М.Энхсайхан: Улс төр яривал төслийн маань ажил гацчих гээд байна

2013-12-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОРМАА

Засгийн газраас “Чингис” бондын тодорхой хувийг Тавантолгойн цахилгаан станц барихад зориулахаар шийдсэн билээ. Энэ тухай   “Тавантолгой цахилгаан станцын төслийн нэгж”-ийн захирал, эдийн засгийн ухааны доктор М.Энхсайхантай ярилцлаа.

-Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн шинэ дулааны цахилгаан станцын төслийг төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх тухай шийдвэр гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Төслийн анхан шат ямархуу явцтай байна?

-Тавантолгойн цахилгаан станц барих шийдвэрийг Засгийн газар энэ оны гуравдугаар  сард гаргасан. Түүнээс хойш нэлээд ажил хийлээ. Өнгөрсөн долдугаар сард станц барихын ач холбогдол, техникийн болон хөрөнгө оруулагч нарт тавигдах шаардлага зэрэг төсөл тойрсон бүх асуудлаа нэгтгэн боловсруулаад дэлхийн хэмжээний 25 компанид урилга явуулсан юм.

 

Үүний арван компаниас сарын дараа хариу авсан. Энэ бол хөрөнгө оруулах сонирхол өндөр байна гэсэн үг. Солонгос, Францын хамтарсан “Posco Energy & GDF Suez Energy Asia” консорциум, Солонгосын “Daewoo Engineering & Construction”, Японы “Marubeni” корпораци, Японы “Kansai Electric Power” гэсэн дөрвөн компанийг сонгон техникийн даалгавар хүргүүлж байна. Техникийн даалгаврын ажлын эзлэхүүн нь асар их. Хуудсаар нь яривал 1000 шахам хуудас материал англи хэл дээр бэлтгэж явуулдаг. Техникийн даалгавар чанартай хийгдэх эсэхээс цаг хожих, мөн хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулах уу, үгүй юу гэдэг асуудлууд хамаарна. Техникийн даалгавар авснаас хойш таван сарын дараа  компаниуд саналаа ирүүлнэ. Саналуудыг  үнэлэн стратегийн хөрөнгө оруулагчаа сонгоно. Стратегийн хөрөнгө оруулагчаа сонгоод хувь эзэмших гэрээ болон хуулийн  хяналт шалгалт хийгдээд ирэх оны хавар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн  байхаар төлөвлөсөн байгаа. Техникийн даалгавар яагаад хүргүүлсэн гэхээр нөгөө компаниуд чинь хэнээр арай хямдхан хийлгэх вэ гэдгээ дотроо бас тендер зарлах учиртай.  Өнөөдөр процесс ямар байна гэвэл  биднээс техникийн даалгавар авсан компаниуд дотроо хэнтэй ажиллавал хямдхан, бас чанартай тусах вэ гэдэг энэ ажлаа зохион байгуулж байна.

-Төсөлд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулахаар байна?

-Нийгэм эдийн засгийн ач холбогдол, Монголын эдийн засаг, өмнийн говийн бүс нутгийн хөгжилд оруулах  хувь нэмрийн тухайд асар их ач холбогдолтой. Гэхдээ энэ төсөл бол ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан том төсөл. Урьдчилсан тооцоогоор

