ZTE-ийн дэлхийн нэр хүнд

2013-12-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН

Монголчуудын хэзээний “танил” болсон Хятадын нэгэн компани бий. Тэр бол ZTE. Энэ компани Монголд цахим технологи газар авч эхлэхтэй зэрэгцэн түншлэлийн харилцаа тогтоон орж ирснээс хойш даруй арав гаруй жил өнгөрчээ.

ZTE-гийн 51 хувийг Хятадын төр эзэмшдэг, тусгай албад нь тус компаниар дамжуулан олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, Zhongxing Telecommunication Equipment буюу ZTE нь Хятадын төрийн өмчит компани гэдэг.

Харин Хятадын эрх баригчид энэ талаар хэзээ ч албан ёсны мэдэгдэл хийж байгаагүй.

Дэлхийн олон улс орны цахим хуудсанд ZTE-ийн талаар бичсэн байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, Монголын түнш ZTE-г олон улсад маш сайн мэддэг юм байна.

Бид энэ удаад ZTE-ийн дэлхийн нэр хүндийн талаар олон таван тайлбаргүй, бодит мэдээллийг хүргэхээр шийдэв.

Баримт 1.

w2010 оны дөрөвдүгээр сарын 27.  Энэтхэгийн Засгийн газар өөрийн үүрэн холбооны операторуудад ZTE болон Хятадын бусад үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмжийг импортлохгүй байхыг албан ёсоор санууллаа. Хэдийгээр Энэтхэгийн Цахилгаан холбооны албанаас үүрэн холбооны операторуудад энэ сануулгыг албан бусаар өгсөөр байсан боловч энэ удаагийнх анхны албан ёсны хориглосон мэдэгдэл болж байгаа юм.  Тус мэдэгдлийг энэ Хятадын нийлүүлэгчдээс тоног төхөөрөмж худалдан авахаар зэхэж байсан зарим операторт илгээжээ. Энэ нь Энэтхэгийн Дотоод явдлын яамнаас зарим орнуудад үйлдвэрлэсэн цахилгаан холбооны тоног төхөөрөмжүүд гадаадын тагнуулын байгууллагуудад тус улсын цахилгаан холбооны сүлжээнд нэвтрэн ашиглах боломжийг өгдөг тагнуулын болон хорлон сүйтгэх програмтай байж болзошгүй талаар илэрхийлсний дараахан болж байгаа юм. Үүний өмнөхөн Энэтхэгийн Засгийн газраас Хятадын IMEI буюу олон улсын хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн хувийн дугаар байхгүй гар утасны нийлүүлэлтийг хоригложээ. Мөн Энэтхэгийн Засгийн газраас  ZTE корпорацийг томоохон төсөл хөтөлбөрт оролцохыг хоригложээ.

Баримт 2.

wФилиппинд 2010 онд нэгэн дуулиан дэгдсэн нь NBN ZTE-гийн гэх тодотголтой хэрэг байв. Энэ нь тус улсын мэдээллийн системийг шинэчлэхтэй холбогдуулан Филиппиний Ерөнхийлөгч асан Глория Арроё болон түүнийг тойрон хүрээлэгчид тус улсын мэдээллийн системийг шинэчлэх тендерийг  ZTE-д өгч, 329.5 сая долларын гэрээ байгуулан, дундаас нь авлига авсан гэх хэрэг юм.  Уг төсөлд 130 сая ам.доллар зарцуулагдах байсан ч хоёр тал тохиролцож 329.5 сая ам.доллар төсвийн мөнгөөс гаргуулжээ. Энэ нь тухайн үедээ илрээгүй ч Глория Арроёг Ерөнхийлөгчийн суудлаасаа буусны дараа 2010 оны сүүлээр нийтэд ил болсон байна. Энэ хэрэг сүүлдээ учир замбараагаа алдаж, Филиппиний шүүхээс Авлигатай тэмцэх байгууллагын даргыг эрх баригчидтай нийлж ZTE компаниас их хэмжээний авлига авсан хэмээн огцруулсан билээ.

Баримт 3. 

w“Wall street jour­nal”-д бичсэнээр “М.Каддафийн дэг­лэмийнхэнд интернэтээр сөрөг хүчнийхнийг хянахад  нь тусалж байсан гэх ZTE корпарици өнөөдөр ямар шалгуураар Монгол Улсад орж ирээд, харилцаа холбооны салбарыг ногоон гэрлээр гартаа оруулав” гэх мэдээлэл цацагдав.

