Оффшор бүсэд данстай байхыг хориглоно

2013-11-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөл өчигдөр  ээлжит мэдээллээ хийж, УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон байна. Бид хуулийн төсөл санаачлагч Ж.Батзандан, О.Баасанхүү нартай адил байр суурьтай байгаа. ҮАБЗ-д ажиллаж байсан хүн гадаадын компанид ажиллаж болохгүй гэсэн заалтыг О.Баасанхүү гишүүн оруулжээ. Энэ маш зүйтэй. Оюутолгойн гэрээ хэлэлцэж байх үед төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс “Дэлхийн өсөлт” гэж компани байгуулаад, гадаадын санхүүжилтээр ард түмний тархийг угаах ажилд оролцсон. Одоо тэр компани байхгүй. Мөн оффшор бүсэд данс нээх тухай асуудлыг хөндсөн байна. Төрийн албанд ажиллаж байсан хүн ажилласан хугацаанаасаа хоёр жилийн дотор оффшор бүсэд данс нээхгүй байх, гаднын компанитай хамт хөрөнгө оруулалт хийхгүй байх гэсэн зүйлийг Ж.Батзандан гишүүн санаачилсныг дэмжиж байна” гэв.

 Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг энэ долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Энэ төслийг бие даагч гишүүд дэмжихгүй байгаа. Энэ жил Оюутолгой 28 тонн алт экспортолно. Дэлхийн зах зээлд нэг кг алт 50 мянган ам.доллар байгаа гэж үзвэл таван хувь нь 75 сая ам.доллар болох юм. Энэ жил бид Оюутолгойгоос 164 тэрбум буюу 94 сая ам.доллар оруулахаар төлөвлөж байгаа. Бид нөөц ашигласны төлбөрийнхөө 40 хувийг чөлөөлөөд өгвөл 37 тэрбум төгрөг болж байна. Тиймээс  алтны роялтигийн таван хувийг хөнгөлөх асуудалд тус зөвлөл эсрэг байр суурьтай байна. Хэрэв хөнгөлчихвөл ирэх жил Оюутолгойгоос авах 94 сая ам.долларынхаа 34 саяыг нь буцааж өгөх болчихоод байна гэдгийг гишүүд онцлов.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21