Тавантолгойн цахилгаан станц төсөл ойролцоогоор тэрбум ам.доллар шаардагдах болов уу. Яагаад гэхээр ганцхан цахилгаан станцын асуудал энд байхгүй. Шийдэх ёстой олон асуудал байна. Тухайлбал, цахилгаан станцаас хэрэглэгч рүүгээ хүрэх шугам нь төдийлөн шийдэгдээгүй. Тавантолгойгоос Оюу­тол­гой хүртэл бараг 150 км цахилгаан дамжуулах шугам барина. Шугам барих бүх зардал нь тө­сөл дотор нь сууж өгч таарна.  Дээрээс олон жил ажиллах цахилгаан станцын тухай бодож байгаа учраас бид техникийн шаардлагаа өндөр тавьж байна. Энэ тэрбум долларын 30 хувь буюу 300-гаад сая доллар нь хөрөнгө оруулах гэж байгаа компаниудын өөрийн хөрөнгөөр босно. Үлдсэн 700 сая долларыг олон улсын санхүүгийн зах зээлээс тодруулбал банкуудаас зээл авч хийнэ. Тиймээс бид үндсэндээ бараг тэрбум доллараа олон улсын зах зээлээс босгоно гэсэн үг. Хөрөнгө оруулалт босгоход бас тийм амар биш. Төслийг хэрэгжүүлэхийн тулд олон улсын аргачлалаар энэ төслийн менежмент явагдах ёстой. 

-Тэгвэл цаг хугацааны хувьд хэзээ бэлэн болох юм бэ?

-Хүн бүр л “Хэзээ бэлэн болох уу” гэж асуух юм.

-Монголчууд бидэнд цахилгаан станц хэзээ бэлэн болох вэ гэдэг нь сонин шүү дээ?

-Хамгийн гол нь мега гэдэг энэ төсөл нь асар их цаг авдаг гэдгийг ойлгох ёстой. Ер нь дэлхийн практикт мега төсөл хэрэгжиж дуусахдаа 6-7 жил зарцуулдаг юм байна. Ингэхдээ ямар ч эрсдэлгүй явсан бол шүү дээ. Бидний хувьд аль болох хурдтай ажиллахыг хичээж байна. Налайж суусан юм ердөө алга. 2014 он гэхэд төслийн хөрөнгөө босгочихсон барилга байшингийнх бүтээн байгуулалт эхлэх болов уу гэж харж байна.

-Засгийн газарт тийм хугацаанд төслөө хэрэгжүүлээд дуусна гэдэг амлалт өгсөн байдаг уу?

-Бид цаг хугацаа товлоод баймааргүй байна. Аль болох хурдан хийхийг хичээж байна гэдгийг онцлох ёстой.  Бидний барих гэж байгаа цахилгаан  станцыг Индонезид зургаа, Тайландад таван жил барьсан юм билээ. Миний хувьд энэ хугацааг нааш нь татахаар оролдож байна. Монголчууд бид өөрсдийнхөө юмыг хүнд өгөхөөр өнөөх нь хурдан бүтээх юм шиг санадаг. Үнэндээ тийм юм байхгүй. Тэр түргэн байдал нь алдаа гарах үндэс болж хувирдаг. Их яарвал алдаа болно. Хамгийн гол нь найдвартай, баталгаатай олон жил ажиллах тийм нэгэн цахилгаан станцыг бариулж авах нь чухал юм. Ер нь мега төсөл олон менежментийн арга барилтай боловч монголчууд бид энэ том төслийг хэрэгжүүлэхэд бүгд нийлээд нэг л баг болох ёстой. Засгийн газар нь ч, орон нутаг нь ч, хөрөнгө оруулагч, банк санхүү, даатгалын байгууллага, олон түмний дэмжлэг нь ч гэсэн нэг л баг болж чадвал мега төсөл үр дүнтэй хэрэгждэг. Түүнээс биш өөр хоорондоо зөрчилтэй, нэгдмэл байж чадахгүй бол мега төслийн амжилтад хүрэх магадлал багасдаг. Тийм ч учраас энэ тал дээр манай төслийн нэгж илүү анхаарч ажлаа зохион байгуулж байна. Төслийн бэлтгэл үе шат, төслийн хөрөнгө оруулагчийг сонгох үе шат, төслийн барилга байгуулалт явагдах үе шат гээд төсөл хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө  гарсан.

-Эрсдлээ тооцож байгаа байх. Хэрэв хөрөнгө мөнгө нь босохгүй бол яах вэ гэсэн?

