Сэтгүүлч: Таныг шүүхэд өгөх нь?, Н.Алтанхуяг: Хууль зөрчих яах вэ...

2013-11-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Үнэхээр тэвчээр алдлаа. Ерөнхий сайдын задгай үг яриатай олон нийт аргагүйн эрхэнд эвлэрдэг болсон гэсэн. Гэвч сэтгүүлчид бид пүрэв гариг бүр түүнд загнуулсаар залхдаг болов. Долоо хоног бүр загнуулсаар тэвчээр алдчихлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Сэтгүүлчидтэй уулзах 30 минут” нэртэй хэвлэлийн бага хурал хийдэг болсон. Өмнөх Ерөнхий сайд нараас ялгарч хэвлэлийнхэнтэй илүү ойр ажиллах нь гэж эхэндээ олзуурхаж байв. Бид ч хүссэн асуултдаа боломжийн хэмжээний хариулт авахыг хичээдэг байлаа. Эхэндээ 30 минутын хугацаа  багадаж байв. Хоёр, гурван уулзалтын дараа 30 минут  ихдэж, долоо хоног бүр дэндүү ойрхон болж Ерөнхий сайдаас залхдаг болов. Ажлаа байнга тайлагнаж, сэтгүүлчдэд нээлттэй болсон нь сайн хэрэг ч дэндүү задгай байх нь хэтэрхий ёс зүйгүй мэт. Сэтгүүлчдийн асуултад зохисон хариултыг нь өгөөд өнгөрдөг бол яая гэх билээ. Үгүй шүү. Н.Алтанхуяг ёжтой ярина. Доромжлоод, тохуурхаад, загнаж зандраад байгаа юм уу, эсвэл тийм мэдэн будилаач хүн үү. Олны өмнө ийм имижтэй байх ёстой ч юм уу, үгүй ч юм уу. Угийн адгуу зантай хүн үү, бүү мэд.

Сэтгүүлч түүнээс “Цагаан будааны үнэ 3000 төгрөгт хүрчихлээ, одоо яах вэ?” гэхээр хариуд нь “Тэгвэл гурилаа л идчихгүй юү” гэж доогтой хариулна. Дараагийн уулзалт дээр нь “Гурилын үнэ бас өсчихжээ” гэхээр “Тэгвэл арвайн гурилаа л идчихгүй юү. Гоё шүү дээ. Би л лав идэж л орхино” гэж хариулна. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд иргэд туйлдлаа, Засгийн газрын тэргүүн үүнд ямар санаа бодолтой байгаа болоод цаашид ямар арга хэмжээ авах гэж байгааг нь лавлаж байгаа нь тэр. Гэтэл Ерөнхий сайдын хариу ийм.

Өчигдөр болсон 30 минутын уулзалтын үеэр сэтгүүлчид “Төмөр зам тавих өртгийн хэмжээ баталсан төсвөөсөө хоёр дахин нэмэгдэхээр болсон гэсэн үнэн үү”, “Таныг комик ном хэвлүүлэх ажлыг тендергүй явуулсан гээд хэдэн хүн шүүхэд өгөх гэж байгаа тухай мэдээллээ. Яагаад хууль зөрчсөн тухайгаа тайлбарлаач” гэх мэтийн асуулт тавив. Ерөнхий сайд мөн л зандруу “Зүгээр ч ном биш, зураган ном байхаар нь дэмжчихсэн. Би тендер, мендер мэдэхгүй. Оюуны өмчид тендер зарладаггүй. Шүүх дээр очсон гэсэн. Хууль зөрчих яах вэ, юм л хийж байвал” гэв. Ер нь Ерөнхий сайд “Би мэдэхгүй, дуулаагүй, сонсоогүй” гэсэн хариултыг олонтаа хэлдэг болсон. Ерөнхий сайд гэхээрээ л бүгдийг мэддэг, чаддаг, сонссон байх албагүй л дээ. Мэддэг байлаа ч бүгдийг тоочиж болдоггүй байх. Гэхдээ ингэж зандарч суухын оронд мэддэг, чаддаг хүнээр нь хариулт өгүүлбэл яасан юм. Ерөнхий сайдаас үнэхээр залхаж байна.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21