Аймгуудад болж буй “агаарын саатал”

2013-12-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БИЧЭЭЧХҮҮ

Ингэж хэллээ гээд гайхах хүн байж магад. Хэдийгээр ес эхлэх дөхсөн үе ч гэлээ ихэнх нутгаар цаг сайхан маш тааламжтай дулаан өвөл болж байхад юун агаарын саатал гэх байх л даа. Тэгвэл агаарын саатал гэдэг үг хаалтад байгааг анзаарах нь зөв шүү. Энд аймгуудад болж буй болхи улстөржилт ямархуу гай гамшиг тарьж байгааг агаарын саатал ажил амьдралд уршиг тарьж байгааг хэлэх гэсэн юм. Улс төрд зуд нүүрлэлээ ч гэж хэлж болно. Тодруулбал, нэр бүхий таван аймагт засаглалын эрх мэдлийн төлөө үнэхээр тэнэг үйл ажиллагаа өрнөж байна. Сая Дундговь аймгийн ИТХ нь Засаг дарга С.Сүхбаатарыгаа огцруулахаар нэгэнт шийдвэрлэжээ. Ерөнхий сайд ч уухайн тас шүүрч аваад огцруулсугай гэсэн хариу өгчихөж. МАН-ын нэг “дайсан”-ыг дарж байгаа гэж ойлгоод тэр юм байх л даа. С.Сүхбаатар өөрийг нь огцруулах шийдвэр гаргахтай зэрэг уурандаа Засаг даргын орлогчоосоо эхлээд хэд хэдэн хүнийг ажлаас нь халчихсан юм билээ. Тэд нь хууль бус үйлдэл гэж заргалдаж. Одоо нутгийн удирдлагын ордонд нь аймгийн ажил байдалтай холбогдсон асуудал биш ердөө сандал суудлын маргаан л үргэлжилсээр байна.

Дорнод аймаг гэж Засаг даргагүй удаан тарчилсан газрын нэг. Урьд нь М.Бадамсүрэн гэдэг нөхрийг Засаг даргад удаа дараа нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд төрийн албанд ажиллаж байгаагүй гэдэг шалтгаар цааргалсан байдаг. Түр орлон гүйцэтгэгч томилсон ч удаатай. Тэгвэл сая Засаг даргын асуудал хэлэлцэж эхлээд МАН-ын П.Мөнхбатыг нэр дэвшүүлэхээр болохтой зэрэг түүнийг АТГ-ынхан барьж аваад хорьчихсон. Тэр хооронд нь АН-ын гишүүн, эмч мэргэжилтэй С.Ганбатыг Засаг даргаар тодруулчихаж. АН-ынхны хийж байгаа ажил л тэр. Гэтэл энэ хүн нь мөн л төрийн албан хаагч биш эмчилгээ оношлогооны төвийн захирал л хүн аж. Ерөнхий сайд үүнийг анзаарахгүй байж ч мэднэ. М.Бадамсүрэнгээс ялгаатай нь АН-ын гишүүн учраас.

Хөвсгөл аймгийнх ч ялгаагүй. Л.Ганболдыг гурван удаа нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд гурвууланд нь татгалзсан хариу өгсөн. Тэр ч байтугай Д.Амарбаясгалан гэгчийг Засаг даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилж тэр нь Үндсэн хууль зөрчөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг буруугаа өөрөө засч “эрхээ эдэлсэн” удаатай. Тэгтэл одоо тус аймгийн ИТХ-аас А.Эрдэнэбаатарыг Засаг даргад оруулж ирээд байгаа. Тэр хүн бас л МАН-ынх. Ерөнхий сайд ямар хариу өгөх нь тодорхойгүй л байна. Энэ бүхэн АН-ынх бол ганцхан хоногийн дотор батламжилдаг, МАН-ынх бол хэд дахиад оруулж ирсэн ч буцаадаг гэдэг нь үнэн харагдаж байна.

