Ё.Отгонбаяр Л.Гантөмөрт долигонов

2013-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Роозонгийн ЭНХБАТ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр саяхнаас хэлд орж, хэвлэл мэдээлэлд сүрхий ярилцлага өгөөд эхэлжээ. “Би боловсролын салбарыг үргэлж өөрчлөгдөж, урагшилдаг гэж хардаг” гэж “Үнэн” сонинд өгсөн түүний ярилцлагын дотор юу бичигдсэнийг тайлбарлаж, уншигчдад хүргэх ёстой юм байна гэж надад бодогдлоо. Түүнтэй хийсэн нүүр дүүрэн ярилцлага яг юу өгүүлэх гээд байгаа нь тодорхойгүй, гарчгийг нь харвал боловсрол манайд өдий хүртэл яаж өөрчлөгдөж, хөгжсөнийг өгүүлэх гэж байна хэмээн бодоод цааш унштал ерөнхийдөө “...Би хувьдаа ингэж боддог” гэсэн яриа эхнээсээ дуустал явагдсан бөгөөд бас “...байх шиг байна” гэсэн таамаглал олныг хэлжээ. Хүний хувийн бодол, төрийн сайдын бодол хоёр ангид, өөр өөр ялгаатай байр суурь байх учиртайг энэ хүн уг нь мэдэх болсон баймаар юм. Төрийн сайд байсан хүний хувьд хэвлэл мэдээллээр нийтэд зориулж буй үг сонсууштай болохоос биш хувьдаа тэр хүний юу бодох нь олон нийтэд огт хамааралгүй асуудал шүү дээ. Өөрөөр хэлбэл хувьдаа хүн юу ч гэж бодож болно, харин улстөрч хүн юу ч хамаагүй бодож болохгүй л гэсэн үг.

“...90 оноос хойш боловсролын тогтолцоог олон улсын төвшинд хүргэхийг эрмэлзэж байна...” гэж тэрээр ерөнхий дүгнэжээ. Манайхан гадаадаас оруулж ирдэг бизнестээ “Олон улсын төвшинд хүргэх, Олон улсын стандарттай болох” гэсэн чимэгтэй гоё үгсийг ашигладаг болсоор удлаа. Тэгж ярих юм бол 90 оноос хойш манай боловсрол урт удаан хугацааны турш гадаадын хамгийн олон төсөл төлөвлөгөө хэрэгжээд босч ирэхгүй байгаа салбар болчихоод байгаа шүү дээ. Тиймээс боловсролд чухам юу дээрдэж,юу нь сайжирчихаад байгааг Ё.Отгонбаяр ярилцлагадаа тодруулах ёстой болохоос бус “бид эрмэлзэж ирсэн” гэсэн үгээр өнгөрснийгбүхэлд нь дүгнэж боломгүй. Үүний дараагийн өгүүлбэрт “...90 оны эхээр боловсрол маань их уналтад орсон”, “...сүүлийн жилүүдэд олон улсын стандарт нэвтрүүлэх ажил өрнөж эхэлсэн...” хэмээн манай боловсрол тасралтгүй хөгжиж ирсэн гэж анх хэлсэн үгнээсээ буцаж, өөрийнх нь үеэс л олон улсын стандарт нэвтэрч эхэлсэн тухай мөн түүний ачаар л манай боловсролын чанар чансааарай гайгүй дээрдсэн гэсэн аястай яриа өгчээ.

Боловсрол шат шатандаа дампуураад, өсвөр үеийнхний боловсрол, ёс суртахууны хэм хэмжээ доод цэгтээ хүрчихсэн байгаа энэ цаг үед яаж үүнээс гарах тухай ярих ёстой сайд асан Ё.Отгонбаяр бодит амьдралаас хол хөндий, бүр газар тэнгэр шиг зөрүүтэй ярих гэж дээ. Ийм хол зөрүүтэй юм бодож суугаа нь өөрийнх нь л хэр хэмжээ болохоос бодит амьдрал түүнээс өөр.Өөрийгөө л магтах гэсэн эрмэлзэл ярилцлагын үг өгүүлбэр болгоноос нь энэ мэт цухалзаж, түүний хүслээр бол хүмүүс түүнийг гэмгүй сайн хүн байж дээ гэж ойлгох хэрэгтэй юм байна.  

Энэ ярилцлага авч ч болохгүй, хаяж ч болохгүй, юунд ч хэрэг болдоггүй ажил хэрэгч бус үг хэллэгээр дүүрэн. Жишээ нь  “...харьцангуй боломжтой гэж үзэж байна...”,  “...боломжоороо дэмжих хэрэгтэй”, “... олны дунд сайн ч бий, муу ч бий...”,  “Ер нь юмыг яаж ч ойлгож болно шүү дээ”  гэх мэтчилэн манайхны дарга нарын жижүүрийн үг хэллэг үргэлжлэх ажээ.

