Ц.Оюунгэрэл сайд америк нөхөртэй учир Батаарыг Монголд авчирсан”

2013-11 дүгээр сар.  Хэвлэлд өгсөн ярилцлагаас нь...

 

 

ГИХАЭГ-ЫН ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ

“Би энэ ажлыг авснаас хойш гурван зүйл дээр хүнд суртал гаргана гэж бодож байгаа. Нэг нь юу вэ гэхээр, 1990 оноос хойш монгол эдийн засаг хүнд байхад гадаадыг зорьчихоод одоо эдийн засаг сайжирсан үед Монгол Улсаа гээд эргэн ирж байгаа хүмүүст хүнд сурталтай хандана” 

Телевизийн ярилцлагаас...

 

 

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД Н.БАТБАЯР

“Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байгаа. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй. Харин ч хоёр дахин буурсан” 

2013-9-17. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгээс нь...

 

 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.НЯМДОРЖ

“Би 1990 оноос хойш хууль зүйн салбарт ажиллаж байгаа. Тэгэхэд би хавтаст хэрэг бариад Хууль зүйн яам, Төрийн ордон руу ордог прокурор харж байгаагүй. Намайг “маажаад” нэмэргүй шүү. Чингэлтэй дүүргийн шүүх, хотын шүүх ямар шийдвэр гаргах вэ гэдгийг би мэдэж байсан. Би энэ үйлдлээрээ Монголын шүүх хэн болсныг ард түмэнд ойлгуулах гэж шүүхээр жаахан тоглож байгаа юм” 

Хэвлэлд өгсөн ярилцлагаас нь

 

 

Н.АЛТАНХУЯГИЙН ХҮРГЭН Г.ДЭНЗЭН

/ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан/

“Өнгөрсөн жил Англид сурдаг нэг охинтой танилцаад үерхсэн. Сүүлд нь харин Н.Алтанхуягийн хамаатан гэдгийг нь мэдсэн. Н.Алтанхуягийн хамаатан гээд хайртай хүнээсээ сална гэж юу байхав. Би чинь хайрлаж, дурлах эрхтэй юм байгаа биз дээ.

Би долоон жилийн өмнөөс Н.Алтанхуягтай хамтарч ажиллаж байсан. Би түүнийг Ерөнхий сайд болчихно гэж бодоогүй”

2013-4-23 News.mn

 

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22