Говь-Алтайд 1990 оноос хойших 24 жилийн хугацаанд гарч байгаагүй улс төрийн холион бантан гэгч болчихоод байгаа юм. Өнөөдөр тус аймагт 2008-2012 онд ажиллаад бүрэн эрх нь дуусчихсан Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь “амь орчихсон” 2014 оны төсвөө батлаад байж байна. Энэ хачин дүр төрх УИХ-ын зарим байнгын хороо, ЗГХЭГ-ын дарга нарын өгсөн заалт чиглэлийн үр дүн юм байх. Мөн шүүхээс тус аймагт орон нутгийн сонгуулийг дахин хийхээр шийдвэр гаргасан байдаг. Бас хүчингүй гэгдээд байгаа шинэ ИТХ-аас сонгогдон ажиллаж байгаа Засаг дарга Ш.Амгаланбаярыг АТГ-аас дуудаж авчирчээ. Сонгуулиас хөндийрүүлэх аргын нэг хэлбэр нь тэр л дээ.

Дээрх аймгуудад ийм байдал үүсч Монголд засаглал хомсдолд орж байхад Засгийн газар өөрт хамаагүй байдалтай байх юм. Энэ юугаар илэрч байна вэ гэвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Тэр дөрвөн аймгийн асуудалд Засгийн газрын оролцоо байхгүй” хэмээн тас гүрийсэн. Тэгвэл хөдөөгийн иргэд, Ерөнхий сайд маань өдөр бүр телевизээр амьдрал сайхан байна гэж ярих нь орон нутаг дахь улстөржилтийн хар сүүдрийг цагааруулах бас надад падгүй гэсэн оролдлого юм биш үү гэж байна шүү дээ.

Өвөрхангайд УИХ-ын сонгуулиар ард түмний сонголтыг АН-ынхан шүүхтэй элбэж байгаад өөрийн болгочихсон гэдгийг нийтээр мэддэг. Үүнийг Засгийн газрын болон АН-ын даргын хувиар Ерөнхий сайдын оролцоо байгаагүй гэхэд хэн итгэх юм бэ. Зарим аймгийн Засаг даргаар нэр дэвшсэн хүнийг хувийн бизнестэй гэсэн шалтгаанаар батламжлаагүй гэх. Тэгвэл энэ үеийн засаг, төрд буй түшээд, сайд, дарга нарт хувийн бизнесгүй хүн хэд байгаа юм. Тоолбол хуруу дарам цөөн биз дээ. УИХ-ын гишүүдэд гэхэд архи, тамхины үйлдвэрийн нэргүй эзэн, алт, нүүрсний уурхай, барилгын компанийн “нууц ноёнтон” тун олон бий. Аль нэг пүүс, компанийн хувьцаа эзэмшинэ гэдэг ч бизнес биз дээ.

Ингээд бодоход эрх баригч хүчин АН дур зоргын үйлдэл бүхнээрээ орон нутгийн өөрөө удирдах ёсыг алдагдуулж, иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд халдаж байгааг дээрх олон жишээ харуулж байна. Дорноговь аймгийн ИТХ нь Засаг дарга П.Ганхуягийг мөн л огцруулахаар шийдвэрлэчихлээ. Энэ тал дээр Ерөнхий сайд яаж дуугарах нь бас л сонин байна. Уг нь П.Ганхуяг АН-ынханд сайн дарга гэж үнэлэгдэж ирсэн байдаг. Үүний зөвхөн нэг баталгааг хэлбэл тэргүүний таван аймгийн нэг нь Дорноговь болж Засгийн газрын шагнал гардаж байсан нь саяхан даа. Хэвлэл мэдээлэлд ч түүнийг Н.Алтанхуягийн хүн гэж л бичдэг юм билээ. Одоо таван аймаг л лав Засаг даргагүй болчихлоо. Капитан нь дайсны суманд оногдчихсон хөлөг онгоц хаашаа явах вэ. Зөвхан салхинд туугдана. Түүнтэй адил Засаг даргагүй аймгийн ажил өөдлөх биш уруудах нь мэдээж. Хөгжил нь зогсоно. Ард түмний амьдрал нь доройтно. Энэ бол бичигдээгүй хууль. Тиймээс хөдөө орон нутагт болж буй ойлгомжгүй улстөржилт нь өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаанд хамгийн муу үр дагавар авчирч байгаагийн учир улс нийгмийн амьдралд хортойг цаг агаарын сааталтай холбон тайлбарласан минь энэ.

Ер нь аймгаас аймаг дамжсан болхи улс төр, засаглалын хямрал нь цас зудаас дутуугүй гамшигтай байж мэднэ. Монголд засаглалын эрч хүч, дархлаа гэж үгүй болж байна шүү дээ.

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22