Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хэлэлцэхээс татгалзав

2013-11-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Р.Амаржаргал гишүүн өөрийнхөө гаргасан хүсэлтийг хэлэлцэхийг хүслээ. Тэрээр УИХ-ын гишүүнээс түдгэлзэх хүсэлт гаргаад байгаа билээ. Энэ тухай гишүүд юу хэлснийг тоймлов.

Р.Амаржаргал:

-УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх талаар гаргасан миний хүсэлтийг ямар шалтгаанаар хэлэлцэхгүй байна вэ. Энэ асуудлыг байнгын хорооны хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөхийг хүсье.

 

А.Бакей:

-УИХ-аар тухайн долоо хоногт хэлэлцэх асуудлыг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталдаг. Таны өргөдлийг хэлэлцүүлэх саналаа зөвлөлийн хуралд хэлсэн. Гэвч одоохондоо болоогүй байна гээд төлөвлөгөөнд оруулаагүй, гэхдээ ойрын үед хэлэлцэх байх. Та АН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүн, олны итгэл хүлээлгэсэн мандат байгаа учраас энэ хүсэлтээ сайтар тунгаан бодох болов уу гэсэн үүднээс зохих хугацаа өгч байгаа гэж ойлгож болох юм. Ер нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх асуудлыг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хугацаа заасан зохицуулалт хуульд байхгүй.

Н.Батцэрэг:

-Хэдийгээр хуульд заасан цаг хугацааны зохицуулалт байхгүй ч гэсэн ийм асуудлыг түргэн шийдэж байсан жишээ бий. Иргэн хүн УИХ-ын гишүүнээр сонгогдох, бас өөрийн хүсэлтээр гарах эрхтэй. Намын бүлэг энэ асуудалд таагүй хандаад байх хэрэггүй юм.

 

Д.Эрдэнэбат:

-Төрд орж ирэх, гарч явах нь хариуцлагатай, бас нэр төртэй холбоотой асуудал. Нэгэнт энэ асуудал даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан төлөвлөгөөнд ороогүй учраас ирэх долоо хоногийн төлөвлөгөөнд албан ёсоор оруулж байж хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна гэв.

Ингээд УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын хүсэлтийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах эсэх талаар санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21