Тендергүй тэрбумын ажлууд

2013-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Ерөнхий сайдын багц гэж нүд унагасан их хөрөнгө байна. Угтаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн багцийн 50 тэрбумыг улс орны бүтээн байгуулалтад зориулахаар төсөвлөсөн хөрөнгө. Үүгээр орон нутагт битүү зах барих, оношлогооны төв байгуулах, замын цагдаагийн торгуулийг бэлэн бусаар нэвтрүүлэх систем, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөрөнгө оруулах, залуучуудын үйлчилгээний цогцолбор барих гэсэн нэрлэсэн долоон ажилд зарцуулах төлөвлөгөө гарсан. Гэтэл эдгээрээс өөр зориулалтаар зарцуулж буй баримтыг өнгөрсөн сард иргэн Б.Энхбаяр, Т.Сайнжаргал нар дэлгэж байв. Тодруулбал, “Бумбардай” комикс номын цуврал, “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөрт нийт 500 сая төгрөг төсөвлөсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 50 тэрбумын 500 сая төгрөгийг Ерөнхий сайд дур мэдэн өөр зүйлд зарцуулсан гэж тэд үзэж байгаа юм. Үүнээс гадна хагас тэрбум төгрөгийн ажилд тендер зарлахгүйгээр гүйцэтгэгчээ сонгосон гэж бас тэд тайлбарласан.

Энэ удаа төсвийн мөнгийг тендергүйгээр дахин зарцуулсан байж болох мэдээллийг  Төрийн албан хаагчдын холбооны тэргүүн, өмгөөлөгч Б.Энхбаяр цахим хуудастаа тавьсан байв. Баруун бүсийн алслагдмал аймгуудын олон жилийн турш гадна талбайд худалдаа эрхэлсэн хүмүүст зориулж битүү зах барих ажил 50 тэрбумын багцын багагүй хэсэг аж. 10 орчим тэрбум төгрөгийн битүү захын бүтээн байгуулалтыг эдүгээ “Ус орчин” гэх компани гүйцэтгэж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас уг компанитай өнгөрсөн долдугаар сарын 10-нд хамтран ажиллах гэрээ байгуулж, Худалдан авах ажиллагааны газартай хамтран гурван талаас гарын үсэг зуржээ. Ингэхдээ ЗГХЭГ-ыг төлөөлж тус газрын тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Сайнбилэг гарын үсэг зурж баталгаажуулсан аж. Мөн нэмэлт гэрээг ЗГХЭГ-ын Хууль, эрхзүйн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Н.Энхтуяа үзэглэжээ. Түр орлон гүйцэтгэгч гэх албан тушаалтнууд ийм их хэмжээний мөнгөний ажлыг баталгаажуулах эрхзүйн чадамжгүй хэмээн Б.Энхбаяр үзэж буй аж. Түүнчлэн улсын баяр наадмын өдөр буюу долдугаар сарын 10-нд гэрээ байгуулж байсныг ч онцолж байлаа. Гүйцэтгэгч тал эхний санхүүжилтээ гэрээ байгуулснаас 19 хоногийн дараа буюу тус сарынхаа 29-нд Голомт банкаар дамжуулан авчээ. Тодруулбал, 1.5 тэрбум төгрөг.

Төрийн мөнгийг зүй зохистой зарцуулах зохицуулалт нь тендер. Хуулиараа ч ингэж хуульчилсан нь бий. Гэтэл тэрбум тэрбумаар яригдах хөрөнгийг төрийн зүгээс шууд нэг компанид даатгачихсан байж болох юм хэмээн өмгөөлөгч хардаж буй аж. Түүнчлэн “Тендер зарласан, нэг компани л оролцсон” гэх мэдээлэл байна. Хэрэв тийм бол ямар ч тендерт ганц компани оролцонгуут сонгох хуульгүй гэнэ. Тэгээд бодвол “ганц компани оролцсон” тендерийн зарласан өдөр, баримт материал олдохгүй байгааг тэрээр онцолж байлаа. Манайд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй үй олон компани байгаа. Тэдний дундаас “Ус орчин” компани ямар эрхтэйгээр уг ажилд томилогдсон нь хариултгүй хэвээр байгаа аж.

Ерөнхий сайдын багцын мөнгөний ажлуудыг гүнзгий ухвал үүн шиг хуульд захирагдахгүй эхлүүлсэн ажлууд гарч мэдэх нь гэж Б.Энхбаяр үзжээ.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21