“Таныг аль фракцад харьяалагддагийг тодруулж байж ажилд томилно”

2013-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН

Ардчиллын партизануудын нэг, МСДН-ын генсек асан Л.Бямбажаргал өчигдөр фейсбүүк хуудаснаа “Таныг аль фракцад харьяалагддагийг тодруулж байж ажилд томилно гэдэг товч бөгөөд тодорхой хариулт авав. Надад бол чаддаг ажлаа хийх үү, үгүй юу гэдэг асуудал байсан юм. За, Элбэг, Хуягаа, Энхболд, Гончигдорж, Баабар, Женко гээд л фракц гээч юмнаас нь хайхаас...” гэж бичсэн нь шуугиан тариад авав. Тэрээр цааш нь “..Уг нь намайг томилчихоод фракцаараа дайрахыг харсан бол гоё байхгүй юу. Бямбажаргал бол Амаржаргал биш ш дээ...Миний очих гэж байсан ажил эрдэс баялагт эцсийн шинжилгээ хийе гэсэн чинь болохгүй, мөрөөрөө урсаж байг гээд байгаа юм байна...” гэсэн үгийг унагаад авна лээ.

Түүнд хандаж зарим нь “Ардчиллын тэргүүн эгнээнд явсан нөхдүүд улайх нүүртэй, ичих булчирхайтай учраас ажлаа хийгээд явж байна. Харин нам хэсч, янхан болсон хэдэн нөхөр АН-д жүжиг тоглосон шигээ намын нэр хүндийг гутаан, ажлаа ч олигтой хийж чадахгүй, албан тушаалын хойноос үхэн хатан гүйгээд байгаа юм шиг. Та ардчиллын түүхийг бичээч. Со гавьяат үнэн хэлсэн шүү. Намаа цэвэрлэх цаг болсон байна...”  гэсэн зөвлөгөөг өгч амжсан.

Лосолын Бямбажаргал нь Эрхүүгийн их сургуулийг онолын физикч, философич мэргэжлээр төгссөн. 1992-1999 онд МСДН-ын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга 1999-2000 онд  Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх, Сангийн сайдын зөвлөх, 2000-2008 онуудад Дээд Судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга. Өдгөө Монголын Цөм Цацрагийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Тэрээр Геологийн төв лабораторийн захирлын албан тушаалд очих гэж байсан боловч ийн “мултарчээ”. Улс төрийн зэрэг зиндааны хувьд одоогийн АН-д “эцэг” нь шахам лидерүүдийн нэг энэ эрхмийн үг, илэрхийлэл харин ч зөөлөн байгааг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Ардчиллынхан бас нэг партизанаа гомдоолоо гэх яриа ч гарч эхэллээ.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21