Байнгын хорооны дарга нарыг солино

2013-12-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

УИХ найман байнгын хороотой. Тэдгээрийг удирддаг дарга нарын ээлжит сонгуулийг энэ сард багтаан явуулж, өөрчлөхөөр болсон байна. Найман байнгын хорооны даргыг Ардчилсан нам болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, бие даагчдын төлөөлөл удирддаг. 

УИХ-ын тухай хуульд байнгын хорооны дарга нарын бүрэн эрхийн ху­гацааг нэг жилээр хяз­гаарласан байдаг. Иймд одоогийн байнгын хо­рооны дарга нарын бүрэн эрхийн хугацаа хуулийн дагуу дуусгавар болжээ. Тиймээс энэ сард багтааж байнгын хороодын дарга нарын сонгуулийг явуулах шаардлагатай гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзсэн байна.

Одоогоор Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ц.Цолмон, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Г.Баярсайхан,  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар З.Баянсэлэнгэ, Өргөдлийн байнгын хо­рооны даргаар Р.Бурмаа, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар А.Бакей, Төсвийн байнгын хорооны даргаар Ц.Даваасүрэн, Хууль зүйн байнгын хорооны даргаар Ш.Түвдэндорж, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Б.Гарамгайбаатар нар ажилладаг юм.

Дээрх байнгын хо­роо­дыг удирдах шинэ дарга нарын нэрс одоогоор тодроогүй ч сонгуульд өрсөлдөх гишүүд аль хэ­дийнэ өөрсдийгөө сойж эхэлжээ. Байнгын хорооны дарга нь тусдаа төсөвтэй, нэлээд эрх мэдэлтэй албан тушаал тул гишүүд хүчтэй өрсөлддөг юм.    

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21