Тагнуулчийн “дуугүй” нь сүртэй

2013-12-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН-ОЧИР

Монголд аймаар газар олон бий. Нэг нь ТЕГ. Хотын төвд, өндөр төмөр сараалжин хашаан дотор, том байшинд энэ газар байх. Дотор нь юу байдгийг хэн ч үл мэднэ. Хэн ч гэдэг нь жирийн иргэд бид гэсэн үг л дээ.

Харин тэр доторх хү­мүүс хааяа гадагш гара­хаараа байнга “гэрэл” цо­хиул­­чихдаг бололтой юм.

Саяхны нэг өдөр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг 08-26 УБЦ дугаартай автомашинтай хэдэн хүн өдөржин дагасан байгаа юм. Эрхэм гишүүн энэ машиныг цагдаагийн байгууллагаар шалгуулбал ТЕГ-ын автобаазын машин байна гэсэн хариу гарч. Асуудал ингээд эхлэв. Ж.Батзандан энэ талаар Ерөнхий сайд, ТЕГ-ын даргад хандав. Одоогоор ТЕГ-ын дарга Б.Ариунсан “Удахгүй хариу өгнө. Гэхдээ наадах чинь манай аж ахуйн машин байсан байна лээ” гэсэн албан бус хариу өгсөн гэнэ. Энэ бол тагнуулынхны хувьд маш том алдаа. Гэхдээ тэдний алдаа зөвхөн өнөөдөр гарч байгаа юм биш ажээ.

Арваад жилийн өмнө дөө, ТЕГ-ын дарга асан Ж.Баатарыг Ерөнхийлөгч асан П.Очирбатын хүргэнийхээс энэ албаныхан баривчилж байв. Гэтэл уг ажиллагаанд голлох үүрэгтэй оролцож байсан н.Одонбаатар гэдэг тагнуулч  залуу Ж.Баатар генералд холбогдох хавтаст хэргийн нэгийг гудамжинд хаячихлаа гээд шуугиж байсан. Аз болж тэр оройдоо олсон, айлд мартчихсан байсан гэж байгаа.

Бас л арваад жилийн өмнө Л.Гүндалайг онгоцны буудал дээрээс баривчлах гэж бөөн зодоон ноцоон болсон. Эцэст нь тагнуулын албаны нэг сахалтай нөхөр “од” болоод өнгөрч байлаа.

Энэ мэтээр дурдвал  монгол тагнуулч нартай холбоотой иймэрхүү хөөтэй, бойтог явдал олон бий.

Тиймээс элэг нэгт тагнуулчдадаа хэлэх ганцхан зөвлөгөө байна. Ямар юмны дуугүй нь сүртэй гэдэг билээ дээ, тэр үг л та нөхдөд минь тохирох гээд байна. Хэрэв тэгж чадвал хотын төвд “хөмсөг зангидах” төв байр шигээ сүртэй байхгүй юу.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21