О.Баасанхүү: Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийж чадаж байгаа юм уу

2013-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр  Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд уг хуулийн төслийг дэмжиж байсан бол гишүүн Ө.Энхтүвшин асуудалд шүүмжлэлтэй хандаж байлаа.Байнгын хорооны хуралдааныг тоймлов.  

 

Ө.Энхтүвшин:

-Хадгаламж зээлийн хоршоотой УИХ-ын гишүүд нэр холбогддог.  Хоршооны хохирогчдын зүгээс УИХ-ын гишүүдийг нэр заан тэр, тэр мөнгө авсан гэж хэвлэлийн бага хурал хийсэн. “Баян-Өндөр сан” гэж ямар хадгаламж зээлийн хоршоо байсныг мэдэхгүй. Ямар ч байсан эзэн нь Самбалхүндэв гэж хүн байдаг гэсэн.  Түүнээс 50 мянган төгрөг авсан гэж хэлээд байгаа. Тэгэхдээ өнөөх 50 мянган төгрөгөө бас хуваасан тухай хохирогчид хэлдэг. Энэ асуудалд холбогдсон УИХ-ын гишүүний нэрийг зарлаач ээ гэж би Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд олон удаа хэлсэн ч инээгээд л яваад байх юм. Энэ асуудлыг шийдээгүй байж, УИХ-аас Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн төслийг баталсан нөхцөлд олон нийтийн дунд “Улстөрчид татвар төлөгчдийн мөнгөөр хохирлоо барагдуулаад авчихлаа. Эсвэл ашиг сонирхолдоо нийцүүлээд хууль баталчихлаа” гэх буруу ойлголт төрүүлнэ.  Улстөрчид мөнгө авсан юм бол түүнийгээ ил болгож зарласны дараа асуудлыг хэлэлцэх ёстой.

 

Ц.Оюунбаатар:

-Ө.Энхтүвшин гишүүнтэй санал нэг байна.  Арилжааны банкууд дампуурахад татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг барагдуулдаг.  Хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө алдчихсан иргэдээ болохоор асуудлыг нь шийдэхгүй хойшлуулаад явж болохгүй. Цаана нь хүний эрхийн асуудал байгаа. Төрийн буруутай үйл ажиллагаанаас болоод иргэд хохирчихсон байдаг.  “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршоо дампуураагүй байхад дампуурсан гэж зарласан байх жишээтэй. Үүнээс болж ноцтой асуудлууд үүссэн. Тус хоршооны эзэмшилд байсан газрыг зарахад өөрсдийнх нь үнэлснээс хоёр дахин өндөр үнэ хүрсэн байдаг. Хэд, хэдэн лиценз байсныг нь  хууль хяналтын байгууллагынхан хурааж авсан нэрийн дор алга болгосон.

 

О.Баасанхүү:

-Шүүхийн шийдвэрийнхэн ажиллаж чадаж байгаа юм уу. Ажлаа хийж чадахгүй бусад руу нялцаах хэрэггүй. Тэднийг хангалтгүй ажиллаж байна гэж хэлэх байна.  Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулах асуудлыг УИХ-д оруулж ирэх шаардлага Засгийн газарт байгаагүй. Хууль зүйн сайд нь шийдвэрээ гаргаад зохицуулж болно асуудал. Болдоггүй юм бол Засгийн газар тогтоол гаргаад шийдчих бололцоотой байхад асуудлыг УИХ руу оруулж ирсэн нь зохисгүй гэв. 

Эцэст нь энэ хуулийн төслийг  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцэх нь зүйтэй гэдэгт гишүүд санал нэгдсэн юм.  Ер нь хохирогчдын хохирлыг барагдуулахад 36.1 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм байна.

Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21