-Энэ цахилгаан станцыг барихад эрсдэл бол өндөр. Арваад төрлийн 30 гаруй эрсдэл бий. Ганцхан эрсдэл бий болоход  л  энэ цахилгаан станц баригдахгүй байх магадлалтай. Гэхдээ бид  эрсдэлээ урьдчилж хараад аль болох эрсдэл гаргуулахгүй байх ажлыг зохион байгуулах нь төслийн нэгжийн үүрэг. Одоогийн байдлаар би гурван том эрсдэлийг төр, засагт танилцуулаад явж байна. Эдгээр гурван том эрсдэлийн нэг нь ТТЦС-ын эрчим хүчийг хэн худалдаж авах вэ гэдэг асуудал. Үндсэн худалдан авагч нь Оюутолгой. Гэхдээ Оюутолгой энэ эрчим хүчийг худалдаж авна гээд гэрээ хийгээд олон улсын банкин дээр очиход Оюутолгойг найдваргүй компани гэж үзнэ. Яагаад гэвэл Оюутолгой Монголын Засгийн газар хоорондын олон маргаантай асуудлууд шийдэгдээгүй, өөрийнх нь үйл ажиллагаа ашигтай төвшинд хүрээгүй. Ашигтай ажиллагааны төвшинд хүрэхийн тулд газар доорхи хүдрийн олборлолтыг хийж байж ашигтай ажиллагааны төвшинд хүрнэ. Тэгэхээр Оюутолгойн хоёрдугаар үе шатны асуудал Монголын Засгийн газартай хэрхэн шийдэгдэхээс энэ цахилгаан станцын хувь заяа хамаарч байгаа юм. Тиймээс Оюутолгой өөрөө дангаараа баталгаа болж чадахгүй ийм нөхцөл байдал үүссэн.  Гадны хөрөнгө оруулагчид Оюутолгойн толгой компани болох  Рио Тинтогоос баталгаа авна гэдгээ илэрхийлж байгаа. Гэтэл өнөөдөр Рио Тинтотой энэ талаар ярилцах цаг нь болоогүй. Нөгөө талаас мега төсөл нь өөрөө шилэн хорго гэсэн үг.

-Тодруулахгүй юу. Нэг л буруу алхам хийвэл шууд хагарахад ойрхон гэж үү?

-Энэ шилэн хорго руу хэн нэгэн чулуу шидвэл шууд хагарчихна. Эрсдэл нь үүндээ байгаа юм. Өөрөөр хэлбэл, том төсөл нэг нурвал хэзээ ч дахин сэргэх боломжгүй.  Өнөөдөр тэрбум доллараас илүү хөрөнгө оруулалт шаардсан төслийг Мега төсөл гэж байна. Гэхдээ үнийн дүн тийм ч чухал үзүүлэлт биш юм. Гол нь төслийн байршил, дэд бүтцийн шийдэл шаардсан зэрэг олон хүндрэл бэрхшээл нь Мега төслийг тодорхойлох гол хүчин зүйл болж байна. Мега төсөл гэдэг нь эдийн засаг, нийгмийн амьдралд нөлөөлөх нөлөөллөөр том төсөл байдаг.  Энэ төсөл нь  цааш цаашдаа дэлхийн эдийн засгийн нүүр царайг тодорхойлох нь гарцаагүй. Мега төсөл амжилттай болбол баялаг нэмэгдэнэ. Амжилтгүй болбол баялаг устана. Тийм ч учраас Мега төсөл бол баялгийг бүтээгч мөн баялгийг устгагч юм. Харамсалтай нь одоохондоо  энэ төсөл  нь санхүүгийн капиталыг устгагч сүйрүүлэгч болчихоод байгаа юм байна. IPA Institute-ийн судалгаагаар дэлхийн 800 мега төслийн зөвхөн гуравны нэг нь амжилтад хүрч, гуравны хоёр нь нурж унаж байна.

