Ж.Батзандан: Тагнуулынхан намайг хамгаалсан бол баярлалаа

2013-12-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Тагнуулын ерөнхий газрын машинтай хэдэн хүн дагаж, тагнасан тухай тэрээр цахим хуудсаар жиргэсэн. Чухам юу болсныг эрхэм гишүүнээс тодруулав.

 

-Таныг Тагнуулын ерөнхий газраас дагаж, мөрдсөн тухай мэдээлэл байна. Энэ тухай тодорхой мэдээлэл өгнө үү?

-Нэг их сүртэй зүйл болоогүй. Өнгөрсөн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө Тагнуулын ерөнхий газрын УБЦ 08-26 дугаартай машин намайг дагасан. Машин дотор дөрвөн хүн сууж явсан.

-Дагаж байгааг нь та яаж мэдсэн юм бэ?

-Машин дагаад байна гэж манай жолооч сэжиг авсан. Эхэндээ би Тагнуулын машин гэдгийг мэдээгүй. Ингээд Замын цагдаагийн газарт бичиг явуулж УБЦ 08-26 дугаартай машин хаанахын машин болохыг тодруулж өгөхийг хүссэн. Тэгтэл Тагнуулын ерөнхий газрын автобаазын машин гэсэн баримт гаргаж өгсөн. Тагнуулын ерөнхий газар нь жуулчны гудамжинд байрладаг гэсэн мэдээлэл ч гаргаж өглөө.

-Та энэ талаар Тагнуулын ерөнхий газрын даргаас лавласан уу?

-Дарга нь ийм дугаартай машин манайд байхгүй гэсэн мэдээллийг надад өгсөн.

-Энэ асуудлыг цаашид яаж шийдэх вэ?

-Ерөнхий сайдад ийм асуудал болсныг дуулгаж, албан ёсоор хандлаа. Шалгаж өгөхийг хүссэн. Тагнуулынхан маань үндэсний аюулгүй байдлын үүднээс намайг хамгаалах гэж явсан байж магадгүй. Тэгвэл баярлалаа.

-УИХ-ын гишүүнийг дагаж, тагнаж болдог юм уу?

-УИХ-ын гишүүн болон иргэнийг зөвхөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Гүйцэтгэх ажлын хуулийн хүрээнд шүүх, прокурорын зөвшөөрлөөр дагаж, мөрдөж, чагнаж болдог. Гэмт хэрэгт холбогдоогүй иргэн, гишүүнийг тагнасан бол ноцтой асуудал. УИХ-ын гишүүнийг дагаж мөрдөж байгаа юм чинь жирийн иргэнийг яадаг бол. Цаашид илүү тодруулж дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Надад айх зүйл алга.

-Таны утсыг чагнасан болов уу?

-Утас чагнасан эсэхийг би мэдэх боломжгүй.

 

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21