Бохир улстөржилтийн золиос

2013-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БИЧЭЭЧХҮҮ

Дээрх нь суудлаа олохгүй бол доорхи нь гүйдлээ олдоггүй гэсэн тун оновчтой хэллэг бий дээ. Үүнийг батлах баримт жишээ сүүлийн жилүүдэд сүрхий зузаарлаа. Төр, засгийнхан бие биеэ хэмлэж дээр, дороо оролцох зуур хөдөө, орон нутагт утга учиргүй улстөржилт сэргээд л... Юм л бол огцруулах, солих хэнээрхэл дэгдэж байна. Үүний нэг нь аймгийн дарга нараар оролдохын идэвхжил бүр гаарав. Энэ нь орон нутгийн хөгжил дэвшилд маш муугаар нөлөөлж байна шүү дээ. Аймгийн дарга нарыг элдэв шалтгаанаар буруутгах явдал зөвхөн өнөө үеийнх биш. Өмнөх засгийн үеэс эхлэлтэй гэж болно. Өмч хөрөнгийн холбогдолтой гэж Увс, Архангайн Засаг дарга С.Цасчихэр, Ё.Баатарбилэг нарыг хуулийн байгууллагад шилжүүллээ л гэсэн. Шорон оронд ч хийгээд авсан сураг бий. Гэтэл барьцтай биш хэргийн улмаас шалгасан юм уу. Одоо хүртэл эцсийн шийд дуулдаагүй. Энэ мэтээр сав л хийвэл тэр энэ аймгийн Засаг даргыг хууль, хяналтынхан шалгаж байна гэсэн мэдээ тархдаг.

Одоо гэхэд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэн­жавыг тендерт оролцсон гэж Архангайн Засаг дарга Бат-Эрдэ­нийг албан тушаалаа хэтрүүлсэн гэсэн бүдүүвчхэн үндэслэлээр шалгасан гэж байна. Авлигатай тэмцэх газраас Хөвсгөлийн Л.Цэрэнжавыг хэний ч юм нэг мэдээллийн мөрөөр шалгасан гээд огцруулах асуудлыг Засгийн газарт хүргүүлж түүнийг нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн Иргэдийн хуралд нь шилжүүлчихээд байна. Уг нь тийм огцруулахад хүрэхээр ч юм уу мэдэхгүй. Архангайн даргын асуудал туйлын бүрхэг юм билээ. Сая Дундговь аймгийн Иргэдийн хурал гацан байж хуралдаад Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулах шийдвэр гаргажээ. Харин түүний хувьд дурдагдсан алдаа дутагдал нь аймаг удирдаж байгаа хүнд байж болшгүй хариуцлагагүйн жишээ олон юм билээ. Адаглаад өдий болтол мөрийн хөтөлбөрөө батлуулаагүйн зэрэгцээ үндсэн чиг үүргээ хөсөрдүүлж тэр нь аймгийнхаа хөгжил, бүтээн байгуулалтад үнэхээр саадтай байсан бололтой юм. Бас удирдлагадаа байдаг ажилтанд гар хүрсэн учир зүйгүй хэргийн эзэн гэж тодорхойлогдсон байгаа.Тэр бүхэн чухам үнэн бол түүний “явах замд нь” хэн ч саад хийхгүй биз.

Энэ бүхнээс дүгнээд нэгэн санаа хэлэхэд учир битүүлэг оролдлогууд аймаг, орныг гардан удирдаж байгаа хүмүүст халгаатай юм. Аймгийн дарга нар гэдэг чинь тухайн орон нутагтаа “гал тогоо” барьж байгаа чухал хүн шүү дээ. Яахав. Ажил хийсэн хүнд алдаа, оноо байдаг. Үүнийг зөв талаас нь харж баймаар. Авлигатай тэмцэх газар, хууль шүүхийнхэн ч гэсэн, хэн нэгний болчимгүй мэдээллийн мөрөөр хэнийгээ ч шалгаж болох ч эхлээд л шалгалаа шүүлээ гэдгээ сүр дуулиан болгон хэвлэл мэдээллээр зарладаг. Тэр нь нотлогдоогүй нөхцөлд хэвлэлийнхэн буруудаж шүүхийн өмнө очдог. Ийм л процесс үүсдэг юм. Түүний ард нэг удирдах хүн нэр хүндээр, бас амьдралаараа хохироод үлддэг гашуун үнэн бий.  Хэн нэгнийг буруутгаж унагаад оронд нь очиж суухыг санаархагчид ч байдаг нь нууц биш. Энд Дорнод аймгийн жишээг хэлж болох юм.

Зүв зүгээр ажлаа хийж байсан хуучин Засаг даргыг эрүүл мэндийн улмаас эмчлүүлж байх хооронд нь Бадамсүрэн гэгч нөхөр аймгийн дарга болох гэж мөн ч чардайсан гэж байгаа. Даанч өөрт нь тийм том аймгийг аваад явах бяд суугаагүй өөрөөр хэлбэл бэлтгэгдээгүй нөхөр байсан нь Ерөнхий сайд Н.Алтанхуягт анзаарагдсан нь олз байв. Нэг аймгийн Засаг даргыг нутгаас сонгогдсон гишүүн нь Орон нутгийн сонгуулийн өмнө ЭЦГ ч гэлүү, АТГ-т билүү шалгуулахаар өгөөд нэлээд газар авахуулсан гэж байна. Тэгж тэгж ЗДТГ-т нь өөрийнхөө хүмүүсийг “байршуулах” тохиролцоотойгоор гомдлоо татсан аж. Гэтэл саяхнаас өнөөх гишүүн маань Засаг даргаа шантаажлаад эхэлсэн дуулдав. Бас нэг аймгийн ИТХ-ын удирдлагууд Засаг даргынхаа суудлыг авахаар цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөн шалгуулж баахан дарамталсан гэх. Бүр нэг намын журмын нөхөд гэж байгаа. Дарамталсаар байгаад ажлыг нь авах тохиролцоонд хүрсэн тухай эх сурвалжийн мэдээлэл ч байна.  Энэ мэтээр аймгийн Засаг дарга нар бохир улстөржилтийн золиос болж байгаа явдал их байнаа. Түүнийг дагаж хуйлраад байвал аймаг орны ажил урагшлахгүй, хөгжил нь зогсож, хөрөнгө байгаад ашиглаж чадахгүйд хүрч байна. Аймгийн олон Засаг даргыг оролдсоноор засаглал суларч, ард иргэдийн амьдрал доройтох эхлэл тавигдаж байгаа нь бас нэг үнэн билээ.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21