-Тэгэхээр эрсдэл маш их байгаа байх нь?

-Тэр ойлгомжтой.

-“Чингис” бондоор овоглосон төсөл амжилтад хүрэхгүй бол Засгийн газрын байр суурь ч гэсэн ганхах байх даа?

-Төслүүд амжилтад хүрэх үү, үгүй юу гэдэг улстөрчдийн, эдийн засагчдын санааг зовоосон асуудал юм. Зөвхөн Монгол биш, бүх дэлхийгээрээ Мега төсөл хэмээх шинэ амьтныг  таньж мэдэхийг эрмэлзэж байна. 70, 80, 90-ээд онуудад дэлхийд мега хэмээх төслүүд төдийлөн их  байсангүй. 2004 оноос л мегатөсөл хүчээ авч байгаа юм байна. Цаашдаа Мега төсөл асар нэмэгдэнэ. Улс төр, эдийн засгийн өнгө аясыг Мега төсөл тодорхойлох юм байна. Үүнийг тойрсон үзэл суртал ч бий болох биз. Эцсийн дүндээ мега төслийг халтуурдах боломжгүй. Жижиг төсөл байсан бол халтуурдах боломж нь байдаг л байх.

-Та саяхан БНСУ-д очиж шалгарсан компанийн төлөөлөлтэй уулзсан гэсэн үү?

-Техникийн шаардлага, даалгавраа танилцуулж саналыг нь сонссон. Өөрийнхөө саналыг ч гэсэн хэлсэн. Нүүр нүүрээ хараад уулзах нь илүү байдаг юм.

-Тэгвэл шалгарсан дөрвөн компанийн удирдлагууд танд лобби үзүүлэх юм уу?

-Угаасаа лобби байж болохгүй. Энэ өрсөлдөөний үед нь аль нэг компанид нь давуу байдал ердөөсөө олгож болохгүй. Хооронд нь өрсөлдүүлж байж шилдэгийг нь сонгоно шүү дээ. Бидний шаард­лага бол чанартай цахил­гаан станц барьж өгөхийг л сануулах явдал юм.

-Эцэст нь та улс төр тойрсон асуудалд хариулт өгөх боломжтой биз дээ?

-Энэ талаар яримааргүй байна. УИХ эсвэл Засгийн газрын ажлыг шүүмжлээд эхэлбэл өнөө төсөл маань нурчихна биз дээ. Сэтгүүлч бүр “Та яагаад улс төрийн талаар ярихгүй байгаа юм бэ” гэж асуух юм. Ярьчихвал энэ төслийн ажил маань гацах гээд байна. Тиймээс ойрын жилүүдэд улс төрөөс хол байна гэж бодож байгаа шүү.

Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг 11 компани байна.

11 цаг 37 мин
АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз.

11 цаг 37 мин
Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Өчигдөр 15 цаг 31 мин
“Ард түмний хяналтын хороо”-г байгуулна

Иргэдийн шударга шүүх НҮТББ-аас “Ард түмний хяналтын хороо”-г үүсгэн байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

Өчигдөр 15 цаг 04 мин
АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

Өчигдөр 13 цаг 53 мин
Гавьяат багш Ч.Цэрэндуламд Ардын багш цол хүртээлээ

Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Өчигдөр 13 цаг 29 мин
Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Өчигдөр 10 цаг 43 мин
Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Өчигдөр 10 цаг 29 мин
Ерөнхий сайдын уучлал гуйх хугацаа өнөөдөр дуусч байна

Ерөнхий сайдын уучлал гуйх хугацаа өнөөдөр дуусч байна

Өчигдөр 09 цаг 56 мин
ЭСЯ: Иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, хулгайд өртөхгүй байхад анхаарна уу

ЭСЯ: Иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, хулгайд өртөхгүй байхад анхаарна уу

Өчигдөр 09 цаг 52 мин