Ё.Отгонбаяр гишүүн боловсролын салбарын 2014 оны төсөв хөрөнгөд маш их сэтгэл  дундуур байгаагаа онцгойлон илэрхийлэхийг хүсжээ. Ингэж сэтгэл дундуур, зовж байгаа түүний байдал ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Би сэтгэлээрээ  л хийж байна шүү дээ, өөр яах юм бэ” гэж хэлснийг бас санагдуулав. Яагаад энэ дарга нар зэрэг зэрэг санаа алдацгаан, ард түмэндээ шаналал, зовлонгоо  тоочдог болчихов. Ажил хэрэгч байхын оронд яах гэж ингэж сэтгэл санаагаа ярьж, бидэнтэй зовлон жаргалаа хуваалцах гээд байгаа юм бол оо?

Төсөв батлуулна гэдэг манай аль ч сайдын  хувьд амь тавьдаг хамгийн том ажил хөдөлмөр  нь учраас сайд асан Ё.Отгонбаяр одоогийн сайд Л.Гантөмөрт төсөв батлуулах зовлонг нь хамт хуваалцаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд хариуд нь намайг зүгээр байлгана биз дээ гэж учирлан гуйж буй дүр төрх энэ ярилцлагаас нүдэнд харагдаад болдоггүй. Долигонолцох сайхан далим!  

Тэрээр УИХ-ын гишүүний хувьд сөрөг хүчний байр суурь илэрхийлэхгүй бол тун болохгүй гэж бас бодсон бололтой, гэхдээ Л.Гантөмөрт шууд хандаж зүрхлэлгүй Засгийн газарт хаягласан маягтай захиас хэлж үлдээв. “...Одоогийн Засгийн газар нэг буруу ажил хийгээд байна. Монголын үрс маш олон болтугай гэж уриалаад байгаа хэрнээ тэр үрсдээ боловсрол олгох зүйлийг хийж өгөхгүй байна шүү...” гэж цэцэрлэгийн хүүхдийн хов ярианаас дээрдэхгүй зүйл ярьжээ.

Нүүр дүүрэн энэ асуулт, хариултыг харж суухад энэ хүн чухам яах гэж ийм ярилцлагыг өгсөн юм бол гэсэн бодол хамгийн сүүлд орж ирэв. Учир нь уг материал эхнээсээ дуустал Ё.Отгонбаярын  Л.Гантөмөр сайдад долигоносон өнгө аястай болохоос биш, сөрөг хүчний чин шударга, улстөрч  хүний эрс шийдэмгий дуу хоолой огт биш ажээ. Дандаа “тийм байна шүү, ийм байна шүү”,  “ингэх ёстой байх, тэгэх ёстой байх” гэсэн улиглал, ой гутмаар увайгүй, нялцгай зан хуудас дүүрэн илэрсэн ажээ. Зүгээр л сууж байсан бол Ё.Отгонбаярт хамаагүй дээр байж дээ.  

Ё.Отгонбаярын ярилцлагын сонин содон юу вэ гэвэл “Кембриж гэдэг нэрийг намайг  өгчихсөн гэж яриад байх юм, үүнийг чинь хэвлэлийнхэн өгчихсөн шүү дээ” гэж мэдэгдсэн байх юм.Тэгвэл хэвлэлийнхний бодож олсон энэ гоё санааг мань эр сонгуульдаа ашигласан байж таарах нь. Тэгвэл энэ ч бас түүний хувьд өөдтэй хэрэг биш гэмээр.

Ё.Отгонбаярын өгсөн хариултууд ихэвчлэн Л.Гантөмөрийн хэвлэл мэдээллээр ярьж хэлдгийг дагуулсан аястай бөгөөд түүний нөмөрт өөрийгөө жаахан магтах гэсэн санаархлыг  нь сурвалжлагч ухааралгүй харин ч ажил ярьж байна гэж ойлгоод бас л түүнд ашиглагджээ. 

Том улстөрч гэхээр л том мөнгө ярих ёстой гэж ойлгодог шиг байгаа юм манайд. Тэрээр яаж бас зүгээр байх вэ, мэдээж үржүүлж хасаад аманд багтахааргүй баахан тоо ярьжээ.

Эцэст нь хэлэхэд энэ ярилцлагыг анх хараад л надад Ё.Отгонбаяр нөгөө дуулиант олон тэрбумын дансны хэргээсээ мултарсан л юм байхдаа гэж бодогдсон бол харин уншиж дууссаны дараа мань хүний хувь тавилан Л.Гантөмөрийн гарт бүрэн орсон юм байна хэмээн ойлгогдлоо. Овоо сайн долигонуулж аваасай билээ түүнийг, ядаж энэ түүний шийтгэл болог. Хамгийн сүүлчийн өгүүлбэр ингэж дуусаж байна. “...Би нэг их юм ярьдаггүй байсан. Л.Гантөмөр сайдыг ажилдаа дастал нь харъя гэж бодсон” гэжээ.

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

Уржигдар 14 цаг 12 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Уржигдар 14 цаг 04 мин
Япон Улсын Эзэн Хаант ёсны тухай

Япон Улсын Эзэн Хаант

2025-07-11
Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин

Баяр наадмын хүндэт зочин

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

2025-07-09
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

2025-07-09
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

2025-07-08
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

2025-07-08