Баримт 4.

w2012 оны аравдугаар сард АНУ-ын Конгрессын тагнуулын албыг хариуцсан байнгын хороо БНХАУ-ын цахилгаан холбооны ZTE компаниуд нь АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж байна гэж зарлажээ. Тус хорооноос энэ асуудлыг жил шахам судалж гаргасан тайландаа тус компанийг цаанаас нь Хятадын Засгийн газар удирддаг бөгөөд үүгээрээ дамжуулж өөр улсуудыг чагнаж тагнадаг гэсэн байна.

Баримт 5.

wМөн 2012 оны гуравдугаар сард Австралийн Засгийн газар “Huawei”-ийн бүтээгдэхүүнээс чагнах төхөөрөмж илэрсэн шалтгаанаар хориг тавьжээ.

Мөн 2012 оны тавдугаар сард Австралийн харилцаа холбооны шинэчлэлийн тендерт ZTE компани оролцож байсан бөгөөд сүүлийн шатны шалгаруулалтаас тус компанийг албаар хассан. Энэ тухай шийдвэрийг тухайн үеийн Ерөнхий сайд Жулиан Гиллард гаргаж байв.

Баримт 6.

wZTE-ээс нийлүүлсэн цахилгаан холбооны тоног төхөөрөмжийг Шри Ланка улсын парламентын гишүүн Мангала Самаравийра “Иргэдийн утас, телефон, хувийн цахилгаан шуудан зэргийг хянаж тагнахад ашигладаг” гэж мэдэгдэн шалгахыг хүсчээ.

Баримт 7. 

wНорвегийн үндэсний оператор “Теленор” компанийн тендер хариуцсан албан тушаалтнуудад ZTE компани авлига өгөх гэж оролдсон байна. Тиймээс “Теленор”-ынхон Европ дахь бүх салбар, нэгждээ зургаан сарын хугацаанд Хятадын компанитай хамтран ажиллахгүй байхыг үүрэг болгосон байна.

Баримт 8.

wХамгийн сүүлд, Ираны Засгийн газар ZTE-тэй 98.6 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулав. Энэ төхөөрөмжүүд нь газар доорх утсан сүлжээ болон үүрэн телефон, интернет холбоо зэрэг холбооны хэрэгслүүдэд хяналт тавих чадвартай аж. Тиймээс Ираны Засгийн газрыг тэдэнтэй нийлж иргэдээ тагнаж, баривчилж байгаа гэж Олон улсын хүний эрхийн байгууллагууд эсэргүүцсэн байна. Энэ асуудал цаашдаа олон улсын хэмжээнд том маргаан өрнүүлэх төлөвтэй гэж ажиглагчид бичжээ. Иранд нийлүүлсэн төхөөрөмж нь ярьж байгаа хүний байрлалыг илрүүлэх, яриаг нь таслах, цахим шуудан, чатны яриаг сонсох, интернетэд холбогдож байгаа веб хуудасных нь мэдээлэлд задлан шинжлэл хийх гээд иргэдийн хувийн нууцад халдах чадалтай  аж. Тиймээс  Ираны Засгийн газар ZTE-ийн үйл ажиллагааг өөрийн улсад зогсоожээ.

Ийн дэлхийн 20-иод улсад нэр хүндээ алдаад байгаа БНХАУ-ын ZTE компанийн өнгөрсөн оноос эхлэн алдагдал хүлээх болсон талаар эх сурвалжид дурджээ. 2012 оны гуравдугаар улирлын алдагдал нь 300 сая ам.долларт хүрсэн гэсэн мэдээ гарсны дараа Хөрөнгийн бирж дээрх хувьцааных нь үнэ 15 хувиар огцом унасан байна.

Куба улсын эрх баригчид ойроын жилүүдэд харилцаа холбооны салбартаа шинэчлэлийг эхлүүлэхээр зэхэж байгаа. Рауль Кастро тэргүүтэй Коммунист намын эрх баригчид “хэн”-тэй хамтарч энэ шинэчлэлийг хийх вэ гэдэг нь Кубын иргэд байтугай олон улсын анхааралд өртөөд байгаа ажээ. Гэхдээ тэднийг энэ шинэчлэлдээ барууны томоохон компаниудыг оролцуулахгүйгээр урьдын сайн харилцаатай БНХАУ-ын компанийг сонгох нь гарцаагүй болсон тухай гаднын цахим хуудсууд мэдээлж байна. Өөрөөр хэлбэл “Олон улсад нэр хүндтэй ZTE нь энэ шаардлагыг бүрэн хангасан компани гэж Америкийн хэвлэлүүд тайлбарлаж байна. Гэхдээ тус компанийг АНУ болон Европын улсууд тагнуулын ажиллагаа явуулдаг хэмээн харддаг. Гэвч Куба улс муу нэртэй ZTE-г сонгох нь” гэж бичицгээж байна.

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22