Хоёр сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ

2013-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг үүрэгт ажлаас нь огцруулах санал, УИХ-ын тогтоолын төслүүдийг  УИХ дахь МАН-ын бүлгийнхэн санаачилж уржигдар УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Энэ асуудлыг өчигдөр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанд огцруулахаар ярьж буй хоёр сайдыг байлцуулав. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ч бүлгийн хуралдаанд дуудаж оролцуулсан юм. Хоёр сайдыг ямар шалтгаанаар огцруулахаар сөрөг хүчин УИХ-ын удирдлагад хандсан шалтгааныг тодруулсан бололтой.

МАН-ын бүлгийн мэ­­дээлснээр эрх ба­риг­чид Засгийн эрх авснаас хойш цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар ямар ч арга хэмжээ авсангүй, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 30 орчим хувиар суларлаа. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бодит амьдрал дээр 30 орчим хувь өсөж, улмаар иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, ард иргэдийн амьдралд хүндээр тусаж байна.

Чанаргүй зээл өнгөрсөн арваннэгдүгээр сарын эцэст 572.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 274 тэрбум төгрөг буюу 91.8 хувиар өссөнөөр илэрхийлэгдэж байна. Энэ нь дээрх сайдуудыг огцруулах үндэслэл болж байна гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн онцолж буй.

Гэвч энэ талаар “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн хэлэлцээд хоёр сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ. Мөн АН-ын бүлгийнхэн энэ тухай хэлэлцсэн байна.  Асуудлыг энэ долоо хоногт  байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх төлөвтэй байна.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21