Ерөнхийлөгч үндэсний хороогоо Ерөнхий сайдад шилжүүлнэ

2013-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Ерөнхийлөгч Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барьсан. Ерөнхийлөгчид олгосон Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэг бүхий Үндэсний хороог удирдах бүрэн эрхийг Засгийн газарт шилжүүлэхээр хуулийн төсөлд өөрчлөлт оруулжээ. Энэ хороог Ерөнхийлөгчийн дэргэд гурван жил ажиллуулсан юм. Агаарын тухай хуулийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор өчигдөр хэлэлцэв.

Хуралдаанд Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр оролцож төслийг танилцуулсан бөгөөд байнгын хорооны гишүүд хэлэлцэхийг дэмжсэн юм. Хуралдаанд оролцсон гишүүд үндэсний хороог Ерөнхий сайдын мэдэлд  шилжүүлэх нь зөв ч, ингэлээ гээд нийслэлийн агаарын бохирдол буурахгүйг онцлов. Бодлогын хэмжээнд ярьж, өөр олон хөшүүргээр агаарын бохирдлыг бууруулна гэж үзэж байлаа.

Л.Эрдэнэчимэг:

- Хамгийн гол нь бид утааг бууруулахын тулд өнгөрсөн хугацаанд юу хийв. Бүх айлыг утаагүй зуух, түлшээр хангах ажил хийсэн. Гэхдээ энэ ажлыг Засгийн газар биш Мянганы сорилтын сан хийсэн. Сүүлийн 45 мянган зуухыг Дэлхийн банк санхүүжүүлж байгаа. Бид өнөөдөр иргэдийнхээ эрүүл мэндийн асуудлыг гадаадынханд хариуцуулж өгчихөөд явж байна. Засгийн газар зарим үед гай болж байдаг. Яагаад гэвэл өнгөрсөн Засгийн газар утаагүй түлшний үйлдвэрт 18 тэрбум төгрөг гаргаж өгсөн ч өнөөдрийг хүртэл түлшний үйлдвэр ашиглалтад ороогүй. Засгийн газар гай болж байгаа нэг жишээ гэвэл Багануурын нүүрс тарааж эхэлсэн явдал. Багануурын нүүрсийг тарааснаас хойш хотын утаа эрс нэмэгдсэн. Хэрэв Ерөнхий сайдын дор Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хороо ажилладаг байсан бол Багануурын нүүрсийг тараахдаа утаатай хэрхэн тэмцэх вэ гэдэг бодлогоо хамт авч явах байсан.

Я.Содбаатар:

-Утаатай тэмцэх талаар УИХ, Ерөнхийлөгч бас  Засгийн газрыг шахаж ажиллах ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Өнгөрсөн жил манай байнгын хороо Багануурын нүүрсийг тарааж болохгүй гэсэн дүгнэлт гаргаад Засгийн газарт өгсөн. Намар хамгийн түрүүнд Н.Алтанхуяг дарга УИХ дээр орж ирээд Багануурын нүүрсийг тарааж байгаагаа бахархалтайгаар ярьсан. Хэрэв нүүрс тараахаар бол арай өөр уурхайн нүүрс тараамаар байгаа юм. Багануурын нүүрс бол Монголд хамгийн их тоосжилттой, нүүрсхүчлийн хий гаргадаг, бас ураны хольцтой. Энд цацрагийн юм явж байгаа. Энэ байдлаа тооцдоггүй юм уу. Ерөнхий сайдыг тойрсон хэсэг хүмүүс л бизнес хийгээд байгаа. Ах дүү нар нь компани байгуулсан.

Б.Бат-Эрдэнэ:

-Ерөнхий сайд улс орны хөгжлийн хэдэн үзүүлэлтийг барьж ажиллах ёстой байтал Багануурын нүүрс, уут хоёртой л хоёр жил зогслоо шүү дээ. Нүүрсний үнэ хямдарсан байж магадгүй. Багануурын нүүрснээс гарч байгаа хог хаягдал, утаа тортог бусад уурхайн нүүрснээс хавьгүй илүү байна. Гурван ес эхлээгүй байхад л Улаанбаатарын утаа ямар болсныг та бид бүгдээрээ харж байгаа.

Су.Батболд:

-Яамдын орон тоог олноор нэмсэн биз дээ. Төрийн албаны шалгалт ч өгөөгүй, хэн нэгний татаасаар орж ирсэн залуучууд яамдад сууж байна. Тэднийгээ ажиллуулаач ээ. Хуулийн төсөлд тусгаснаар “Агаарын бохирдлын эсрэг Үндэсний хороо нь ажлын албатай байна, ажлын алба нь цахим мэдээллийн сүлжээг ашиглан иргэд мэдээлэл авах боломжоор хангана” гэсэн ийм л ажил хийх юм байна. Иргэдээс мэдээлэл аваад яах юм бэ. Гадаа гараад харахад л утаа ямар байгаа нь шууд мэдрэгдэж байгаа. Энэ талаар мэдээлэл авах юм уу, эсвэл хэн нэгэн гал түлж байна гэсэн мэдээлэл авах юм уу.Агаарын бохирдолтой тэмцэж байгаа юм ердөө алга. Нэг компани барилга барихын тулд хашаа барьдаг, хашаандаа хоёр айл буулгадаг, хоёр айл нь нүүрс түлдэг. Тэрэнд хотын захиргаа ч хяналт тавьдаггүй. Яг хотын төвд нүүрс түлээд л сууж байгаа эдгээр айлд хэн ч хяналт тавьдаггүй. Иргэдийг зөвхөн мэдээлэл авах боломжоор хангахын тулд ажлын алба байгуулах хэрэггүй. Байгаль орчны яам, Эрчим хүчний яам, хотын захиргаа юу хийх юм. Хэдэн мянган хүн тэнд цалин аваад сууж байгаа шүү дээ гэв.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэхээр болсон бөгөөд хэлэлцүүлгийн явцад илүү сайжруулахаар болов. 

 

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

4 цаг 18 мин
Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

4 цаг 23 мин
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

19 цаг 32 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

22 цаг 19 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

22 цаг 22 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

22 цаг 33 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

22 цаг 35 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

22 цаг 37 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Өчигдөр 06 цаг 05 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Өчигдөр 06 цаг 00 мин