Махны үйлдвэрүүд өөх тосны агууламжаа 30 хувь бууруулж бичсэн байжээ

2019-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Нийслэлийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор, хот орчмын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 126  ААН, 16 иргэнд НМХГ шалгалт хийсэн байна. Шалгалтаар нийт 1234 зөрчил илэрснээс 799 буюу 64.7 хувийг арилгуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулахаар 133 аж ахуйн нэгж, иргэнд улсын байцаагчийн 1002 заалт бүхий хугацаатай албан шаардлага хүргүүлжээ.  Зөрчлийн хэрэг 7 газарт нээж, нийт 82 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан байна. Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Л.Баясгалан “Махан бүтээгдэхүүний үйлдвэр нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах ёстой. Хяналт шалгалтад хамрагдсан үйлдвэрүүдийн 34.3 хувь нь үйлдвэрлэлийн гадна орчин, барилга байгууламжид тавигдах эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаагүй, зохион байгуулалт, дотоод бүтэц буюу өрөө тасалгааны байршил нь технологийн үе шат дамжлагад тохирохгүй, барилгын засвар  үйлчилгээ хийгдээгүй байсан” гэв. Тухайлбал, СХД-ийн Дөрвөн Од интернэшнл компани , Дөлгөөн эх тэнгис компани, Тэрх сэрвэн компани, Шилдэг мах компани, ХУД-ийн иргэн Б.Нацагдорж, Их ноён хүнс компани, Мон сүндэ компани, БГД-ийн Жэй Экс Си Эс компани, БЗД-ийн Баян тал борц компани, Мөнх төгрөг компани, ЧД-ийн Цэнгэг айс зэрэг компаниуд эрүүл ахуйн шаардлага хангаагүй байсан. Мөн мал эмнэлэг, ариун цэврийн урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийг шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 59 хувь нь мэргэжлийн байгууллагаар хийлгэдэггүй, өөрсдөө цэвэрлэгээ хийдэг нь мөн л эрүүл ахуйн шаардлага хангаагүй мах махан бүтээгдэхүүнээр иргэдэд нийлүүлдэг байжээ. Махны үйлдвэрүүдийн 48 хувь нь  хаягдал түүхий эд, яс, дайврыг дахин боловсруулдаг болон хаана нийлүүлдэг нь тодорхойгүй. Хэдий бид худалдан авах гэж буй хүнсний бүтээгдэхүүнийхээ шошгод итгэн худалдан авдаг ч  Монгол фүүд компани, Тэрх сэрвэн компани, Дөлгөөн эх тэнгис компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өөх тосны агууламж лабораторийн шинжилгээгээр 56-74 хувьтай гарсан боловч бүтээгдэхүүний шошго дээр өөх тосны хэмжээг 20-30 хувьтай гэж бичсэн нь хүнсний эрүүл аюулгүй байдлыг алдагдуулахаас гадна хэрэглэгчдийг төөрөгдүүлж, хууран мэхэлж байгаа хууль бус үйлдэл гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагч хэллээ. Мөн Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Шижир зол компанийн ундны уснаас дээж авахад  унданд хэрэглэж болохгүй, бохир усаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байсан нь тогтоогдож үйл ажиллагааг нь зогсоожээ. Түүнчлэн Хүнс компекс, Дөрвөн Од интернэншл компани зэрэг шалгалтад хамрагдсан газрууд ажилтнуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулаагүй зөрчил дутагдал илэрсэн байна. Эх сурвалж: www.polit.mn
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

5 цаг 13 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

10 цаг 47 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

14 цаг 7 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

14 цаг 7 мин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2026-10-23
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22