Ерөнхий сайдын багцын мөнгө хаачив?!

2013-11-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

Энэ жил Ерөнхий сайдын багц гэж 50 тэрбум төгрөгийг улсын төсвөөс баталжээ. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг ард түмний татварын 50 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа тухай баримтыг иргэн Б.Энхбаяр, Т.Сайнжаргал нар олон нийтэд дэлгэлээ.

Уг нь Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгийг Байнгын хорооны тавдугаар сарын 1-ний тогтоолоор нийт долоон цогц арга хэмжээнд зарцуулахаар тооцоолжээ. Уг хөрөнгөөр орон нутагт битүү зах барих, нэгдсэн оношлогооны төвтэй болгох, замын цагдаагийн торгуулийг бэлэн бусаар төлөх систем нэвтрүүлэхэд 350 ширхэг гар компьютер, хэвлэгч машин худалдан авах, иргэдэд мэдээлэл лавлагаа өгөх түц машинуудыг байрлуулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй шуурхай болгох, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөрөнгө оруулах, залуучуудын үйлчилгээний цогцолбор босгох гэсэн долоон чиглэлд зориулах байж. Гэтэл эдгээрээс өөр зориулалтаар 500 орчим сая төгрөгийг зарцуулж эхэлжээ. Б.Энхбаяр, Т.Сайнжаргал нарын баримтаас харахад Ерөнхий сайд зургадугаар сарын 28-нд захирамж гарган багцын мөнгөнөөс “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөрт 293.1 сая төгрөг, “Бумбардай” комикс есөн цуврал номыг 255.6 сая төгрөгөөр санхүүжүүлжээ. Хүүхэд залуучуудын гэгээрэлд зориулсан хэмээн тайлбарлаж болох ч дээрх хоёр хөтөлбөр ашиг сонирхлын зөрчилтэй байсан тухай Б.Энхбаяр, Т.Сайнжаргал нар мэдэгдлээ.

 

500 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ТЕНДЕРГҮЙГЭЭР СОНГОЖЭЭ

 

Хуулиар бол 50 саяас дээш төгрөгийн бараа, 80-аас дээш сая төгрөгийн ажилд заавал нээлттэй тендер зарладаг. Тендер зарлаад шалгарсан компани, аж ахуйн нэгжид Ерөнхий сайд захирамж гарган ажилд томилох дараалал байх учиртай. Харин багцын мөнгөнөөс “багц” мөнгө хулгайлсан гэх “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөр, “Бумбардай” комикс цувралын ажил эхлүүлэх явц нь дээрхээс эсрэгээрээ үйлдэгджээ. Н.Алтанхуяг зургадугаар сарын 28-нд медиа хөтөлбөр, комикс цуврал хоёрт хөрөнгө оруулах захирамж гаргасан. Гэтэл үүнээс долоо хоногийн дараа ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Сайнбилэг “Нүүд­лийн зураган өгүүлэмж” байгууллагын тэргүүн Н.Эрдэнэбаяр нарын хооронд гэрээ байгуулагдсан байна. Ингээд эхний хөрөнгө оруулалт болох 128.8 сая төгрөгийг шилжүүлжээ. Ч.Сайнбилэг “Бумбардай” нарын хооронд байгуулсан номын гэрээнд уг ном ямар бүтэц, агуулга, хэмжээ зэрэг мэдээлэл байхгүй байгаа гэнэ. Түүнчлэн “Эх хэлний эзэд медиа” хөтөлбөрийн хөрөнгө оруулалт мөн л энэ янзаар хийгдэж, “Боловсрол” телевизтэй хамтрах захирамж гарсны дараа гэрээ байгуулжээ. Хамгийн гол нь тус бүр 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалттай дээрх хөтөлбөрт ямар ч тендер зарлахгүйгээр байгууллагуудаа сонгосон байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын төрийн томчуулын гарын үсэг, тамга тэмдэг бүхий материалуудыг энэхүү иргэд хэрхэн олж авсныг тодруулсан юм.

 

Б.Энхбаяр: ЕРӨНХИЙ САЙД ЭНЭ АСУУДЛЫГ ӨӨРӨӨ ТАЙЛБАРЛАХ ЁСТОЙ

 

-Та бүхэн төрийн хэмжээн дэх гэрээ хэлцлийг хэрхэн олж авсан бэ. Олон нийтэд аль нэг намын явуулга гэсэн хардлага төрж болох юм?

-Улсын төсөв, зарцуулалт ард түмэнд нээлттэй байх ёстой. Яагаад гэвэл төсөв бол ард түмний мөнгө. Бид ч ард түмний нэг хэсэг. Бидний татварын мөнгөөр хууль бус зүйл хийж байгааг бид дэлгэх эрхтэй. Яагаад гэвэл энэ үйлдэл эх баримттайгаа байгаа юм. Тиймээс бид энэ асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ-т шалгуулахаар өгсөн. Мөн энэ тухай Төсвийн зарлагын дэд хороо, Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурорт хандсан. Ерөнхий сайд энэ асуудлаа өөрийн биеэр тайлбарлах ёстой.

-Ерөнхий сайдын багцыг зориулалтын бу­аар ашигласан гэсэн. Бас сонгосон байгууллагууд нь ашиг сонирхлын зөрчилтэй гэл үү?

-Гэрээ хийсэн талуудын нэг буюу Засгийн газрын албан хаагчид зарим зүйл дээр баталгаа, гарын үсэг зураагүй байсан. Мөн гүйцэтгэгч байгууллагаас ирүүлсэн  саналын мөнгөн дүнг шууд гаргаж өгсөн. Өртгийг хямдруулах тухай яриагүй. Ард түмний, мөнгөнд ингэж хандсан нь АТГ-д өгөх том үндэслэл. Цаад компаниуд нь үйл ажиллагааны доголдолтой юм билээ.

-Тодруулахгүй юу?

-Өнгөрсөн оны гуравдугаар сард 20-хон мянган төгрөгийн дүрмийн сантай байгуулагдсан төрийн бус байгууллагад 200 гаруй сая төгрөгийн ажил өгчихсөн. Түүнчлэн “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөр хэрэгжүүлсэн телевиз нь Засгийн газрын нэр бүхий гишүүний хувьцаа эзэмшдэг байгууллага.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21